Friday, January 30, 2009

Нийтийн захиргаа-2


Авлига

“Авлига олон сая хүнийг ядууралд унагаж байна.”

- Транспаренси Интернэйшнл

“Авилга нь эдийн засаг, нийгмийн хөгжилд хамгийн их саад тотгор учруулдаг цорын ганц асуудал болохыг бид тогтоосон.”

- Дэлхийн Банк

Авилга нь хүний амьдарлын бүх шатанд их, бага хэмжээгээр байгааг 3-н настай багачуулаас эхлэн 80-н настай буурлууд хүртэл янз бүрийн байдлаар харуулж байна. Тухайлбал: Хүүхэд багачууд ах эгчийнхээ балаар зураг зурахын тулд өөртөө байгаа чихрээ өгөхөөс эхлэн өвөө, эмээ нар мах сүү барьж гүйн ажлаа амжуулах...гэх мэт. Энэ мэтчилэн үргэлжилсээр байвал “хуурсаар хуурсаар хулгайч, хумсалсаар хумсалсаар хулгайч” гэгчийн үлгэр болж, авилгын амтанд автагдах болно.

Авлигын талаар олон улсын хууль зүйн нэгдсэн тодорхойлолт байдаггүй. Гэвч “авилга” гэсэн нэр дор хээл хахууль, айлган сүрдүүлэх, залилан мэхлэх, үгсэн хуйвалдах болон мөнгө угаах хэлбэрүүдийг гэмт хэрэгт тооцох боловч, нарийвчилсан тодорхойлолт нь өөр өөр байж болох юм.

Дэлхийн банкны тодорхойлсноор авлигыг ерөнхийд нь төрийн эрх мэдлийг хувийн зорилгоор урвуулан ашиглах явдал гэж болно. Авилгыг төрийн хамгийн дээд түвшний албан тушаалтнууд оролцсон том авилга, бага албан тушаалтай хүмүүст маш бага хэмжээний мөнгө өгч хариуд нь жаахан тус дэм авдаг жижиг авилга гэж ангилдаг. Авлига их багаасаа үл хамааран иргэний нийгмийн хөгжлийг сулруулж, ядуурлыг ихэсгэдэг.

Сүүлийн жилүүдэд олон улсын цуврал хэлэлцээр хийгдэж авлигатай тэмцэх даян дэлхийн бүтэц бий болж эхэллээ. Улс орнууд авилгын эсрэг арга хэмжээг эрчтэй хэрэгжүүлж, олон улсын хамтын ажиллагаанд тулгуурлан эдгээр арга хэмжээг дэмжиж авлигын эсрэг хүчин чармайлтаа илүү үр нөлөөтэй болгож чадна. “eJournal USA”-ийн энэхүү дугаарт дэлхий даяар авлигыг устгахад төр засаг ба хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын гүйцэтгэх чухал үүргийн талаар бичсэн байна.

Авлигын эсрэг тэмцэл урьд нь улс орон бүрийн засгийн газрын ажил үүргийн хүрээнд хязгаарлагдаж байсан бол одоо засгийн газруудын хүчин чармайлтын дутууг гүйцээж, дэмжиж туслах олон улсын хамтын нийгэмлэгийн ажил болжээ.

АНУ-д авлигыг бүрэн арилгах боломжгүй байж болох хэдий ч, авлигын эсрэг дүрэм журам, засгийн газрын ил тод байдлыг нэмэгдүүлэх хууль тогтоомж гарснаар засгийн газрын үрэлгэн байдал, луйвар, эрх мэдлээ урвуулан ашиглах явдлыг арилгах зорилгоор сайтар шалгаж авилгыг багасгасан. Мэдээллийн эрх чөлөө ба “нарны туяа” хуулиуд нь авлигын эсрэг 2 чухал хэрэгсэл юм.

Тэгвэл Монгол улсын хувьд авилга нь нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санааны бүхий л хүрээнд гүн халдварласныг олон улсын болон дотоодын судалгааны дүн мэдээ нотолж байна. Энэ нь өнөөдөр манайд авилгатай тэмцэх оновчтой бодлого үгүйлэгдэж, иргэдийн болон улс төрчдийн үзэл санаанд авилгатай тэмцэх талаар ярьдагч бодит ажил хэрэг болохгүй байгаа нь энэ чиглэлийн үр дүнтэй бодлого дутагдаж байгаагийн илэрхийлэл юм. Иргэдийн сайн дурын нэгдэлд тулгуурласан, засаглал руу тэмүүлдэг өвөрмөц үүрэг, үйл ажиллагаатай улс төрийн институт болох нам нь авилгын сүлжээний цөм болж байна.

Авилгын талаарх иргэдийн төсөөллийг Олон Улсын Транспаренси Интернэшнл байгууллага тогтмол судалдаг бөгөөд уг байгууллагын судалгаагаар Монгол улс дэлхийд 2000 онд 48-д, 2005 онд 85-д, 2006 онд 99-д зогсож авилгад улам идэгдсээр байгаа орны жагсаалтанд орсоор байна. Мөн АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, Азын сан болон Сант Марал, УТБА зэрэг байгууллагууд Монгол дахь авилгын түвшин, иргэдийн төсөөлөл, хандлага, төрийн үйлчилгээнд буй авилга, хүнд суртал зэргийг судалж ирсэн. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн хугацаанд авилгатай тэмцэх олон удаагийн бодлого /Авилгатай тэмцэх хууль, Авилгатай тэмцэх газар, Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр/–ууд нь Монгол дахь авилгатай тэмцэх үр ашигтай бодлого болж чадаагүй бөгөөд харин ч улс төрийн нам, улс төрчидтэй холбоотой авилгын хэмжээг бэхжүүлсээр байна.

Авилга гэдэг нь эрх мэдэлтэй хүн албан тушаалаа ашиглан ямар нэгэн хууль бус зүйлийг гардан гүйцэтгэж байгааг хэлдэг гэж Австралийн судлаач Ричард Мулган, Сантиш ганд, Петер, Ламоур тодорхойлсон байдаг. Үүнийг томъёолоход:

Эрх мэдэл +Дураар аашлах -Хариуцлага= АВИЛГА

Дээрх авилгын талаар өгсөн тодорхойлолтыг шинжлэхэд Монголд эрх мэдлийн төлөө тэмүүлдэг, ямар ч хариуцлага хүлээдэггүй, дур зоргоороо аашилдаг тодорхой бүлэглэлүүд улс төрийн намын хамгаалалтад нуугдаж байгааг харж болно.

Эцэст нь дүгнэхэд Авилга ганцхан Монгол улсыг бүрхсэн асуудал бус, дэлхий нийтийг сандаргаж байгаа хамгийн аюултай асуудлуудын нэг болохыг харж болно. Үүнийг дүрслэн илэрхийлвэл “Нийгмийн эдгэшгүй хорт хавдар” хэмээн зүйрлүүлэн ойлгож болох юм. Тиймээс дэлхий даяар энэ өвчнийг анагаах жорыг хайсаар байгаа бөгөөд энэ өвчнөөс зайлсхийх нь урдчилан сэргийлж буй арга юм.

“Авлига бол хорт хавдар”

Г. Доржханд


Ашигласан материал:

  1. Шинэ толь 63, 2008
  2. Монгол Улсын Авилгалтай тэмцэх Үндэсний хөтөлбөр
  3. e Journal USA “Авлигын соёлыг өөрчлөх нь” 2006 оны 12-р сар
  4. Транспаренси Интернэйшнл Монгол “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаан дахь авлигаас урдчилан сэргийлэх нь” 2007 он

No comments:

Post a Comment

Ерөнхийлөгчийн шинэхэн зөвлөх Ч.Сосормаа: Гол нь иргэдээ сонсдог байх хэрэгтэй юм байна

http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=1287 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх...