Tuesday, March 10, 2009

Мэндчилгээ

Амар мэнд үү?
Энэ сайхан жилдээ
Үхэр шиг буянтай
Үнээ шиг сүүтэй
Бух шиг хүчтэй
Бяруу шиг залуухан
Хайнаг шиг чанартай
Сарлаг шиг цоглог
Тугал шиг хөөрхөн байгаарай.
Дээрээ тэнгэрийн нартай
Дэргэдээ ханийн нартай
Өвөр дээрээ үрийн нартай
Өөдлөн дэвжиж, өсөн дэвшиж яваарай!

Бүх эмэгтэйчүүддээ зориулав

Өлгийн зөөлөн бүүвэй сэтгэлээс тань уянгалсан
Өргөлийн цагаан сүү гараас тань цацарсан
Өглөгийн дээд хайр зүрхнээс тань ундарсан
Өрх гэрийн жаргал сэтгэлээс тань гэрэлтсэн
Сайхан эх орны минь саран гоо бүсгүйчүүддээ
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлж
Эрүүл энх, аз жаргалтай, инээд баясал дүүрэн явахыг ерөөе

Monday, March 9, 2009

Google-ийнхэн эртний Атлантис хотыг олжээ



Атлантын далайд хэдэн мянган жилийн өмнө оршин тогтнож байгаад асар том байгалийн гамшгийн улмаас алга болсон гэгддэг Атлантис хот (Atlantis city, http://en.wikipedia.org/wiki/Atlantis)-ын талаар анх эрдэмтэн Плато бичиж тэмдэглэсэн байдаг. Тэгвэл өнөө үед шинэ бүхнийг санаачлагч Google-ийнхэн Атлантисыг олж аваад газрын зураг дээрээ тавьжээ.
Google Earth, Google Maps бүтээл нь Microsoft TerraServer болон KeyHole програмын дараа гарч ирсэн бөгөөд дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрийг сансрын хиймэл дагуулын өндөр нарийвчлалтай зураг ашиглан алган дээр байгаа мэт харуулдаг билээ.
Энэхүү Google Earth бүтээгдэхүүнээ улам дэлгэрүүлэн Sky (Stellar view) буюу одот тэнгэрийн зураг, Streets буюу гудамжаар явж байгаа мэт зурагнууд, Ocean буюу далайн ёроолын зураглалыг мөн нэмж оруулсан билээ. Зөвхөн Британийн далай судлаач нэгэн эрдэмтэн далайн ёроолын зургуудыг сонирхон шүүж байгаад дээрхи зургийг Атлантын далайд байгааг олсон нь шуугиан тариад байна.
Таны харж байгаа энэ зураг дээр анх харахад ямар нэгэн том байшингийн суурь мэт санагдаж магадгүй. Гэхдээ байшин гэхээсээ илүүтэйгээр хотын гудамж, хана хэрэм гэвэл илүүтэй дөхөх байх. Яагаад гэвэл дээрх зурган дээрх газар нь хэмжээгээр манай Сэлэнгэ аймаг дайны том газар юм. Энэ газар нь Африкийн эргээс баруун хойхно байгаа, мөн ойролцоолсон хэмжээ зэрэг нь Платогийн бичиж үлдээсэнтэй тохирч байгаа нь Атлантисыг бишрэн шүтэж, хайдаг хүмүүст том өгөөш гаргаж ирлээ. Тэгэхээр тун удахгүй Атлантын далайн энэ хэсэг Атлантисыг хамгийн түрүүнд олохыг хүссэн шумбагчдаар дүүрэх биз.
Нөгөө талаар Google-ийн тайлбарлаж байгаагаар бол энэ ердөө далайн ёроолын талаарх мэдээлэл цуглуулдаг sonar equipment буюу дуу чимээгээр далайн гүнийг хэмждэг завинуудын хэмжилт хийхдээ нааш цааш хэрэн хэссэн замын ул мөр төдий ажээ.
Та дээрх газрын зургыг Google Maps вэбсайтаар олж сонирхоорой.(31°15'15.53"N 24°15'30.53"W). Та цаашлаад Google Maps ашиглан Loch Ness-н үлэг гүрвэлийг, Карпатын уулс дээрээс Ноа-гийн бүх амьтдыг суулгасан завийг, за бүүр Чингисийн онгоныг олох ажилдаа орвол юм олохоор байна шүү!

Ерөнхийлөгчийн шинэхэн зөвлөх Ч.Сосормаа: Гол нь иргэдээ сонсдог байх хэрэгтэй юм байна

http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=1287 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх...