Та өөрийн ашиглаж буй и-мэйл дотроо шаардлагатай баримт бичгүүдээ хадгалах, засварлах боломжтой юм. Documents холбоосыг дарснаар бичиг баримттай ажиллах дараах үндсэн хэрэгслүүд гарч ирнэ. Хэрэгсэл тус бүрийг товч тайлбарлая.
New – шинээр баримт үүсгэх
Шинээр баримт бичиг үүсгэхийн өмнө төрлөө сонгоно. Үүнд: Document- текстэн мэдээлэл, Presentation – илтгэл, Spreadsheet – хүснэгтэн мэдээлэл, Folder – хавтас үүсгэх, From Template – загвар ашиглан баримт боловсруулах гэсэн боломжуудтай.
Upload – өмнө хийсэн баримт бичгээ сүлжээнд байршуулах
Browse товчин дээр дарж, өөрийн компьютерээс файлыг сонгоод, өөрт ойлгомжтой хэлбэрээр тайлбар нэр оруулаад
Upload File товчийг дарснаар, уг баримт таны и-мэйл дахь Documents хэсэгт байршиж, хаанаас ч и-мэйлийн сүлжээндээ холбогдон баримт мэдээлэлтэйгээ ажиллах боломж нээгдэнэ.
.txt, .doc, .rtf, .odt, .sxw өргөтгөлтэй 500 КВ хүртэлх хэмжээтэй текстэн мэдээлэл, .pps, .ppt өргөтгөлтэй илтгэлийн файл, .csv, .xls .ods өргөтгөлтэй 1 МВ хүртэлх хэмжээтэй хүснэгтэн мэдээлэл болон .pdf өргөтгөлтэй файлыг сүлжээнд байршуулах боломжтойг анхаарна уу.
Байршуулсан файл дээрээ хулганаар 2 товшиход баримт нээгдэж, засварлах боломжтой болно. Энэ үед дэлгэцний баруун дээд буланд
гэсэн холбоос гарч ирсэн байх ба энд дарснаар засварлах процесс хаагдаж, файлтай ажиллах тохируулах горимд эргээд шилжинэ.
Share – тухайн баримтыг бусадтай хуваалцах
Байршуулсан баримтуудын өмнөх хайрцгийг идэвхжүүлээд, Share командыг сонгож уг баримттай ажиллах хүмүүсийг засварлах болон зөвхөн үзэх гэсэн – янзын эрхтэйгээр тохируулж өгнө. И-мэйлийн хайрцагт болон бусад Google үйлчилгээний үед байнга байрладаг Chat цонхонд нэмэгдсэн хэрэглэгчдийн ID-гаар нь
Choose from contact холбоосыг дарж, баримттай хамтран ажиллах эсвэл зөвхөн унших эрхийг олгоно.
Move to – үүсгэсэн хавтас дотроо мэдээллээ зөөнө.
Hide – баримтыг нууцлах,
Delete – устгах, R
ename – баримтыг нэрийг өөрчилөх гэх мэтээр баримттай ажиллана.
More actions товчийг дарж, баримтыг харах, өөр нэрээр хадгалах, блог руу нийтлэх, эзэмшигчийг солих зэрэг нэмэлт боломжуудыг ашиглаж болно.