olloo.mn:
Монгол улсын дараагийн ерєнхийлєгчєєр та хэнийг сонгох вэ?
Н.Энхбаяр 16.97% (3176)
Э.Бат-Yvл 15.27% (2859)
С.Баяр 12.74% (2385)
Ц.Элбэгдорж 20.10% (3763)
Н.Багабанди 13.71% (2567)
С.Оюун 4.70% (880)
Д.Энхбат 3.50% (656)
М.Энхсайхан 0.96% (180)
Б.Эрдэнэбат 0.33% (62)
Б.Жаргалсайхан 1.18% (221)
Р.Гончигдорж 2.31% (433)
Н.Алтанхуяг 0.57% (106)
Ц.Нямдорж 2.79% (522)
Л.Гvндалай 4.86% (910)
Thursday, February 12, 2009
Сайн уу?
Сайн байна уу?Ангийн хамт олны энэ өдрийн мэнд хүргэе!Та бүхэний амралт ажил бүгд сайн, сайхан болж байгаа гэдэгт туйлын итгэлтэй байна.Би одоогийн байдлаар хотод байна.Энэ бүтэн сайн өдөр буцах төлөвлөгөөтэй байна.Ангийн БЛОГ-т хэн ч юу ч бичихгүй болохоор энэ post-ийг бичив.
Та бүхэнд удахгүй болох сар шинэ, Маарт, Цэргийн баярын мэндийг хамтад нь хүргээд сайхан баярлаарай гэж хүсэн ерөөе!Нэг ламын нас барсан өдрийн баяр бас болох юм байна тэр баяраа бас тэмдэглэдэг нь сайхан тэмдэглээрэй.
Бүгдэд нь амжилт хүсье!

Monday, February 9, 2009
Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг эрэн сурвалжилж байна
Мөнгөний бодлогын учрыг олохгүй байсан бол монголчууд Монголбанкныхаа ерөнхийлөгчийг олохоо больж, улс орон даяар эрэн хайж байна.
Мөнгөний бодлого зөв, ашигтай биш гэхэд бодлогогүй мөнгө, мөнгөгүй бодлогын аль нэг нь хэрэгжээд л байсан юм. Одоо мөнгө ч үгүй, бодлого ч үгүй, Монголбанкны ерөнхийлөгч ч үгүй үлдэцгээлээ.
Л.Пүрэвдоржийг эрэн сурвалжилж байна. Тэрбээр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, жар орчим настай, нягтлан бодогч мэргэжилтэй. Таних шинж тэмдэг нь нүдний шилтэй, 162 см намхан нуруутай, баруун хацар дээрээ буяны хоёр хар мэнгэтэй, цагаан шардуу царайтай, костюм, зангиатай. Жижиг биетэй учраас ширээ сандлын цаагуур нуугдахдаа овсгоотой. Л.Пүрэвдорж Монголбанкны ерөнхийлөгчийн албан тасалгаа, контор, III төрийн ордон, УИХ-ын даргын өрөөгөөр голчлон байрлах буюу орж гардаг. УИХ-ын гишүүд, ТӨХ-нд хамт ажиллаж байсан хүмүүсээс сураглавал байгаа газар нь тогтоогдож болзошгүй. Ажлаа хийж чадна гэж мэдэгдэж байсан ч эдийн засгийн хямралд биечлэн өртсөн байж магадгүй.
Далдын хар малгай өмсч, үл үзэгдэгч болсон гэж ажиглагчид үзэж байна. Түүнийг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдсон өдөр долларын ханш 1370 төгрөг байсан. "Долларын ханш өссөн нь түр зуурын савлагаа. Ханш удахгүй хэвдээ орно. Би худлаа амалж чадахгүй. Бодит үнэнийг мэдээлж байх болно" гэж мэдэгдэж байсан. Ноён долларын өнөөдрийн ханш 1570 төгрөг. Бодит үнэнийг ч бодитой худлыг ч мэдээлэхгүй байна. Өмнөх ерөнхийлөгч А.Батсүхийн үед ядаж мөнгөний тойм, Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг байсан ажил бүрэн зогссон. Цагаан сарын өмнө төгрөгийн ханш суларснаар эдийн засаг, иргэдийн амьдралд хар нулимс урсаж эхэлсэн. Төвбанкны захирлыг эхлээд олж тогтоох, дараа нь яаж ийгээд юу хийж буйг нь, хаана байсныг нь яриулах хүндхэн даваа хүлээж байна. Түүнийг олох эсэхээс хамааран цагаан сараа тэмдэглэх, хойшлуулахын аль нэгийг шийдмээр байна. Л.Пүрэвдоржийг хаана, юу хийж байгаа талаарх мэдээллийг УИХ-ын Тамгын газар, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн хүнд шагналтай. Шагналыг төгрөг чангарах, зээл олдох, хүү нь багасах, мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх долларын ханш буурах зэрэг ахиц дэвшлээр бүх нийтэд олгох болно.
Д.Болдхуяг

PS: Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж монголбанкны долларын ханш 1295 байхад дараах /2009.01.09-ний өдөр/ мэдэгдлийг хийн ажилдаа орж байв. ,,Иргэдэд хандаж хэлэхэд төгрөгөө валют болгоход битгий яараарай гэж хэлэх байна. Цаашдаа ч валютын ханшийг буулгах нөөц Монголбанкинд бий гэдгийг хэлмээр санагдана,, гэж хуцаж байлаа. Гэтэл одоо Монголбанкны ханш 1389.95 болж, арилжааны банкуудаараа 1580-оор, ,хар захын ченжүүдээрээ 1610-аар заруулж байна. Зөрүү мөнгө нь УИХ-ын гишүүд болон МБ-ныханы халаасанд орж байна. Амьдрал хэцүү байнаа. Төр засагтай ч болоосой. Ядаж Хууль зүйн сайд Нямдорж хөдөө яваад өгсөн. Хурдхан ирж энэ хууль зөрчөөд ард түмний амьдралыг сөхрүүлээд байгаа МБ-ны болон арилжааны банкны авилгачид, шуналтай ченжүүдэд арга хэмжээ аваасай
Subscribe to:
Posts (Atom)
Ерөнхийлөгчийн шинэхэн зөвлөх Ч.Сосормаа: Гол нь иргэдээ сонсдог байх хэрэгтэй юм байна
http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=1287 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх...
-
Монгол орон хүн үүссэн өлгий нутгийн нэг хэмээн тооцогддог билээ. Улаангомын сав газар бол эртний их түүхтэй, соёл иргэншлийн өлгий болсон н...