Saturday, January 31, 2009

Төрийн захиргаанаас нийтийн захиргаа уруу

Төрийн захиргаанаас нийтийн захиргаа руу:
Шинэтгэлийн таван стратеги

Энэхүү ном нь өнөөгийн Монголын төрийн захиргааг өөрчлөн шинэчлэх хүсэлтэй хүн бүхэнд зориулагдсан болно. Дэлхий дахинаа даяарчлагдаж буй төрийн шинэтгэлийн загвар болгож Шинэ Зеланд, АНУ, БНСУ, Их Британи улсуудын амжилтыг харьцуулан гаргасан юм. Монгол улсад шинэтгэл гажуудаад байгаа шалтгаанд дүн шинжилгээ хийж гарцыг санал болгосон нь энэ номын онцлог болно. Шинэтгэлийн таван стратегийг цогцоор хэрэгжүүлэн “иргэн төвтэй” засаглалыг хөгжүүлэх арга замуудын талаар та энэ номноос олж мэдэх болно.


Видео уралдааныг зарлажээ


АНУ-ын Боловсрол соёлын хорооноос, Adobe сан болон Төрийн байгууллагуудын хамтын санхүүжилтээр видео уралдааныг дэлхийн өнцөг булан бүрт байгаа нийт видео сонирхогчдын дунд зарлажээ. Уг уралдаан нь “Манай улсын соёл + танай улсын соёл = ? сонирхолтой адал явдлаасаа хуваалцъя” сэдвийн дор болох бөгөөд гурван минутын видео бичлэгийг энэ сарыг дуустал http://connect.state.gov хаягаар хүлээн авах аж. Харин уралдааны зорилго нь АНУ-ын Боловсрол, Соёлын хорооноос улс улсын соёлын талаарх мэдээллийг цахим хуудсаар дамжуулан авч, харилцан нэвтрүүлэг солилцож, харилцан ойлголтыг авах юм байна. Уралдаанд ялагчын шагнал нь АНУ-д хоёр долоо хоног аялах эрхийн бичиг гэнэ.

Friday, January 30, 2009

Нийтийн захиргаа-3

Áîäëîãûí ìîíîïîë÷ëîë

Åð íü áîäëîãî ãýäýã áîë ººðºº àñàð òîì öàð õ¿ðýýã õàìàð÷ áàéäàã õ¿íèé àìüäàðëûí íèéãýìä çàéëøã¿é áàéõ øààðäëàãàòàé, õàìãèéí ÷óõàë áàéð ñóóðèéã ýçëýõ ¸ñòîé ç¿éë ãýæ áè õóâüäàà ä¿ãíýæ áàéíà. Òèéìýýñ áîäëîãûí ¿íäñýí ìºí ÷àíðûã ãàðãàæ èðýõã¿éãýýð áîäëîãûí ìîíîïîë÷ëîëûí òóõàé ÿðèõ íü ºðººñãºë òºäèéã¿é ó÷èð óòãàã¿é ìýò…

Òýãâýë “áîäëîãî” ãýæ ÿã þó áîëîõ òàëààð îëîí ýðäýìòýä ººð ººðñäèéí áàéð ñóóðèíààñ ¿çýí òîäîðõîéëñîí áàéäãèéí çàðèìààñ íü èø òàòâààñ:

- Áîäëîãî áîë øèéäâýð,

- Áîäëîãî áîë ¿éëäëèéí õºòº÷, ¿éë àæèëëàãààíû òºëºâëºãºº,

- Áîäëîãî áîë õèéõýýð ýñâýë, ýñ õèéõýýð ñîíãîñîí ç¿éë ãýõ ìýòýýð òîâ÷õîí áàéäëààð îéëãîæ áîëîõ þì.

Ýíý á¿ãäýýñ õàðàõ þì áîë áîäëîãûã õ¿ì¿¿ñ õèéäýã áîëîõ íü òîäîðõîé áàéíà. ªºðººð õýëáýë ýíý á¿ãäýä ä¿í øèíæèëãýý õèéæ, ýðãýö¿¿ëýí áîäñîíû ýöýñò áè ººðèéíõººðºº òîäîðõîéëîí èëýðõèéëáýë: “áîäëîãî íü õ¿ì¿¿ñèéí óõàìñàðòàé ¿éë àæèëëàãààíû ýöñèéí ¿ð ä¿í” ÷ ãýæ õýëæ áîëîõ þì.

Ç¿éðë¿¿ëýí õýëâýë Ìîíãîëûí ç¿éð öýöýí ¿ãýíä “Õ¿íèéã ¿ãýýðýý àëæ ÷ áîëíî, àìèëóóëæ ÷ áîëíî” ãýäýã øèã áîäëîãî ÿìàð áàéãààãààñ àëèâàà óëñ îðîí, íèéãìèéí õóâü çàÿà øèéäýãäýõ áîëíî. Òèéìýýñ èéì ÷óõàë øèéäâýðèéã ç¿ãýýð íýã á¿ëýã, õýñýã õ¿ì¿¿ñ ÿìàð íýãýí ñóäàëãàà, ñàíàë àñóóëãà äýýð òóëãóóðëàõã¿éãýý𠺺ðñäèéí äóð çîðãîîðîî øèéäýæ óëñ ¿íäýñòýí õèéãýýä õ¿ì¿¿ñèéí àæ àìüäàðëààð òîãëîæ áàéãàà íü äààí÷ õàðàìñàëòàé. ¯¿íèéã ë áîäëîãûí ìîíîäîë÷ëîë ãýõã¿é þì áîë ººð þóã òýãýæ îéëãîõ âý? Ýíý áîë öýâýð á¿ëãèéí õÿçãààðëàãäìàë ñýòãýõ¿éã áèé áîëãîæ áàéãàà õýðýã ãýëòýé. ¯¿ãýýð áè íèéòýä õàìààðàëòàé áîäëîãî õýäõýí õ¿ì¿¿ñèéí ýðõ àøèãò òóëãóóðëàí ãàð÷ áàéíà ãýäãèéã èëýðõèéëýõèéã õ¿ññýí þì. Øèíæëýõ óõààíû õýëýýð íü îíøèëáîë: á¿ëãèéí õÿçãààðëàãäìàë ñýòãýõ¿é áóþó “Group thinking syndrom” ãýæ íýðëýæ áîëíî. Æèøýýëáýë: ÓÈÕ-ûí 76 ãèø¿¿äèéí 3-íû 2 íü èðñýí òîõèîëäîëä õóðàëäààí ÿâàãäàíà. Ýíý íü äîð õàÿæ 46 õ¿í áàéíà ãýñýí ¿ã. Òýãâýë ýíäýýñ äàõèàä 3-íû 2 õ¿íèé ñàíëààð àñóóäàë øèéäýãäýíý ãýæ ¿çâýë åð人 ë 30-äõàí õ¿íèé ñàíëààð ÌÓ-í õóâü çàÿà øèéäýãäýæ áàéíà. ÓÈÕ-ûí ãèø¿¿í ãýäýã áîë Àðä÷èëñàí çàñàãëàëòàé ìàíàé óëñ îðíû õóâüä àðä ò¿ìíèé ýë÷ õýìýýí íýðëýãäýæ, õ¿ì¿¿ñ áèä ò¿¿íä èòãýë õ¿ëýýëãýí ñîíãîäîã òóë ººðèéí ýðõ àøãèéã áóñ, õàðèí àðä ò¿ìíèé õ¿ñëèéã õàðãàëçàí ¿çýæ øèéäâýð ãàðãàõ ¸ñòîé. Óëñ òºðèéí õ¿ðýýíä õàðààä áàéõàä óëñ òºð÷äèéí õóâüä áîëîõã¿é áàéãàà ç¿éë áîë íàì þó õ¿ñ÷ áàéíà ãýäãèéã 1-ðò òàâèàä áàéãàà íü õýí õ¿íä àæèãëàãäàæ áàéíà. Õýðâýý ýíý ìýòýýðýý áîäëîãûí ìîíîïîë÷ëîë ãàçàð àâñààð áàéâàë õàìãèéí ýíãèéíýýýð: íààíàäàæ íèéãìèéí ýìõ çàìáàðààã¿é áàéäàë ãàçàð àâ÷, öààíàäàæ ¯íäýñíèé àþóëã¿é áàéäàëä íºëººëºõ õ¿ðòëýý õîðõîéä èä¿¿ëíý ë ãýñýí ¿ã.

Òèéìýýñ èéì ¿ð äàãàâàðò õ¿ðýõýýñ íü ºìíº áèä ¿¿íýýñ ãàðàõ õàìãèéí îíîâ÷òîé çºâ ãàðöûã ñîíãîõ õýðýãòýé áîëîõ íü ýý. ¯¿íèé òóëä áèä äàõèàä ë ñóäàëãàà øèíæèëãýýí äýýð ¿íäýñëýñýí áîäëîãî áîëîâñðóóëàõ øààðäëàãàòàé áîëæ áàéíà. Òóõàéëáàë:

- Áîäëîãûí áîñîî òîãòîëöîîã ýâäýõ,

- Àðä èðãýäèéí îðîëöîîã õàíãàõ,

-Îð÷íû ººð÷ëºëòèéã òóñãàõ,

- Ñóóðü øèíý÷ëýë õèéõ ãýõ ìýòèéí îëîí àðãóóäûã àøèãëàæ áîëîõ þì.

̺í ò¿¿í÷ëýí áóñàä õºãæèíã¿é óëñ îðíóóäûí æèøýýíýýñ ÷ ñóðàëöàí, àâ÷ õýðýãæ¿¿ëýõ õýðýãòýé ãýæ áè õóâüäàà ¿çýæ áàéíà. Æèøýý íü: ÀÍÓ, ªìíºä Ñîëîíãîñ, Àíãëè çýðýã óëñóóäàä òºðèéí áîäëîãî íü íýýëòòýéãýýð ÿâàãäàæ, õ¿ññýí õ¿í îðîëöîæ ñàíàë áîäëîî èëýðõèéëýõ ýðõ ÷ºëººòýé òàâèãäñàí áàéíà. Òýãâýë ÿàãààä ìàíàé óëñàä àäèëõàí õýðýãæèæ áîëîõã¿é ãýæ? Áèä àäèëõàí Àðä÷èëñàí ¿çýëòýé îðîí áèø ãýæ ¿¿! Òýãòýë ìàíàé îðîíä áîäëîãî áîëîâñðóóëàõ, øèéäâýð ãàðãàõ ¿éë ÿâöàä èðãýä îðîëöîõ íü òýäíèé óëñ òºðèéí ýðõýýð òîäîðõîéëîãäîæ áàéíà. “Òºðèéí áîäëîãî íü íèéò èðãýäèéí íýðèéí ºìíººñ ãàð÷, òýäíèé ñàéí ñàéõíû òºëºº ãýñýí çîðèëãî àãóóëàõ ¸ñòîé àãààä õýí íýãíèé ýðõ àøãèéã õºíäºæ áàéãàà, ýñâýë øóóä íºëººëæ áàéãàà øèéäâýðèéã òºð ãàðãàõäàà òýäíèé ñàíàà áîäëûã àñóóõã¿é áàéãàà íü ýíý çîðèëãûã óìàðòàæ, ò¿¿ãýð ¿ë áàðàì õ¿í ãýäýã òàëààñ íü õ¿íäýòãýæ ¿çýõã¿é áàéíà ãýæ ¿çäýã.”*

Ýöýñò íü ýðãýí ñàíóóëàõàä: Áîäëîãî áîëîâñðóóëàõ, øèéäâýð ãàðãàõ ¿éë ÿâö áîë ºðãºí õ¿ðýýòýé àñóóäàë ãýäãèéã äàõèí íîòëîõûã õ¿ñ÷ áàéíà. Øèéäâýð ãàðãàõ ò¿âøèí, àñóóäëûí ìºí ÷àíàð, îíöëîãîîñ õàìààðàí ïðîöåäóð íü ÿíç á¿ð áàéíà. Ãýõäýý òºðèéí óäèðäëàãûí á¿õèé ë ò¿âøèíä, ¿íäýñíèé áîëîí îðîí íóòãèéí ò¿âøèíä áîäëîãî áîëîâñðóóëæ øèéäâýð ãàðãàõ ãîë òîãòîëöîî áîëîõ ïàðëàìåíò, çàñãèéí ãàçàð, îðîí íóòãèéí ººðèéí óäèðäëàãàä èðãýä, ñîíèðõîã÷ òàëóóäûí îðîëöîîã çîõèöóóëàõ íèéòëýã õýì õýìæýý, åðºíõèé õ¿ðýý òîäîðõîéëîãäñîí áàéõ ¸ñòîé áºãººä ýíý õ¿ðýýíä áàéãóóëëàãûí îíöëîã, øèéäâýð ãàðãàõ ò¿âøèíãýýñ õàìààðñàí òóñãàé àðãà ìåõàíèçìóóä õýðýãæèõ íü ¿ð ä¿íòýé.**


Àøèãëàñàí ìàòåðèàë:

-2007 îíä Íýýëòòýé íèéãýì ôîðóìààñ ãàðãàñàí “Áîäëîãî áîëîâñðóóëàõ, øèéäâýð ãàðãàõ ¿éë ÿâö äàõü ÒÁÁ-ûí îðîëöîî”

- 1995 îíä ÓÒÁÀ-èéí Ä. Áàÿðõ¿¿ àâòîðòàé “Äýëõèéí áîäëîãî áà îëîí óëñûí õàðèëöàà”



Нийтийн захиргаа-2


Авлига

“Авлига олон сая хүнийг ядууралд унагаж байна.”

- Транспаренси Интернэйшнл

“Авилга нь эдийн засаг, нийгмийн хөгжилд хамгийн их саад тотгор учруулдаг цорын ганц асуудал болохыг бид тогтоосон.”

- Дэлхийн Банк

Авилга нь хүний амьдарлын бүх шатанд их, бага хэмжээгээр байгааг 3-н настай багачуулаас эхлэн 80-н настай буурлууд хүртэл янз бүрийн байдлаар харуулж байна. Тухайлбал: Хүүхэд багачууд ах эгчийнхээ балаар зураг зурахын тулд өөртөө байгаа чихрээ өгөхөөс эхлэн өвөө, эмээ нар мах сүү барьж гүйн ажлаа амжуулах...гэх мэт. Энэ мэтчилэн үргэлжилсээр байвал “хуурсаар хуурсаар хулгайч, хумсалсаар хумсалсаар хулгайч” гэгчийн үлгэр болж, авилгын амтанд автагдах болно.

Авлигын талаар олон улсын хууль зүйн нэгдсэн тодорхойлолт байдаггүй. Гэвч “авилга” гэсэн нэр дор хээл хахууль, айлган сүрдүүлэх, залилан мэхлэх, үгсэн хуйвалдах болон мөнгө угаах хэлбэрүүдийг гэмт хэрэгт тооцох боловч, нарийвчилсан тодорхойлолт нь өөр өөр байж болох юм.

Дэлхийн банкны тодорхойлсноор авлигыг ерөнхийд нь төрийн эрх мэдлийг хувийн зорилгоор урвуулан ашиглах явдал гэж болно. Авилгыг төрийн хамгийн дээд түвшний албан тушаалтнууд оролцсон том авилга, бага албан тушаалтай хүмүүст маш бага хэмжээний мөнгө өгч хариуд нь жаахан тус дэм авдаг жижиг авилга гэж ангилдаг. Авлига их багаасаа үл хамааран иргэний нийгмийн хөгжлийг сулруулж, ядуурлыг ихэсгэдэг.

Сүүлийн жилүүдэд олон улсын цуврал хэлэлцээр хийгдэж авлигатай тэмцэх даян дэлхийн бүтэц бий болж эхэллээ. Улс орнууд авилгын эсрэг арга хэмжээг эрчтэй хэрэгжүүлж, олон улсын хамтын ажиллагаанд тулгуурлан эдгээр арга хэмжээг дэмжиж авлигын эсрэг хүчин чармайлтаа илүү үр нөлөөтэй болгож чадна. “eJournal USA”-ийн энэхүү дугаарт дэлхий даяар авлигыг устгахад төр засаг ба хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын гүйцэтгэх чухал үүргийн талаар бичсэн байна.

Авлигын эсрэг тэмцэл урьд нь улс орон бүрийн засгийн газрын ажил үүргийн хүрээнд хязгаарлагдаж байсан бол одоо засгийн газруудын хүчин чармайлтын дутууг гүйцээж, дэмжиж туслах олон улсын хамтын нийгэмлэгийн ажил болжээ.

АНУ-д авлигыг бүрэн арилгах боломжгүй байж болох хэдий ч, авлигын эсрэг дүрэм журам, засгийн газрын ил тод байдлыг нэмэгдүүлэх хууль тогтоомж гарснаар засгийн газрын үрэлгэн байдал, луйвар, эрх мэдлээ урвуулан ашиглах явдлыг арилгах зорилгоор сайтар шалгаж авилгыг багасгасан. Мэдээллийн эрх чөлөө ба “нарны туяа” хуулиуд нь авлигын эсрэг 2 чухал хэрэгсэл юм.

Тэгвэл Монгол улсын хувьд авилга нь нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санааны бүхий л хүрээнд гүн халдварласныг олон улсын болон дотоодын судалгааны дүн мэдээ нотолж байна. Энэ нь өнөөдөр манайд авилгатай тэмцэх оновчтой бодлого үгүйлэгдэж, иргэдийн болон улс төрчдийн үзэл санаанд авилгатай тэмцэх талаар ярьдагч бодит ажил хэрэг болохгүй байгаа нь энэ чиглэлийн үр дүнтэй бодлого дутагдаж байгаагийн илэрхийлэл юм. Иргэдийн сайн дурын нэгдэлд тулгуурласан, засаглал руу тэмүүлдэг өвөрмөц үүрэг, үйл ажиллагаатай улс төрийн институт болох нам нь авилгын сүлжээний цөм болж байна.

Авилгын талаарх иргэдийн төсөөллийг Олон Улсын Транспаренси Интернэшнл байгууллага тогтмол судалдаг бөгөөд уг байгууллагын судалгаагаар Монгол улс дэлхийд 2000 онд 48-д, 2005 онд 85-д, 2006 онд 99-д зогсож авилгад улам идэгдсээр байгаа орны жагсаалтанд орсоор байна. Мөн АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, Азын сан болон Сант Марал, УТБА зэрэг байгууллагууд Монгол дахь авилгын түвшин, иргэдийн төсөөлөл, хандлага, төрийн үйлчилгээнд буй авилга, хүнд суртал зэргийг судалж ирсэн. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн хугацаанд авилгатай тэмцэх олон удаагийн бодлого /Авилгатай тэмцэх хууль, Авилгатай тэмцэх газар, Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр/–ууд нь Монгол дахь авилгатай тэмцэх үр ашигтай бодлого болж чадаагүй бөгөөд харин ч улс төрийн нам, улс төрчидтэй холбоотой авилгын хэмжээг бэхжүүлсээр байна.

Авилга гэдэг нь эрх мэдэлтэй хүн албан тушаалаа ашиглан ямар нэгэн хууль бус зүйлийг гардан гүйцэтгэж байгааг хэлдэг гэж Австралийн судлаач Ричард Мулган, Сантиш ганд, Петер, Ламоур тодорхойлсон байдаг. Үүнийг томъёолоход:

Эрх мэдэл +Дураар аашлах -Хариуцлага= АВИЛГА

Дээрх авилгын талаар өгсөн тодорхойлолтыг шинжлэхэд Монголд эрх мэдлийн төлөө тэмүүлдэг, ямар ч хариуцлага хүлээдэггүй, дур зоргоороо аашилдаг тодорхой бүлэглэлүүд улс төрийн намын хамгаалалтад нуугдаж байгааг харж болно.

Эцэст нь дүгнэхэд Авилга ганцхан Монгол улсыг бүрхсэн асуудал бус, дэлхий нийтийг сандаргаж байгаа хамгийн аюултай асуудлуудын нэг болохыг харж болно. Үүнийг дүрслэн илэрхийлвэл “Нийгмийн эдгэшгүй хорт хавдар” хэмээн зүйрлүүлэн ойлгож болох юм. Тиймээс дэлхий даяар энэ өвчнийг анагаах жорыг хайсаар байгаа бөгөөд энэ өвчнөөс зайлсхийх нь урдчилан сэргийлж буй арга юм.

“Авлига бол хорт хавдар”

Г. Доржханд


Ашигласан материал:

  1. Шинэ толь 63, 2008
  2. Монгол Улсын Авилгалтай тэмцэх Үндэсний хөтөлбөр
  3. e Journal USA “Авлигын соёлыг өөрчлөх нь” 2006 оны 12-р сар
  4. Транспаренси Интернэйшнл Монгол “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаан дахь авлигаас урдчилан сэргийлэх нь” 2007 он

Нийтийн захиргаа-1


Төрийн захиргааны шинэтгэл амьдрал дээр

“Äýëõèé äýýðõ àóãàà þì á¿õýí àéäàñ õ¿éäýñã¿éãýýð áèé áîëäîãã¿é.

Õºäºë㺺íã¿é àìüäðàë"¿õøèðñýí" ç¿¿òýé àäèë.

ªíººäºð áîëîìæã¿é þì ìàðãààø áîëîìæòîé áîëäîã.”

Äåìîêðèò

Хүн алдаж болно. Харин алдахаасаа айж, хойш суух хэрэггүй. Хийсэн хүн хожно. Эс хийсэн хүн ялагдана.

Улс орны төдийгүй хүн төрлөхтөний хөгжил шинэ алхам, шинэ санаачлага, шинэ туршилт дээр тогтдог. Энэ алхам нь хөгжил дэвшил алдаа оноо аль алийг нь авчирдаг. Үүгээр шинэтгэл гэдгийг туршилт гэж үзэж болох юм. Тэгвэл туршилт нь янз бүрийн шинэ санаа туршлага аргыг байнга нэвтрүүлж хэрэгжүүлдэг. Ганц нэг өөрчлөлт хийж байгааг шинэчлэл гэж хэлж болохгүй. Шинэтгэлийн төв нь хүн, хүний итгэл үнэмшил байх ёстой. Шинэтгэл бол үзэл санааны маш том эргэлт байж, хувьсгал байх ёстой. Шинэтгэл гэдэг бол үр дүн, үр ашиг. Шинэтгэлийг хэрэглэхдээ хүмүүс өөрсдөө шинэчлэгдээгүй учраас хуучин арга барилаа л хэрэглэдэг. Ингэснээр шинэтгэлийн үр дүн харагддаггүй.

Монгол улсад төрийн албаны өөрчлөлт шинэчлэл нь 1990 оноос эхэлсэн үйл явц юм. Харин төрийн захиргааг шинэтгэх, засаглалын институциудын чадавхи, үйл ажиллагааных нь үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэх алхам 1993 оноос эхлэн өнөөг хүртэл үргэлжилж байна. Уг шинэтгэл нь төрийн захиргааны бүх шатны байгууллагыг хөгжүүлэх, төрийн боловсон хүчний мэдлэг боловсролыг дээшлүүлэх замаар засаглалын инститиуцуудын чадавхи, үйл ажиллагааных нь үр ашиг буюу бүтээмж, үр нөлөө буюу чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн өргөн хүрээтэй бодлого, зорилтыг дэвшүүлэн засгийн газрын “Хүний аюулгүй байдлыг хангах сайн засаглал хөтөлбөр”-ийн “Зохистой засаглал” бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд явагдаж байна.

Монгол улсын төрийн алба, төрийн захиргааны шинэтгэл дор дурдсан 3-н үе шатыг дамжин өөрчлөгдөж байна. Үүнд:

· Монгол улсын төрийн байгууллын шинэ тогтолцоог бүрдүүлэх үе шат (1990-1993)

· Монгол улсын төрийн алба төрийн захиргааны шинэ тогтолцоог бүрдүүлэх үе шат (1993-2000)

· Засаглалын институциудын чадавхи, үйл ажиллагааных нь үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэх үе шат (2000 оноос хойш)

Эдгээр 3-н үе шат өөр хоорондоо харилцан уялдаатай өөрчлөлт шинэчлэлийг нөхцөлдүүлэгч хөтөлбөр баримт бичгүүд юм.

Төрийн алба, Төрийн захиргааны өөрчлөлт шинэчлэлийн хөтөлбөрүүдээс харьцангуй шинэ дөнгөж хэрэгжиж эхэлж буй баримт бичиг бол Төрийн захиргааны өөрчлөлт шинэчлэл буюу Төсвийн байгууллагын Удирдлага санхүүжилтийн шинэ тогтолцооны хэрэгжилтийн асуудал юм. Хөтөлбөрийн үзэл санааг цаашид амьдралд үр дүнтэй хэрэгжүүлэхэд судалгаа шинжилгээний ажил тасралтгүй хийгдэж байх хэрэгтэй бөгөөд хөтөлбөрөө баталсанаар бүрэн дууссан гэж ойлгож болохгүй юм. Иймээс уг асуудлыг цаашид нарийн судалж хуулийн хэрэгжилтийн үйл явцад дүн шинжилгээ хийх Монголд тохирох оновчтой арга замыг эрэлхийлэх шаардлагатай.

Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль батлагдсанаар Монгол улсад хэрэгжих өөрчлөлт шинэчлэлтийн утга санаа нь Төрийн шинэ менежмент /New Public Managment/-н үзэл баримтлалд тулгуурлаж байна.

Менежментийн хуучны уламжлалт үзэл санаанд агентын онол /agency theory/ болон орчин үеийн институцийн эдийн засгийн урсгал чиглэлүүд болох нийтийн сонголтын онол /public choice theory/ ихээхэн нөлөөлсний үр дүнд Төрийн шинэ менежментийн үзэл баримтлал гарч ирсэн байна. Энэ үзэл баримтлал анх Рейган, Тетчер нарын засгийн газрын үед АНУ, Англид хийгдсэн өөрчлөлт шинэчлэлийн үйл явцад үүсч улмаар барууны аж үйлдвэр өндөр хөгжсөн зарим оронд тархаж эхэлсэн ч өөр өөрийн нөхцөлд зохицсон зарчмуудыг сонгон авч нэвтрүүлсэн байна.

Гэвч эдгээр орны дотроос Шинэ Зеланд улс л загварыг цогц байдлаар нь хэрэгжүүлсэн цорын ганц улс байсан. Ингэснээр Шинэ Зеланд улс шинэтгэлээрээ №1-д байсан тул Монгол улс энэ шинэтгэлийн туршлагыг авсан ч монголын хүлээн авах хөрс бэлтгэгдээгүй байсан. Нэг үгээр илэрхийлвэл туршлага тутмаг байсан. Гэсэн ч бид энэ бүгдээс суралцсаар л байна.

Шинэтгэл хийхэд туршлага тутсан бидний алдаа нь:

· Перестройка ба Реформын хоорондын ялгааг ойлгоогүй

· Шинэтгэлийг хүнд биш хуулинд суулгах гэж оролдсон

· Эдийн засгийн хүндэрлүүд

· Эрх зүйн хүндрэл /хэлбэршээгүй хууль/

· Менежментийн алдаа /шинэтгэлийг хуучин арга барилаар хэрэгжүүлэх гэсэн оролдлого/

· Улс төрийн намын дарангуйлал

· Хүний нөөцийн хүндэрлүүд /Манлайлагчгүй шинэтгэл/ гэх мэт болно.

Тэгвэл бидэнд цаашид хийж болох үйл ажиллагаа нь:

· Монгол улс шинэтгэлийнхээ эзэн нь байх

· Төрийн захиргааг Улс төрийн намын дарангуйллас салгах

· Төвлөрлийг сааруулах

· Хувийн хэвшлээ хөгжүүлэх

· Нийгмийн үйлчилгээг хувьчлах

· Оролцоотой, хяналттай байх /2 талт тайлагнах хариуцлага/ зэрэг болно.

Бодлогын шинэтгэл, тогтолцоог өөрчлөхөд оршдог. Үүний тулд нээлттэй, орлцоотой байх хэрэгтэй. Мууг сайнаар халахгүй дахиад л тодорхой биш зүйлээр халвал үр дүнгүй байх болно.


Ашигласан материал:

  1. Б. Энхболд “Төрийн алба төрийн захиргаа” өөрчлөлт шинэчлэл
  2. Ч. Соёормаа “Төрийн захиргаанаас нийтийн захиргаа руу”
  3. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль 2000/28

Эзийн засгийн онол -2


Инфляцийн үр дагавар түүнийг бууруулах нь

Инфляцийн тухай ойлголт:

Удаан хугацааны турш үргэлжлэх үнийн түвшиний өсөлтийг инфляци гэж нэрлэдэг.

Эдийн засагт үнийн түвшин нэмэгдэх тохиолдолд инфляцийн тухай яригддаг. Инфляци байгааг тогтооход зарим нэгэн үнэ өсч байгаа нь хангалтгүй бөгөөд бүх барааны үнэ ерөнхийдөө түүний чухал байдалтай харьцуулахад өсөх ёстой. Гэхдээ эдийн засагт ганцхан (нэг индексээр хэмжигдсэн) үнийн түвшин байдаггүй, олон индексүүд (өөрөөр хэлбэл үнийн түвшин) байдаг.

Инфляцийг хэмжигдэх нэгжээр өрхийн, аж ахуйн амжиргааны өртөгийн индексийг хамгийн өргөн хэрэглэдэг. Сар бүр хэвлэгдэн гардаг үнийн өсөлтийн хурд нь (инфляцийн хурд гэж ихэнхдээ нэрлэдэг) өргөн хэрэглээний бараа болон үйлчилгээний сагсны үнэ, өмнөх оны тухайн сарын үнэтэй харьцуулбал өссөн эсвэл буурсан хувийг харуулдаг.

“Тооцоо эхлэх цэг” буюу суурь оныг ерөнхийдөө харьцангуй урт хугацааны турш (ихэнх тохиолдолд 5 жил) өөрчилдөггүй. Учир нь түүний өөрчлөлт нэлээд хэмжээний статистик тооцоог дахин хийх шаардлага үүсгэдэг.

Зарим тохиолдолд инфляцийг хэмжихийн тулд үндэсний нийт бүтээгдэхүүний дефлятор хэрэглэдэг. Түүнийг тооцохын тулд нэрлэсэн үндэсний бүтээгдэхүүнийг, жишээлбэл 1996 оны, суурь болох 1992 онд ижил хэмжээний бараа бүтээгдэхүүний тухайн оны мөнгөн өртөгтэй харьцуулдаг.

Инфляцид зөвхөн тодорхой урт хугацааны турш явагдах үнийн өсөлтийг авч үздэг тул улирлын шинжтэй үнийн өсөлт үүнд хамаарахгүй.

Инфляцийг тооцох явцад гарах асуудлын нэг нь бидний зөвхөн илт явагдаж байгаа үнийн өсөлтийг авч үздэгт байгаа юм. Улсаас үнийг “царцаах” арга хэмжээ авсан тохиолдолд “дарагдсан” инфляци, өөрөөр хэлбэл үнийн өсөлттэй тэмцэхийн тулд түүнийг ерөнхийд нь тогтмол барих үед инфляцийг дотоодын үнийн түвшний өөрчлөлтийг ашиглаж инфляцийн түвшинг тодорхойлох боломжгүй юм. Гэхдээ түүнийг хар захын үнэ эсвэл валютын гадаад үнэ цэнийг үнэлэх замаар тодорхойлж болно.

Инфляцийн төрөл:

Инфляцийг ашиглаж буй шалгуураас хамааран хэд хэдэн төрөлд ангилдаг. Үүнд:

· Мөлхөө инфляци болон цогио инфляци (үнийн өсөлтийн хурдаас хамаарч),

Түр зуурын болон байнгын инфляци (үнийн өсөлтийн үргэлжлэх хугацаанаас хамаарч),

· Илт болон дарагдсан инфляци (улсын бодлогоос шалтгаалсан),

· Эрэлтийн инфляци болон нийлүүлэлтийн инфляци (бий болсон шалтгаанаас хамаарч).

Түүнчлэн эрэлтийн инфляцийн онцгой хэлбэр болох монетар инфляци гэж байдаг.

Инфляцийн түвшин буурахыг дезинфляци гэдэг.

Инфляцийн шалтгаан:

1950-д оны эхэн үеэс инфляцийг үүсч буй шалтгаанаас нь хамаарч, эрэлтийн инфляци ба нийлүүлэлтийн инфляци гэсэн 2 төрөлд хуваах болсон.

· Үнэ нэмэгдэх эхний түлхэц “эрэлтийн зүгээс” гарсан бол эрэлтийн инфляци гэж нэрлэх ба харин

· Нийлүүлэлтийн зүгээс үнэ нэмэгдэх эхний түлхэц гарсан бол нийлүүлэлтийн инфляци гэж нэрлэдэг.

Тиймээс эрэлт өссөний улмаас үнэ нэмэгдэхэд, инфляцийн явцад зардлын (нийлүүлэлтийн) зүйл нөлөөлж байгаа ч, үйлдвэрчний эвлэл нь зах зээл дэх нөлөөллөө ашиглан цалинг үнэнд зохицуулж байгаа тохиолдолд бид эрэлтийн инфляцийн тухай ярьдаг. Иймэрхүү байдлаар жишээлбэл, цалин хөлсний албан шаардлагын (үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааны үр дүнд) өсөлтөөс шалтгаалан үнэ өсөх мөн цалин болон үнийн өсөлтөөс шалтгаалсан орлогын өсөлт нь эрэлтийг нэмэгдүүлэхэд нийлүүлэлтийн инфляцийн тухай ярьдаг.

Цэвэр эрэлтийн болон нийлүүлэлтийн инфляци гэж байхгүй учраас, зарчмын хувьд энэ 2-ыг ялгаж үзэх шаардлагагүй.

Эрэлтийн инфляци

Эрэлтийн инфляци гэдэг нь инфляцийн орчин үеийн тайлбарын нэг юм. Уг концепцийн гол санаа нь инфляцийн тасархай буюу бүрэн ажил эрхлэлтийн үеийн бараа үйлчилгээний илүүдэл эрэлт юм. Үнийн түвшний өсөлтөд үзүүлэх түлхэцийг тасархай үүссэнээр тайлбарладаг. Үүнийг өөрөөр “эрэлтийн инфляцийн нөмрөг” гэдэг.

Нийлүүлэлтийн инфляци

Зардалын өсөлт нь үнээр дамжин эрэлтийг нэмэгдүүлж байвал эсвэл худалдаачид илүү ашиг авчрах үнийн нэмэгдлийг илүү өндөр тогтоосон тохиолдолд нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн өсөлт явагдана. Энэ маягаар нийлүүлэлтийн инфляцийн 2 төрөл болох зардалын инфляци болон ашгийн инфляци үүсдэг. Үнийн өсөлт нь эдийн засгийн стагнацийн нөхцөлд явагдаж байгаа бол стагфляцийн тухай яригдана (стагнаци+инфляци гэсэн үг).

Зардалын инфляци

Зардал нэмэгдэх нь эдийн засгийн хувьд дараах шалтгаантай байж болно. Үүнд:

· Цалингийн түвшин хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийн хурдыг давах, (цалингийн хувийн жин=цалингийн түвшин*ажлын цаг/үндэсний бүтээгдэхүүн=цалингийн түвшин/үндэсний бүтээгдэхүүн/ажлын цаг)

· Импортолж буй завсарын бүтээгдэхүүний үнэ өсөх, (энэ үед “бусад ертөнцөөс” гаралтай инфляци, өөрөөр хэлбэл импортлосон инфляцийн илрэх хоёрдох хэлбэртэй тулгарна.)

· Капиталын бүтээмжийн өсөлтийн хурд нь капиталын өртөгийн өсөлтөөс (хүүгийн зардлаас) хоцрох,

· Татварын төлбөр хэлбэртэй зардал өсөх,

· Үйлдвэрлэлийн хүчин чадал ашиглалтын түвшин багасахын зэрэгцээ, дундаж зардал өсөх.

Ашгийн инфляци

Үйлдвэрлэгчид үндэсний орлого дахь ашгийн хувийг нэмэгдүүлэх зорилгоор өөрийн зах зээлийн эрх мэдлээ ашиглан ашиг үүсгэх үнийн нэмэгдлийг өсгөдөг.

Эрэлтийн болон нийлүүлэлтийн инфляцийн үечлэл

Хэдийгээр бид эрэлтийн болон нийлүүлэлтийн инфляцийг салгаж авч үзсэн ч бодит байдал дээр инфляцийн уг 2 төрөл нь давхраатах тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл бодит амьдрал дээр ихэнхдээ үнэ болон цалингийн ерөнхий түвшний өсөлт нь бараг нэгэн зэрэг явагдах тул инфляцийн үйл явцын анхны болон “дараачийн” элементийг илрүүлэх боломж олддоггүй. Уг асуудлыг шийдэх гол түлхүүр нь бодит бүтээгдэхүүн болон ажил эрхлэлтийн динамик байж болно. Уг 2 үзүүлэлт өсвөл (төлбөрийн чадвартай эрэлт өснө), эрэлтийн инфляци үүснэ. Хэрэв энэ 2-лаа буурвал (эсвэл зөвхөн үндэсний бүтээгдэхүүний өсөлтийн хурд багасах тохиолдолд), нийлүүлэлтийн инфляци үүснэ.

Инфляцийн тухай монетарист тайлбар

Монетаристуудын үзэж буйгаар: “Эцсийн бүлэгт инцляци нь бодит үйлдвэрлэлийн өсөлтийн хурдыг нэлээд хэмжээгээр давсан мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийн хурдтай холбоотой юм. Харин хувьсагчийн хурд нь уг 2 хувьсагчийн ялгавартай тэнцэнэ.” (Johnson H.G., Inflation- Theorie und Politik. Muenchen, 1975.S.110)

Тиймээс монетарист үзлээр инфляцийн шууд шалтгаан нь Төв банкны мөнгөний тоо хэмжээний өсөлтөөс үүдсэн мөнгөний массын өргөжилт юм.

Инфляци орлогын хуваарилалтын төлөөх тэмцэл болох нь

Эрэлтийн болон нийлүүлэлтийн инфляци бидний авч үзсэн давхардлын улмаас нэгэн ижил үйл явц мэт харагдахаас гадна, тэдгээрийн нийтлэг шалтгааныг аж ахуйн субьектуудын янз бүрийн бүлэглэлийн үндэсний бүтээгдэхүүнийг өөрт ашигтайгаар дахин хуваарилах оролдлого хэмээн нэгтгэж болно. Инфляцийн янз бүрийн төрлийн хоорондын ялгаа нь зөвхөн хуваарилалтын төлөөх тэмцэл юм. Үүнд:

· Эрэлтийн инфляцийн үед зардал нэмэгдүүлэх замаар үндэсний бүтээгдэхүүний ашиглалтын хүрээнд явагдах бөгөөд түүний үр дүнд зардал нь нийт бүтээгдэхүүнээс их болдог.

· Нийлүүлэлтийн инфляцийн үед цалин болон үнийг өсгөх замаар орлого бий болох хүрээнд явагддаг.

Энэ 2 тохиолдолд орлогын хуваарилалтын төлөөх тэмцэл нь үнийн өсөлтийг дагуулдаг. Үнийн өсөлт нь уг тэмцлийн илүү сөрөг үр дагаврыг зөөлрүүлдэг тул төрөөс хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлогод ухамсартайгаар энэхүү тэмцлийг тусган оруулдаг. Ийм тохиолдолд үнийн өсөлт нь нийгэмд “тайвшруулах” үүрэг гүйцэтгэж эхэлдэг.

Инфляцийн үр дагавар

Инфляцийн үр дагавар нь олон давхар шинжтэй бөгөөд тухай үеийн нөхцлөөс хамаарч өөрчлөгддөг гэдгийг тооцох шаардлагатай.

· Ажил эрхлэлтэнд нөлөөлөх нь: Инфляцийн өндөр түвшин нь ажил эрхлэлтийн байдлыг ялихгүй сайжруулдаг. Ажилгүйдэл болон инфляцийн түвшиний хооронд буулт хийх сонголтын боломжийн тухай тезис нь “ажилгүйдэл их бол инфляци бага байна эсвэл ажилгүйдэл бага байвал инфляци их байна” маргаантай байна.

· Орлого болон эд хөрөнгийн хуваарилалтад нөлөөлөх нь: Инфляцид дасал болсны дараахан, эрэлтийн болон ашгийн инфляцийн үед үнийн өсөлтөд урьдчилаад цалингийн өсөлтийг тооцох болно. Тодруулбал цалин болон үнийн өсөлтийн цаг хугацааны дарааллыг тодорхойлох боломжгүй тул “үнэ-цалин” эсвэл “цалин-үнэ” гэсэн эргүүлэг байгаа эсэхийг мэдэх боломжгүй болдог. (инфляцийн явцад орлого нь худалдан авч буй барааны үнээс хоцорч өсдөг хүмүүс хамгийн эхээр хохирол амсдаг. Мөн эд хөрөнгийх нь цэвэр үнэ цэнэ үнийн түвшинг бодвол удаанаар өсдөг эзэд хохирч, харин эсрэг тохиолдолд тэд ашигтай байдалд ордог.) Тиймээс өрийн цэвэр үнэ цэнэ хугацаа өнгөрөх тусам багасаж байгаа болохоор, үнэ өсөхөд өртэй тал нь хожиж, зээлдүүлэгч тал нь алддаг. Үүнээс гадна орлогын өсөн нэмэгдэх татварын тогтолцоо татварын дарамт авчрах байдлаар нөлөөлдөг.

· Эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх нь: Инфляцийн явцад орлого нэмэгдсэнээр хөрөнгө оруулалт өснө, эсвэл үйлдвэрийн бодит өрийн байдал сайжирна. Нөгөө талаас инфляци нь ховор хомс байдалд үндэслэсэн эдийн засаг дахь үнийн харьцааг гажуудуулдаг. Тиймээс өндөр болон их хэмжээгээр өөрчлөгдөх инфляцийн үед хүлээлтийн тодорхойгүй байдал нэмэгдэнэ. Цаашилбал, инфляцийн түвшин нэмэгдэхэд үйлдвэрлэлийн бус бодит активуудруу зугтах байдал үүсдэг. Мөнгөний үнэ цэнэ алдагдахад хүрч эдийн засгийн хүчин зүйлсийн буруу байршуулалт үүсдэг. Тиймээс ихэнх тохиолдолд өндөр болон их хэмжээгээр өөрчлөгдөх инфляци нь эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлдэг гэдэгтэй ихэнхи эдийн засагчид санал нийлдэг.

Инфляцийн эсрэг бодлого

Инфляцитай тэмцэх эдийн засгийн бодлого нь амжилттай явагдахын тулд үнийн өсөлтийн шалтгааныг болон инфляцийн эсрэг бодлогод гарах зардалыг, тодруулбал түр хугацааны ажилгүйдлийн өсөлтийг тооцох хэрэгтэй.

· Эрэлтийн инфляцитай тэмцэх нь: Эрэлтийн инфляци гэж тодорхойлогдсон үнийн өсөлтийн явцад төрийн эдийн засгийн бодлогоор нийт эрэлтийг хязгаарлахыг эрмэлздэг. Эрэлтийн хэт өсөлттэй урьдчилан тэмцсэнээр эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангах нь ухаалаг алхам юм. Тиймээс, бидэнд урт хугацааны, ажил хэргийн мөчлөгт чиглэгдээгүй эрэлтийг зохицуулах концепци шаардлагатай байна.

· Зардлын инфляцитай тэмцэх нь: Инфляци нь аж ахуйн субьектуудын бүлэглэлийн хооронд үндэсний орлогод эзлэх хувийг нэмэгдүүлэх эсвэл хамгаалахын төлөөх тэмцлийн үр дүнд үүссэн бол, эдийн засгийн бодлого нь инфляцийн идэвхэилтийг буруулах, ядаж түүний үр дагаварыг багасгах үүрэгтэй гэж үзэж болно.Өөрөөр хэлбэл орлогын бодлогын тухай яригдаж байгаа юм.

Эцэст нь нийлүүлэлтийн инфляцитай тэмцэхэд зөвхөн эдийн засгийн нийт эрэлтийг хязгаарлах замаар үнэ болон цалингийн өсөлтийн боломжийг багасгах төрийн санхүүгийн болон мөнгөний хязгаарлах бодлогууд л зарчмын хувьд үлдэж байна. Төрийн санхүүгийн болон мөнгөний хязгаарлах бодлогуудын арга хэрэгслийг ашиглан нийлүүлэлтийн инфляцтай тэмцэхэд урт хугацаа шаардагдах ба эхний үр дагавар нь ажилгүйдэл нэмэгдэх, пүүс компани дампуурах зэрэг үр дагавар гардаг болохыг анхаарах хэрэгтэй. Энэ тохиолдолд инфляцийн эсрэг бууралт гэж нэрлэгдэх байдал үүсдэг. Үүнийг тогтворжуулахын төлөө ажилгүйдэл нэмэгдэх, эдийн засгийн өсөлтийн хурд саарах мэтийн зүйлийг хаяхаас өөр аргагүй болно.

Тиймээс урт хугацааны мөчлөгийн тохиолдолд инфляцийн эхний үед л түүнтэй тэмцэх нь илүү тохиромжтой. Үүний тулд:

· Хэрэглэгчдийн зах зээлд эзлэх байршлыг чангаруулах,

· Худалдагчийн хооронд жинхэнэ үнийн өрсөлдөөнийг баталгаажуулах ба тэдний хэн нэгэн зах зээлийн эрх мэдлийг гартаа авахад саад болох тийм өрсөлдөөний бодлого,

· Зөрчилдөөнийг зөөлрүүлэх бодлоготой хуваарилалтын бодлого зэргийг хэрэгжүүлэх хэрэгтэй.


Эзийн засгийн онол -1


Мөнгөний бодлого, банкны тогтолцоо

Мөнгөний бодллого нь зөвхөн урт хугацаанд үнийн тогтвортой байдлыг хангана. Үүний тулд эдийн засгийн боломжид чиглэсэн мөнгөний массыг зохицуулах бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Мөнгөний массыг жил тутам үйлдвэрлэлийн боломжийн өсөлтийн хурд ба хүлээн зөвшөөрсөн үнийн түвшинтэй тохирох хурдаар өсгөх хэрэгтэй.

Мөнгөний үүрэг:

· Тооцооны нэгж (Мөнгөний функц болох тооцооны нэгж нь эдийн засгийн баялгийг мөнгөн нэгжээр илэрхийлж, тэдгээрийн нийлбэрийг тооцох болон хооронд нь харьцуулах боломжийг хангадаг.)

· Солилцооны хэрэгсэл (бараа-мөнгө-бараа)

· Өртгийг хадгалах хэрэгсэл (Үнийн түвшин нэмэгдсэнээр үнэ цэнээ байнга алдахгүй гэсэн нөхцөлд мөнгө өртгийг хадгалах хэрэгсэл болдог.)

Жич:

Инфляци байхгүй цагт мөнгө нь тооцооны нэгж, солилцоо төлбөрийн хэрэгсэл болон өртгийг хадгалах хэрэгсэлийн үүрэг гүйцэтгэдэг.

Мөнгөний илрэх хэлбэр:

Зарчмын хувьд мөнгөний үүргийг янз бүрийн обьект гүйцэтгэж болно. Гэхдээ мөнгөний функци нь хуваагдах чанар, хэрэглэх боломж, орлуулах боломж, чухал, ховор, дуураймлаар хийхэд бэрх зэрэг уг арга хэрэгсэлд тавигдах техникийн шаардлагыг тодорхойлон гаргадаг. Түүхэнд мөнгөний үүрэг гүйцэтгэж байсан хэрэгслүүд эдгээр шаардлагыг тодорхой хэмжээгээр хангаж байсан. Хэрэв материаллаг үнэ цэнийг шалгуур болговол мөнгөний түүхэн хөгжсөн төрлүүдийг 2 ангилж болно. Үүнд:

· Материаллаг үнэ цэнэ бүхий мөнгө,(бодит эд баялаг байдаг онцлогтой бөгөөд түүний үнэ цэнэ нь мөнгөний биет үнэ цэнээр илэрхийлэгдэнэ. Тиймээс заримдаа таваарын мөнгө гэж яригддаг.)

· Материаллаг үнэ цэнэ агуулаагүй буюу үнэ цэнэ багатай мөнгө.(бодит эд баялаг болон мөнгөний үнэ цэнийг ялгаж салгасан байдаг. Энэ нь ихэнх тохиолдолд шаардлагыг илэрхийлдэг бөгөөд түүнийг кредит мөнгө гэдэг.)

Жич:

Эхэндээ мөнгөн дэвсгэрт нь материаллаг үнэ цэнэтэй зүйлсийг мөнгөөр сольж авах шаардлага хэлбэртэй байсан.

Мөнгөний тодорхойлолт:

Мөнгөний тодорхойлолтын чухал хэмжүүр нь мөнгө солилцооны хэрэгслийн үүрэг гүйцэтгэх явдал юм.

Үндэсний төлбөрийн эргэлтийн хүрээнд мөнгөний үүрэг гүйцэтгэж буй активыг мөнгө гэнэ. Энэ тодорхойлолтын дагуу мөнгө гэдэгт өнөөгийн байдлаар доорх зүйлсийг нэрдлэж болно. Үүнд:

· Мөнгөн дэвсгэрт

· Банкнотууд

· Зоосон мөнгө

· Хугацаагүй хадгаламж (бэлэн бус мөнгө буюу жиро эргэлтийн мөнгө)

Жич:

Өнөөгийн эдийн засагт буй мөнгөний төрөл нь дараах болно.

Мөнгө

Мөнгөн дэвсгэрт

Зоосон мөнгө

Хугацаагүй хадгаламж

Мөнгө үүсгэх ба түүнийг эргэлтээс татах

Мөнгөн тэмдэгтийн нэрлэсэн өртөг нь түүний үйлдвэрлийн зардлаас нэлээд их байдаг учир холбооны засгийн газар мөнгөн тэмдэгт хэвлэхээс орлого олдог. Гэхдээ холбооны засгийн газар мөнгөн тэмдэгтийг дуртай хэмжээгээр хэвлэх эрхгүй ажээ. ХБНГУ-д мөнгийг Бундесбанк элтэнд оруулдаг.

Төв банкны мөнгө:

Төв банкны мөнгө нь мөнгөн тэмдэгт болон жиро эргэлтээс бүрддэг ажээ.

Төв банкны үндсэн зорилго бол үнэ ханшийг тогтворжуулж, холбооны засгийн газарт эдийн засгийн зорилгод хүрэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм.

Мөнгө үүсгэхэд учрах хязгаарлалт:

· Төв банкнаас мөнгө бий болгох боломжууд: Германд төв банк мөнгөний тоо хэмжээг өсгөхөд хуулийн хүрээнд ямар нэг шууд хязгаарлалт байхгүй. Гэхдээ эдийн засгийн хязгаарлалт байдаг.

· Арилжааны банкны мөнгө үүсгэх боломжууд: Төв банкны сул мөнгөний нөөц болон түүнийг богино хугацаанд олж авах боломж нь тодорхой нэг арилжааны банкны мөнгө бий болгох чадварыг хязгаарладаг. (Тодорхой нэг банк мөнгө үүсгэхэд тавигдах хязгаарлалт.)

Арилжааны банкны системийн мөнгө үүсгэх ажиллагаанд тавигдах хязгаарлалт:

Тодорхой нэг арилжааны банк зөвхөн өөрт байгаа төв банкны мөнгөний хэмжээгээр зээл олгох болон жиро мөнгө бий болгох боломжтой гэдгийг заримдаа буруу ташаа тайлбарладаг. Ингэж банкны системд өөрт байгаа төв банкны чөлөөт мөнгөний нөөцийг зээл олгоход ашигласнаар мөнгөний массыг нэмэгдүүлэх замаар олон дахин өсгөх боломжтой. Зээл олгосноор арилжааны банкууд зөвхөн мөнгөний зуучлагчийн үүрэг гүйцэтгэхгүй. Энд арилжааны банкны зээл олгох цар хүрээ нь эцсийн эцэст төв банкны мөнгөний массаар тодорхойлогдож байна. Төлбөрийн тухайн тогтолцоо үйлчилж байхад төв банкны мөнгөний массын нэг хэсэг нь арилжааны банкны мэдэлд байдаг бөгөөд банк түүнийг зээл олгоход ашигладаг. Энэ утгаар нь монетаристууд төв банкны мөнгөний массыг мөнгөний суурь гэж нэрлэдэг. Мөнгөний суурь нь эдийн засаг дахь нийт мөнгөний хэмжээг удирдахад гол үүрэг гүйцэтгэдэг.

Мөнгөний нийлүүлэлт, мөнгөний эрэлт ба мөнгөний масс:

· Банк бус байгууллагуудад зээл олгосноор банкууд хэдий хэмжээний мөнгө нийлүүлэх, өөрөөр хэлбэл банк бус секторт хэдий хэмжээний мөнгө байршуулах вэ гэсэн үг (мөнгөний нийлүүлэлт)

· Банк бус байгууллагууд хэдий хэмжээний мөнгөтэй байх хүсэлтэй, өөрөөр хэлбэл мөнгөний хэрэгцээ хэр их байна (мөнгөний эрэлт)

· Банк бус секторт бодитойгоор хичнээн хэмжээний мөнгө байршуулах боломжтой, өөрөөр хэлбэл мөнгөний эрэлт ба нийлүүлэлтийн уялдаагаар мөнгөний нөөц хэрхэн тодорхойлогдох вэ?

Мөнгө бий болгох боломж нь мөнгөний нийлүүлэлт, мөнгөний масс болон мөнгөний эрэлтийн хангагдсан хэмжээний зөвхөн дээд хязгаарыг л харуулдаг.

Мөнгөний нийлүүлэлт:

Мөнгөний нийлүүлэлт нь зээлийн нийлүүлэлттэй нягт холбоотой юм. Тэгэхээр эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт нь арилжааны банк балансынхаа зүүн талыг хэрхэн ашиглаж байгаагаас нь шалтгаалдаг. Мөнгөний нийлүүлэлтийн онлын мөн чанар нь балансын энэхүү байдлыг тодорхойлогч үзүүлэлтийг судлахад оршино.

Мөнгөний эрэлт:

Мөнгөний эрэлт гэдэг томъёог банк бус байгууллагуудын мөнгөний нөөцийн хэрэгцээ гэж ойлгоно. Энд гар дээр байгаа хэрэглэж буй мөнгөний нөөц болон зээл авах замаар бий болох мөнгийг оруулдаг. Кейнсианы онлоор мөнгийг эзэмших шалтгаанаас дараахь 2-ыг илүү чухалчилж үздэг. Үүнд:

· Төлбөр тооцоо гүйцэтгэх зорилгоор (солилцооны үүрэг)

· Хөрөнгөнд байршуулах хэлбэрээр (өртгийг хадгалах үүрэг)

Төвлөрсөн худалдан авалт их байх тусам мөнгөний солилцооны эрэлт мөн төдий чинээ өндөр байдаг. Ийнхүү мөнгөний эрэлт нь хувь хүний орлого болон баялгаас, өөрөөр хэлбэл эдийн засгийн хөгжлийн түвшингээс хамаардаг.

Төв банкны мөнгөний бодлогын арга хэрэгсэл:

Монетаристууд болон Кейнсчүүд эдийн засгийн бодит салбарт мөнгө чухал нөлөө үзүүлнэ гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Мөнгө бий болгох боломж нь арилжааны банкуудад байдаг учраас уг 2 урсгалын төлөөлөгчид Төв банкны зүгээс мөнгөний массыг хянах шаардлагатай гэж үздэг. Гэхдээ энэ 2 урсгал нь Төв банкны эдийн засагт гүйцэтгэх үүрэг болон арга хэрэгслийг ялгаатай тодорхойлдог.

Монетаристууд

Кейнсчүүд

Төв банк мөнгөний нийлүүлэлтийг хагас автомат байдлаар, мөнгөний массын өсөлтийн хурдыг хүлээгдэж буй эдийн засгийн бодит өсөлтийн хэмжээгээр эсвэл үйлдвэрлэлийн боломжийн өсөлтийн хэмжээгээр, мөн хүлээн зөвшөөрсөн инфляцийн түвшинд уялдуулан байнга нэмэгдүүлэх байдлаар удирдах ёстой гэж үздэг. Тэд эдийн засгийн конъюнктурт чиглэсэн, өөрөөр хэлбэл “дискрец” мөнгөний бодлогыг зарчмын хувьд эсэргүүцдэг.

Кейнсчүүд үүний эсрэгээр, юуны өмнө хүүгийн түвшинг зохицуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг дэмждэг.


Ерөнхийлөгчийн шинэхэн зөвлөх Ч.Сосормаа: Гол нь иргэдээ сонсдог байх хэрэгтэй юм байна

http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=1287 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх...