Ингээд суниагаад байж дээ.
Мэдээллийн эх үүсвэр
Microsoft корпораци санаанд оромгүй алхам хийж, шинэ үйлдлийн систем болох “Windows 7”-гоо 2009 оны бүр зун гэхэд гаргаж магадгүй байна. Албан ёсоор 2010 оны 1-р сараас хойш гаргахаар төлөвлөж байсан билээ.
Internet News сайтын мэдээлснээр Microsoft нь Windows 7-г 2009 оны 6 сарын 3-нд гаргахаар зорьж байгаа бөгөөд энэ тухай корпорацийн дотоод төлөвлөгөөнд байгаа бололтой.
Иймэрхүү алхам нь олон шинжээчдийн зэмлэдэгчлэн болхи, хөшүүн ажиллагаатай Microsoft-ын хувьд ойлгомжтой л асуудал. Тэгээд ч Windows XP болонWindows Vista хоёрын хооронд 5 жилийн завсарлага авсан нь интернэт болон компьютерийн техникийн үсрэнгүй хөгжил, түүнээс үүдэн шинэ шинэ боломжууд бий болсон өнөөгийн нөхцөлд байж боломгүй зүйл юм.
Microsoft энэ байдлаа ухамсарлаж, үйлдлийн систем боловсруулах “3 жилд 1 систем” гэсэн графикаа хатуу мөрдөхөөс аргагүй байдалд хүрсэн билээ.
Гэвч Windows Vista нь ХР шиг алдартай болж чадаагүй билээ. Одоогийн байдлаар Windows-ийн 6 дахь хувилбар дэлхийн бүх компьютерийн 16%-д нь суусан байна. Зарим хэрэглэгчид, түүнчлэн томоохон компаниуд Windows Vista-г алгасан Windows 7 гарангуут шууд ХР-гээс түүн рүү шилжих бодолтойгоор Windows 7-г хүлээж байгаагаа ил тодоор мэдэгдэж байгаа ажээ.
Түүнчлэн Windows 7-гийн бета хувилбарыг 2008 оны 10-р сарын 27-нд танилцуулах болно гэсэн яриа ч сүлжээгээр тархаад байна. Тэгвэл дараа жилийн дундуур гарна гэдэг нь тун ч бодитой сонсогдож байгаа юм.
Шинэ үйлдлийн систем нь Windows Vista-гийн шинэчлэгдсэн цөм дээр үндэслэн ажиллах юм байна. Microsoft-ын хувьд Windows Vista-гийн удирдлаган дор төхөөрөмжүүдийн драйверүүд шинэ системд ямар ч асуудалгүй ажиллах нь л сонин байгаа ажээ. Тэгж гэмээж нь програм хангамж үйлдвэрлэгч энэхүү аварга компани 2007 оны 1-р сард гаргасан үйлдлийн системд нь олон төхөөрөмжийн драйверүүд ажиллахгүй байсан урьдын алдаагаа давтахгүй байж чадах болно.
http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=1287 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх...