Friday, January 30, 2009

Нийтийн захиргаа-1


Төрийн захиргааны шинэтгэл амьдрал дээр

“Äýëõèé äýýðõ àóãàà þì á¿õýí àéäàñ õ¿éäýñã¿éãýýð áèé áîëäîãã¿é.

Õºäºë㺺íã¿é àìüäðàë"¿õøèðñýí" ç¿¿òýé àäèë.

ªíººäºð áîëîìæã¿é þì ìàðãààø áîëîìæòîé áîëäîã.”

Äåìîêðèò

Хүн алдаж болно. Харин алдахаасаа айж, хойш суух хэрэггүй. Хийсэн хүн хожно. Эс хийсэн хүн ялагдана.

Улс орны төдийгүй хүн төрлөхтөний хөгжил шинэ алхам, шинэ санаачлага, шинэ туршилт дээр тогтдог. Энэ алхам нь хөгжил дэвшил алдаа оноо аль алийг нь авчирдаг. Үүгээр шинэтгэл гэдгийг туршилт гэж үзэж болох юм. Тэгвэл туршилт нь янз бүрийн шинэ санаа туршлага аргыг байнга нэвтрүүлж хэрэгжүүлдэг. Ганц нэг өөрчлөлт хийж байгааг шинэчлэл гэж хэлж болохгүй. Шинэтгэлийн төв нь хүн, хүний итгэл үнэмшил байх ёстой. Шинэтгэл бол үзэл санааны маш том эргэлт байж, хувьсгал байх ёстой. Шинэтгэл гэдэг бол үр дүн, үр ашиг. Шинэтгэлийг хэрэглэхдээ хүмүүс өөрсдөө шинэчлэгдээгүй учраас хуучин арга барилаа л хэрэглэдэг. Ингэснээр шинэтгэлийн үр дүн харагддаггүй.

Монгол улсад төрийн албаны өөрчлөлт шинэчлэл нь 1990 оноос эхэлсэн үйл явц юм. Харин төрийн захиргааг шинэтгэх, засаглалын институциудын чадавхи, үйл ажиллагааных нь үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэх алхам 1993 оноос эхлэн өнөөг хүртэл үргэлжилж байна. Уг шинэтгэл нь төрийн захиргааны бүх шатны байгууллагыг хөгжүүлэх, төрийн боловсон хүчний мэдлэг боловсролыг дээшлүүлэх замаар засаглалын инститиуцуудын чадавхи, үйл ажиллагааных нь үр ашиг буюу бүтээмж, үр нөлөө буюу чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн өргөн хүрээтэй бодлого, зорилтыг дэвшүүлэн засгийн газрын “Хүний аюулгүй байдлыг хангах сайн засаглал хөтөлбөр”-ийн “Зохистой засаглал” бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд явагдаж байна.

Монгол улсын төрийн алба, төрийн захиргааны шинэтгэл дор дурдсан 3-н үе шатыг дамжин өөрчлөгдөж байна. Үүнд:

· Монгол улсын төрийн байгууллын шинэ тогтолцоог бүрдүүлэх үе шат (1990-1993)

· Монгол улсын төрийн алба төрийн захиргааны шинэ тогтолцоог бүрдүүлэх үе шат (1993-2000)

· Засаглалын институциудын чадавхи, үйл ажиллагааных нь үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэх үе шат (2000 оноос хойш)

Эдгээр 3-н үе шат өөр хоорондоо харилцан уялдаатай өөрчлөлт шинэчлэлийг нөхцөлдүүлэгч хөтөлбөр баримт бичгүүд юм.

Төрийн алба, Төрийн захиргааны өөрчлөлт шинэчлэлийн хөтөлбөрүүдээс харьцангуй шинэ дөнгөж хэрэгжиж эхэлж буй баримт бичиг бол Төрийн захиргааны өөрчлөлт шинэчлэл буюу Төсвийн байгууллагын Удирдлага санхүүжилтийн шинэ тогтолцооны хэрэгжилтийн асуудал юм. Хөтөлбөрийн үзэл санааг цаашид амьдралд үр дүнтэй хэрэгжүүлэхэд судалгаа шинжилгээний ажил тасралтгүй хийгдэж байх хэрэгтэй бөгөөд хөтөлбөрөө баталсанаар бүрэн дууссан гэж ойлгож болохгүй юм. Иймээс уг асуудлыг цаашид нарийн судалж хуулийн хэрэгжилтийн үйл явцад дүн шинжилгээ хийх Монголд тохирох оновчтой арга замыг эрэлхийлэх шаардлагатай.

Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль батлагдсанаар Монгол улсад хэрэгжих өөрчлөлт шинэчлэлтийн утга санаа нь Төрийн шинэ менежмент /New Public Managment/-н үзэл баримтлалд тулгуурлаж байна.

Менежментийн хуучны уламжлалт үзэл санаанд агентын онол /agency theory/ болон орчин үеийн институцийн эдийн засгийн урсгал чиглэлүүд болох нийтийн сонголтын онол /public choice theory/ ихээхэн нөлөөлсний үр дүнд Төрийн шинэ менежментийн үзэл баримтлал гарч ирсэн байна. Энэ үзэл баримтлал анх Рейган, Тетчер нарын засгийн газрын үед АНУ, Англид хийгдсэн өөрчлөлт шинэчлэлийн үйл явцад үүсч улмаар барууны аж үйлдвэр өндөр хөгжсөн зарим оронд тархаж эхэлсэн ч өөр өөрийн нөхцөлд зохицсон зарчмуудыг сонгон авч нэвтрүүлсэн байна.

Гэвч эдгээр орны дотроос Шинэ Зеланд улс л загварыг цогц байдлаар нь хэрэгжүүлсэн цорын ганц улс байсан. Ингэснээр Шинэ Зеланд улс шинэтгэлээрээ №1-д байсан тул Монгол улс энэ шинэтгэлийн туршлагыг авсан ч монголын хүлээн авах хөрс бэлтгэгдээгүй байсан. Нэг үгээр илэрхийлвэл туршлага тутмаг байсан. Гэсэн ч бид энэ бүгдээс суралцсаар л байна.

Шинэтгэл хийхэд туршлага тутсан бидний алдаа нь:

· Перестройка ба Реформын хоорондын ялгааг ойлгоогүй

· Шинэтгэлийг хүнд биш хуулинд суулгах гэж оролдсон

· Эдийн засгийн хүндэрлүүд

· Эрх зүйн хүндрэл /хэлбэршээгүй хууль/

· Менежментийн алдаа /шинэтгэлийг хуучин арга барилаар хэрэгжүүлэх гэсэн оролдлого/

· Улс төрийн намын дарангуйлал

· Хүний нөөцийн хүндэрлүүд /Манлайлагчгүй шинэтгэл/ гэх мэт болно.

Тэгвэл бидэнд цаашид хийж болох үйл ажиллагаа нь:

· Монгол улс шинэтгэлийнхээ эзэн нь байх

· Төрийн захиргааг Улс төрийн намын дарангуйллас салгах

· Төвлөрлийг сааруулах

· Хувийн хэвшлээ хөгжүүлэх

· Нийгмийн үйлчилгээг хувьчлах

· Оролцоотой, хяналттай байх /2 талт тайлагнах хариуцлага/ зэрэг болно.

Бодлогын шинэтгэл, тогтолцоог өөрчлөхөд оршдог. Үүний тулд нээлттэй, орлцоотой байх хэрэгтэй. Мууг сайнаар халахгүй дахиад л тодорхой биш зүйлээр халвал үр дүнгүй байх болно.


Ашигласан материал:

  1. Б. Энхболд “Төрийн алба төрийн захиргаа” өөрчлөлт шинэчлэл
  2. Ч. Соёормаа “Төрийн захиргаанаас нийтийн захиргаа руу”
  3. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль 2000/28

No comments:

Post a Comment

Ерөнхийлөгчийн шинэхэн зөвлөх Ч.Сосормаа: Гол нь иргэдээ сонсдог байх хэрэгтэй юм байна

http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=1287 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх...