
АНУ-ын Боловсрол соёлын хорооноос, Adobe сан болон Төрийн байгууллагуудын хамтын санхүүжилтээр видео уралдааныг дэлхийн өнцөг булан бүрт байгаа нийт видео сонирхогчдын дунд зарлажээ. Уг уралдаан нь “Манай улсын соёл + танай улсын соёл = ? сонирхолтой адал явдлаасаа хуваалцъя” сэдвийн дор болох бөгөөд гурван минутын видео бичлэгийг энэ сарыг дуустал http://connect.state.gov хаягаар хүлээн авах аж. Харин уралдааны зорилго нь АНУ-ын Боловсрол, Соёлын хорооноос улс улсын соёлын талаарх мэдээллийг цахим хуудсаар дамжуулан авч, харилцан нэвтрүүлэг солилцож, харилцан ойлголтыг авах юм байна. Уралдаанд ялагчын шагнал нь АНУ-д хоёр долоо хоног аялах эрхийн бичиг гэнэ.
No comments:
Post a Comment