Saturday, January 17, 2009

* Хүүхдийн хорт хавдрийн эсрэг ZA гэж хэлцгээе *

Монголын Rock Pop хамтлаг, дуучид хамтран *Хүүхдийн хорт хавдрийн эсрэг ZA гэж хэлцгээе* хандивийн концерт 1 дүгээр сарын 24нд UB Palace д тоглох гэж байна. Тоглолтонд: МУГЖ. Д.Жаргалсайхан, МУГЖ. Б.Сарантуяа, МУГЖ. Т. Ариунаа, дуучин Дашдондог, Наран, Алтанцэцэг, Сэрчмаа, Болд, Батсүх, Дэлгэрмөрөн, Хаянаа,Ганэрдэнэ, ВХ, Quiza, Отгоо, Солонгоо , Baji, The Lemons, A Sound, Kiwi, 3 Охин, Салхи, Grand, Bulsara, Fire хамтлагууд оролцоно. Тоглолтын билетийг HI FI cd shop , UB Palace ийн кассаар худалдаж байна. Харилцах утас: 99100168, 91999061, 88108810.


Friday, January 16, 2009

Хичээлийн хуваарь IY долоо хоног


Хичээлийн хуваарь IY долоо хоног PDF Хэвлэх И-мэйл

2009 оны 1-р сарын 16, Баасан гариг, 00:00


Кр
Даваа

Мягмяр

Лхагва

Пүрэв

Баасан

Бямба


I
II III IV
V
III III IY Y I II III IY Y I II III IY Y I II III IY Y I II IIIIY Y
Мэдээллийн технологи 2









1 1

















Төрийн санхүү 2






1 1


1 1





11







Ардчилал судлал 1














11












Англи хэл 2 1 1 11

























Хүний нөөцийн удирдлага 1





























Нийтийн захиргаа 211







11

















Эдийн засгийн бодлого 2





















1 1
1 1


Үндсэн хуулийн эрх зүй 2





























Цагийн хуваарь: I хичээл: 09.00-10.30 III хичээл: 13.00-14.30

II хичээл: 10.40-12.10 IY хичээл: 14.40-16.10

Үдийн завсарлага: 12.10-13.00 Y хичээл: 16.20-17.50

Энхийн цагаан тагтаа


Би харьж явна
Нар ургасан нутагруугаа би яарч явна
Халхын сайхан нутагруугаа би яарч явна
Цэлмэг хөх тэнгэрээ харах гэж би яарч явна
Нарлаг Монгол оронлуугаа улам би яарч явна.


Тагтаа хөөрхөн
Тагтаа ухаантай
Тагтаа дөлгөөн
Тагтаа даруу
Тагтаа нисдэг


Нар хургасан нутаг руугаа би яарч явна
Наран би очиж явна
Насны гэж би хvсч явна
Настай буурал ижийдээ vнсvvлэх гэж би догдолж явна

Халхын сайхан нутаг руугаа би яарч явна
Хан буурал аавдаа золгох гэж яарч явна
Хайр гэрэлтсэн ханиа харах гэж би догдолж явна
Халуу дvvгсэн гэртээ очих гэж би ойртож явна

Хүний нөөц

Боловсон хүчний удирдлага, хүний нөөцийн удирдлага 2-н ялгаа:
Боловсон хүчиний удирдлага:
• Ажилтанг ажилд авдаг
• Тушаал гаргадаг
• Сануулга, сахилгын асуудлыг шийддэг
• Олон нийтийн арга хэмжээ: Соёлын, тэмцээн уралдаан
• Шууд ямар ч ажилтныг удирдан тушаах байр суурьтай л байсан. Туслагч зөвлөгч шиг биш
• Ерөөсөө ажилчдыг ажил хөдөлмөрөө сайн хийх тал дээр идэвхижүүлэлтийн арга хэмжээ хийдэггүй
• Тухайн ажилтны зан төлөв, хувийн характер, боломж нөөцийг илүү харж, хүнрүү чиглэсэн ажил хийхээсээ илүү Байгууллагын ашиг сонирхолыг илүү тулгасан захирдаг
• Байгууллагын гүйцэтгэлийн оноог илүү анхаарч ажилладаг
• Хүний нөөцийн удирдлага шиг ажилтан болон удирдлага 2-н гүүр мэт ажилладаггүй, нэг талын суваг нээлттэй.
Хүний нөөцийн удирдлага:
• Хүний нөөцийн удирдлага нь байгууллага дахь хувь хүмүүсийн туршлага, ур чадвар, мэдлэгэ харилцаа, авъяас, хувийн шинж чанар, риск хүлээх чадвар, хүсэл тэмүүлэл зэргийг багтаасан ойлголт
• Капитал нь байгууллагын хүний нөөцийн үнэ цэнээр тодорхойлогдоно
• Хүний нөөцийг удирдах гол зорилго нь: Ажилтан бүрийн хувийн чадварыг бүрэн нээж оновчтой ашиглах явдал юм.
• Байгууллагын өөрчлөлтийн хувьд: Удирдлагын шат дамжлагыг багасгах, бусадтай нэгдэх тоног төхөөрөмж багасна.
• Хүний нөөцийн менежрийн ёс зүй: Хамгийн өндөр чанартай мэргэжилтэнг бэлтгэх
• Нийгэм дэх хүний хөгжлийг дэмжинэ
• Бүх ажилчидтай шударга тэгш харилцана
• Хууль дүрэм ягштал баримтлана
• Боловсрол ба сургалт: Сургалтын шинэ хэлбэрь бүх шатанд ёургалт шаардагдана

Энэ бүгдээс үзэхэд дээрхи 2 ойлголт нь өөр хоорондоо нэр томъёоны хийгээд агууллагын хувьд асар их ялгаатай байна. Нэг нь хүнийг гол цөмөө болгож байхад нөгөөх нь байгууллагаа гол цөмөө болгох гэх мэт.

2070 оноос ирсэн захидал

http://www.khovd-gol.mn/files/2070-onii-zakhidal.swf

Судалгаа

Монголчуудын хувьд хар дарсан зүүд болсон 7- сарын 01-ний үйл явдлын оролцсон иргэдийг өршөөлийн хууль гаргаж өршөөх талаар Оллоо сайтийнхан судалгаа хийжээ үр дүнг харуулбал:




Судалгааны дүнг харвал нийт оролцогчидийн 50-иас илүү хувь энэ саналыг дэмжиж байна.Би ч хувьдаа дэмжиж байгаа бөгөөд Монгол төр ард түмнээ яадаг бол


Олон нийтийн телевиз (шууд)



Thursday, January 15, 2009

Миний төсөл.

2009 онд хийгдэх оффиссын барилгын дотоод засал чимэглэлийн ажлын төслийг графикаар үзүүлэх нь:
Үүнд: Таазны ажил.
Хананы ажил.
Шалны ажил гэсэн үндсэн 3 хэсэгтэй бөгөөд дээрх ажлуудыг манай гэрээт ажилчид болох Баяраа, Доко, Энхээ, Жамсран нар хийж гүйцэтгэх бөгөөд хяналт, хүлээн авах ажлыг захирал Хуягаа нар тус тус хариуцан ажиллаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

Нийтийн захиргаа

Бюрократ тогтолцоог өөрчлөх тухай миний бодол

“Хаан-аасаа Хаалгач нь” гэгчээр манай улс орны өнөөгийн байдал хүнд суртал, олон шат дамжлага, авилга хээл хахууль зэрэгт өдрөөс өдөрт автсаар байна. Ганцхан жишээ дурдахад: ердөө жил гаранханы өмнө би гадаад паспортоо гээчээд дахин авах санаатай хөөцөлдөөд явах үед хүнд сурталтай, загнаж зандарсан нөхдүүд нэг нэгэнрүүгээ явуулсаар... эцэст нь би тэрэнд нь бухимдаж, түүртээд аргаа баран зогсож байтал тэнд ажилладаг байрын нэгэн настайвтар ах ирж надад тусалж билээ. Тэр нь сайндаа ч тусалсан юм биш, харин ашиг хонжоо хайсан нэгэн байв. Учир юу вэ? гэвэл тэр хүн над дээр ирээд миний материалыг үзчээд, өө чи мөнгөө тушаацан юм уу? Ахдаа мөнгийг нь өгцөн бол ах нь дор нь амжуулаад өгөх байлаа тэгэхдээ ахдаа нэг 5-н цаас өгчих гээд надаас мөнгө аваад 14 хонгийн дараа гарах ёстой байсан паспорт минь миний гар дээр 3-хан хонгийн дараа ирж билээ. Энэ нь надад тухайн үед ажлаа хурдан амжуулсанаараа сайхан байсан ч сэтгэлийг минь өвтгөсөн асуудал болж үлдсэн юм. Яг үнэндээ би үүнийг хүсээгүй ч тэгэхээс өөр аргагүйн улмаас тэднийг хөхүүлэн дэмжигч болон хувирсан байлаа. Гэтэл хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааг авч үзвэл өдрөөс өдөрт өөрчлөгдөн шинэчлэгдэж хөгжсөөр байгаа нь зүгээр нэг банкаар үйлчлүүлэхэд л бидний нүдэнд бэлхнээ харагдана. Хүмүүс хоорондоо хоёр, зөвхөн хоёрхон байдлаар л харилцдаг. Нэг бол хүч тулгана, эсвэл сайн дурын үндсэн дээр харилцана. Дээрхи 2 байгууллага 2-лаа л иргэдийн үйлчилгээний байгууллага тэгэхдээ хөшигний цаана хэн байгаагаас нь л асар том ялгаа харагдаж байна. Үүний гол асуудал бол төрийн байгууллага бүх эрх мэдлийг дангаараа гартаа авснаар монополь болж, өрсөлдөөнд орохгүй, эрсдэл хийхгүй байсаар эцэстээ хөгжлөөс хоцорч байгаа дүр зургийг харуулж байна. Төрөөс явуулж буй бүхий л үйл ажиллагааг харахад хүчирхийлэл дээр тулгуурлан явуулж байдаг нь илт байдаг.
Энэ бүгдээс яахын аргагүй нэг зүйл буруу байгааг харж болно. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагад нэвчсэн “Бюрократ” буюу босоо тогтолцоог үндэс сууриар нь халах цаг нь болсоныг харуулж байна.
Бюрократ тогтолцоо гэдэг бол хүнд сурталтан, олон шат дамжлага, бичиг цаастай их зууралдах байдлыг дагуулдаг, ширээний араас удирдан үйл ажиллагаа явуулдаг арга юм. Хэдийгээр хөгжлийнхөө явцад хүчээ авч байх үед нь түүнийг бахдан “Бюрократизм бол захиргааны төгс хэлбэр” хэмээн тодорхойлж байсан ч хэрэв бюрократ тогтолцоог зөнд нь хаяж, сул орхивол төр нь ард иргэдээ айлгадаг машин болж хувирах аюултай.. Тэгэхээр захирах, захирагдах ёс бол бюрократ тогтолцооны үндсэн судас нь болж өгч байна. Тэгвэл өнөөдөр Бюрократизм монголын нийгэмд гүн шингэсэн байгааг намд, олигархуудад үйлчилж байгаагаар нь тодорхой харж болох юм. Тиймээс зах зээлийн өнөөгийн тогтолцоонд бюрократ тогтолцоо огтхон ч тохирохгүй.
Үүгээр миний хэлэхийг хүссэн санаа бол манай өнөөгийн нийгэмд хорт хавдар болтлоо газар авч байгаа хүн бүрд тулгардаг асуудлаас чөлөөлөгдөж, түүнийг өөрчлөхийг хүссэн оролдлого юм. Бид ардчилсан нийгэмтэй улс оронд амьдарч байгаа биш билүү! Гэтэл яагаад өдөр болгон нэгэн хэвийн асуудалтай тулгарч түүнтэйгээ эвлэрэх ёстой гэж! Үүнийг өөрчлөх цаг нь болсон юм биш үү! Тэгвэл яаж энэ бүгдийг өөрчилж, бүр мөсөн хагацаж болох вэ?
Үүний тулд цоо шинэ арга барил, шинэ сэтгэлгээ хэрэгтэй. Гэвч монголчууд шинэ зүйлийг нэвтрүүлчээд хуучин арга барилаа ашигладагт гол асуудал байна. Тэгээд дараа нь монголд тохирохгүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрээд замыхаа дундаас хаях явдал олонтоо тохиолддог. Өөрөөр хэлбэл: шинэ зүйлийг шинэ арга барилаар хэрэгжүүлэхгүйгээр, хуучин арга барилаар нь хэрэгжүүлэх аваас ямар ч үр дүнгүй цаг хугацаа алдсан хэрэг болох буй заа. Тиймээс шинэ арга барил ашиглан шинээр сэтгэж, өөдрөг амьдарцгаая!

Сонирхуулж дурдахад:
Судлаад үзвэл Бюрократизм Монголоос үүсэлтэй гэж үздэг түүхтэй юм байна. Тэгэхээр бид бюрократын өвөг эцэг нь болж таарах нь ээ. Үүнийг Чингис хааны дэлхийн талыг эзэлж байхдаа хэрэглэж байсан арга барилаар нотлож болно. Тэрээр “Морин дэл дээрээс дэлхийн талыг эзлэхэд амархан, харин мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү” гэж өгүүлж байжээ.

Төсөл



Сарын хугацаанд гоо сайхны газар байгуулах тухай ажлын график байгаа юмаа. Энэ ажил нь 4 -н ерөнхий ажилаас бүрдэж дотроо бас 2-3 жижиг ажил хийж хоорондоо уяалдаатай гүйцэтгэнэ.
  1. Бэлтгэл ажил , Хяналтын ажиллагаа холбогдоно. Яагаад гэвэл ажил эхэлсэн цагаас дуустал нь байнга эзэн өөрөө хянаж ажилыг явуулна. Бэлтгэл ажил нь дотроо 6 өдөр ажиллана. Таазны засал , ханын засал гэсэн 2 ажил зэрэг эхлэнэ. Таазны ажил 2 өдөр, ханын ажил 3өдөр үргэлжилээд ханын ажил дуусмагц шал засах ажил эхлэн 3 хоног үргэлжилнэ. Таазны ,Хана ажлыг БатДорж хоёр хамт хийнэ.шалны ажлыг Бат, Дорж хоёр хамт хийнэ.
  2. Бэлтгэл ажил хийсний дараа ерөнхий үндсэн ажилтай хоорондоо холбогдоно. Үндсэн ажил нь 7 өдөр үргэлжилнэ. Дотроо хоёр ажил хийгдэнэ. 1. Хана будах ажлыг Бат, Дорж хоёр хийж дуусгана. 2. Шал хулдааслах ажлыг Дорж хийж дуусгана.
  3. Үндсэн ажил дуусны дараа төгсгөл ажилтайгаа холбогдоно. Төгсгөл ажил нь 7 өдөр хийгдэнэ. Төгсгөл ажил нь дотроо 3 -н жижиг ажилтай. 1. Засал чимэглэлийн ажлыг 3 өдөрт Бат , Дорж хоёр хамтран хийнэ. 2 . Гэрэлтүүлгийг Бат 2 өдөр хийж дуусгана. 3 . Салхивчын ажлыг Бат , Дорж 2 хамтран 2 өдөр хийж дуусгаснаар энэ алын үр дүн хийж дуусж эцэст нь хяналтын албанд хүлээлгэн өгнө.

mendchilgee


Юуны өмнө миний блогоор морилон орж ирж байгаа та бүхэнд баярлалаа. Та бүхэнд 2009 ондоо эрүүл энх аж жаргалаар дүүрэн байж "эрдэм ухаан нь цэцэглэн бадарч, номын цагаан буян нь дэлгэрч" байх болтугай гэсэн ерөөлийг ангийн хамт олон болон зорилго нэгт ахан дүүс та нартаа хүсэн ерөөлж байна.

"Номын цагаан буян дэлгэрэх болтугай"

angli hel


Text№2 Writing Essays \Эссэ бичих тухай\

Where does writing Begin? \Бичилт хаанаасэхлэх вэ?\
Where do writers find within themselves the energy and desire to generate words, to compose sentences, and to build paragraphs? \Бичигч догол мөрийг бий болгохдоо үгсийг нэгтгэн, өгүүлбэрийг бий болгох хүсэл эрмэлзлийг хаанаас бий болгодог вэ?\
How do essays originate? \Эссэг яаж бий болгодог вэ?\

To these questions we have no simple answer. \Эдгээр асуултуудадхариулахад бидэнд амаргүй.\
But since writing originates somewhere in the mind, your first task is to find away into your mind and then out again so that you can bring back the news locked up inside you, waiting to be broadcast and. Pre-writing, then, is the process of discovering your own ideas. \Гэвч бичиж үүсгэхдээ оюун ухаандаа байгаа зарим хэсгээс бичиж эхэлж үүсгэн, өөрийнхөө анхны сэдвийг өөрийн оюун ухаанаас хайж болох ба мартагдсан мэдээллээ эргэн дахин дахин санаж чадсанаар эссэ бичих үйл явц, ерөнхий ойлголт, төсөөллийг мэдэж авна.\

To help you discover them, we offer a variety of suggestions. \Өөрийн санаа бодлыг нээн гаргахад туслахад дараах санлыг дэвшүүлж байна.\
If any one of them leads you to promising idea for an essay, you may not need all of the others, and you certainly don’t need to take them all in order. \Хэрэв гаргаж ирсэн санааны аль нэг нь таны бичих санаанд хүрвэл бүгдийг нь жагсаан бичих шаардлагагүй. Өөрөөр хэлбэл: гол санаагаа л олоод авцан бол бусад нь шаардлагагүй гэсэн үг.\
Feel free to experiment with different methods of getting started, and jump ahead to any method that you think will help you. \Эссээгээ бичихдээ янз бүрийн аргуудыг хэрэглэн, өөртөө хэрэг болох аргуудруу шилжиж болно.\

- Branching \Нарийвчлах, олон талаас нь авч үзэх\
- Choosing Topic \Сэдэв сонгох\
- Making an Assigned Topic Your Own \Өөрийн сонгосон сэдвээ өөрийн болгох, хязгаарлах\
- Narrowing the Topic \Сэдвээ хязгаарлах, нарийвчлах\
- Triple- Viewing the Topic: Particle, Wave, and Field \Гурваласан байдлаар сэдвийг авч үзэх: Хэсэг, Дүгнэлт, Талбар\
- Dramatizing the Topic with Questions \Сэдвээ асуултуудаар дүрслэн гаргаж ирэх\
- Choosing a Basic Question to Define a Problem or Conflict \Суурь асуултыг сонгон, асуудал, зөрчилтэй зүйлээ тодруул\
- Getting Reactions to Your Question \Асуултандаа хариулт олох\
- Using Analogies \Адилтгалыг хэрэглэх\
- Working with a Nugget \Чухал зүйлүүд дээрээ шаргуу ажиллах\
- Active Reading \Идэвхитэйы унших\

angli hel

text 1: choosing a topic

To choose a topic wisely, ask yourself these questions :
- Why are you interesting in this topic ?
Does it affect you personally? does it raise questions you want to answer or problems you want to explore? The more you know about why the topic interest you , the more fascinating your research will be.
- What do you already know about this topic?
Take a few minutes to answer this question on paper. What you know will be the starting point for what you will learn.
-Where does your present knowledge come from?
As soon as you ask yourself this question, you begin to think like a researcher.
- Can you find many sources of information on this topic?
If only one or two sources are readily available, or none at all, you should rethink your topic or choose another.
- Can you cut the topic down to manageable size?
Be reasonable and realistic about what you can do in time you have.
-What questions does the topic provoke?
Questions help you find a specific problem to investigate.






Wednesday, January 14, 2009

OpenOffice.org Portable 3.0 + Hunspell-mn

OpenOffice 3.0 программын зөөврийн хувилбарыг Windows үйлдлийн систем дээр монгол хэлний алдаа шалгагчийн хамт ашиглацгаая.
Portable OpenOffice 3.0 нь өмнөх хувилбараас MS-Office 2007-ийн .docx өргөтгөлийг дэмждэг болсон зэрэг олон давуу талуудыг өөртөө агуулсан байна.
Татах: 86.4МБ+384КБ
portableapps
hunspell

Алдаа шалгагч

Монгол хэлний үгийн алдаа шалгадаг үнэгүй программыг толилуулж байна. Энэ нь Mozilla Firefox болон OpenOffice дээр суугаад ажилладаг юм байна. Жишээлбэл,

OpenOffice дээр:

Mozilla Firefox дээр:

Компьютерийн график дизайн Өөрөө сурах бичиг: PageMaker

Өнөө үед компьютер ашиглан хэвлэлийн эх бэлтгэх нь маш энгийн үзэгдэл болжээ. Учир нь компьютерийг ашигласнаар ажлын цаг багасаж, эдийн засгийн хэмнэлт гараад зогсохгүй чөлөөтэй, өндөр түвшины дизайнтай бүтээл хийж чаддагт байгаа юм. Иймээс ирээдүйд дизайнер болох хүний хувьд компьютер нэн чухал ажлын багаж болоод байна.

Энэхүү “Компьютерийн график дизайн Өөрөө сурах бичиг” номыг судалснаар компьютер ашиглан дизайн хийхэд хэрэг болох үндсэн 3 программ хангамж (Photoshop, Corel Draw, Pagemaker) болон сүүлийн үед маш ихээр хэрэглэгдэж байгаа Web Design-ны тухай зэрэг олон зүйлийг сурч болох юм. Уг номонд ашиглагдах дүрс, зураг,текст зэргийг CD-ROM-д суулган бэлдсэн болно. Энэ материалуудыг ашиглан, бүлэг бүрийн ажлыг эхнээс авахуулаад шат шатаар гүйцэтгэснээр программ хангамжийн үндэс болон практик ажлын дараалал, үйл явцад суралцах болно.

Монгол бичиг

Монгол бичгийг компьютерт оруулах хэд хэдэн программ байдаг:

  1. MS Windows Vista's traditional mongolian keyboard
  2. OpenOffice программын монгол хувилбар
  3. MonTeX
  4. Vertical NotePad

Компьютер хэрэглэгчдийн талаас илүү хувь нь аюулгүй ажиллагааны талаар мэдлэггүй

Компьютер хэрэглэгчдийн талаас илүү хувь нь аюулгүй ажиллагааны талаар мэдлэггүй
Компьютер, мэдээлэл хөгжихтэй холбоотойгоор энэ талаарх гэмт хэрэг өсөн нэмэгдсээр байна. Компьютер, мэдээлэл, технологийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэх үндсэн дөрвөн арга байдаг. Үүнд:
1. Зарим хувийн нууцлалтай холбоотой зүйлсийг хууль бусаар хуулбарлах мөн бусдын и-мэйлийг ашиглан хувийн нууцад нэвтрэх, вэб сайтууд руу орж залилан мэхлэх хэргүүд,
2. Технологийг ашиглан үйлдэх шинэ төрлийн гэмт хэргүүд. Тухайлбал компьютерийн хамгаалалтын системд халдаж хүссэн хэрэглэгч болон орох. Үүнээс гадна зөвшөөрөгдөөгүй аргаар нэвтрэх, вирус оруулж хадгалагдсан мэдээллийг устгах хэргүүд,
3. Компьютерийн шинэ төрлийн эд ангийг солих, наймаалах, хуурамч эд анги хийх, өөр компьютерт угсрах, хатуу диск хулгайлах, эвдэх сүйтгэх, худалдааны нууц, санхүүгийн мэдээлэл, хувийн харилцаа бусад байгууллагын нууцлалын тоо мэдээллийг өрсөлдөгчид нь зарах гэх мэт
4. Компьютер ашиглан гэмт хэрэг үйлдэх. Компьютерийн дэвшилттэй хурдан хөгжиж, өөрчлөгдөж байгаа чанарууд нь гэмт хэрэг үйлдэхэд таатай нөхцөл бүрдүүлж энэ нь гүйлгээг замаас нь саатуулах, хуурамчаар гүйлгээ хийх зэргээр гэмт хэрэг үйлдэгдэж байна.

Бизнесийн болон банкны салбарт компьютерийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гарч буйг тогтоодог ч цаашдын арга замд нь саад учирдаг, уг хүрээний сурах бичиг, гарын авлага дутагдалтай байгаад хууль сахиулагчид шүүжмлэлтэй ханддаг. Өнөөдөр компьютер та бидний нийгмийн салшгүй хэсэг болж байгаатай хэн ч маргахгүй. Ажлын, гэрийн, сургуулийн хэрэглээний компьютерууд гээд өнөөдөр та бид гэрээсээ гарахгүй ч онгоцны тийз захиалж, дуртай зүйлсээ онлайнаар худалдан авах хэмжээнд хүртлээ хөгжжээ. Үүнээс улбаалаад зарим үйлчилгээний байгуулага мөнгө шилжүүлэх, зээл хүсэх өргөдөл, сүлжээгээр төлбөр төлөх зэрэг банкны үйлчилгээг тогтмол ашиглах боломжтой болсон.

Зарим кибер гэмт халдлагууд тусгай зорилгогүй байдаг. Гэвч тусгай компьютер болон хэсэг бүлэг компьютерууд руу халдах халдлагын тоо өсөн нэмэгдсээр байна. Өрх гэрийн компьютерүүд, албан байгууллагын томоохон сүлжээнүүд, бүхэл бүтэн улс орны дэд бүтцийн сүлжээ рүү халдсаар байна. Яаралтай тусламж, онцгой алба, цахилгаан холбоо, эрчим хүч түгээлт, санхүү зэрэг улс орны чухал дэд бүтцийн сүлжээ рүү халдах тохиолдлууд бий. Гадаадын улс орнуудад эдгээр дэд бүтцийн ихэнхи нь интернэтэд холбогдсон нь тэднийг “кибер халдлага”-д улам их өртөмтгий болгож байна. Тухайн улс үндэсний дэд бүтцийн эсрэг гэмт хэрэг үйлдэх боломжийг тэсрэх бодис, галт зэвсэг хэрэглэдэг гэмт хэргүүдтэй харьцуулахад харьцангуй бага байдаг ч “кибертеррорист”-ууд арга барилаа хурдан өөрчилж болохыг ийм төрлийн гэмт хэрэгтэй тэмцдэг албадаас сануулж байна.

Дэлхийн хэмжээнд 2007 оны эхний зургаан сарын байдлаар 212,101 вирусны программ шинээр бүртгэгдсэн нь өнгөрөгч оны зургаан сарынхаас 185 хувиар өссөн үзүүлэлт юм.

“Худалдаа аж үйлдвэрийн аюулгүй байдлын хэлтэс”-ээс явуулсан судалгаагаар 2006 онд бизнесийн салбарын бараг 62 хувьд нь компьютерийн аюулгүй байдалтай холбоотой хэрэг гарчээ. Эдгээр судалгаанаас үзэхэд олон байгууллага, хувь хүн тэдний компьютерийн аюулгүй байдал баталгаагүй гэдгийг мэддэггүй бололтой.

Манай улсад 2006 , 2007 онд компьютер, мэдээллийн аюулгүй байдпын эсрэг гэмт хэрэг тус бүр нэг удаа гарч бүртгэгдсэн нь тухайн гэмт хэрэг тогтвортой байгааг харуулж байна. Гэвч техник хөгжсөн өнөө үед манай улсын албан байгууллага болгон интернэтэд холбогдож тэр хэрээр байгууллага, иргэд кибер гэмт хэрэгт ихээр өртөж хохирч байна. Ялангуяа байгууллагын сүлжээнд байгаа мэдээллүүдийг устгах, худалдаа үйлчилгээ хэлбэрээр, эсвэл аялал жуулчлалын салбар, банк санхүүгийн салбарт хуурамч гүйлгээ хийх, гадаадын орнуудын хуурамч байгууллага, гэмт хэрэгтнүүд хуурамч захиалга өгч хохироох, хууран мэхэлж эд зүйл, бэлэн бус мөнгийг шилжүүлэн авах гэмт хэргүүд гарсаар байгаа нь зарим судалгаагаар тогтоогджээ. Шинжээчдийн үзэж байгаагаар компьютерийн гэмт хэрэг үйлдэх сонирхол нь өөрчлөгдөөд байна. Урьд нь тэд өөрсдийн техникийн ур чадвараа үзүүлэхийг хүсдэг байсан бол одоо санхүүгийн хөшүүрэг бий болжээ. Интернэт хэрэглэгчдийн 45 хувь нь интернэтээр худалдаа үйлчилгээ худалдан авч зарж борлуулдаг болсон нь энэ сонирхлыг нэмэгдүүлдэг байна.

Сүүлийн үед интернэтэд “цахим сүрдүүлэг” гэсэн шинэ төрлийн гэмт хэрэг гарах болсон байна. Компьютерийн төрөл бүрийн вирустэй хэрхэн тэмцэх аргаа олсон хэрэглэгчид одоо дахин “шинэ толгойны өвчтэй” болжээ. Хакерууд хэрэглэгчдийн чухал электрон баримтуудыг түгжиж уг түгжээг нь тайлахын тулд мөнгө нэхдэг аргыг олсон байна. Тусгай вирусын тусламжтай гэмт этгээд бичиг баримт, фото зураг, хүснэгт бүхий файлыг түгжих аргаар мөнгө нэхэх, компанийн нэр дээр, хүүхдэд зориулсан порно сайт гаргахаар дарамтлах зэргээр үйлддэг болсон байна.

Харин банктай холбоотой гэмт хэрэг 2007 онд эрс нэмэгдэн дан Америкт л гэхэд 45.7 сая кредит картны мэдээлэл хулгайлагдсан байна. Ялангуяа сүлжээгээр дамжуулан худалдаа хийхийн тулд бусдын кредит картны дугаарыг хулгайлан ашиглах нь ихэссэн ажээ.

Харин манай улсад энэ төрлийн гэмт хэрэг хэд гарч байгааг тогтоох боломжгүй, цагдаагийн байгууллагаас шалгаж шийдэх туршлага, ур чадвар, мэргэшсэн боловсон хүчин байхгүйгээс иргэд хуулийн байгууллагад хандахаас төвөгшөөдөг байна. Энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн нэг л тохиолдол 2007 онд гарсан ба энэ нь хүн ам ихээр төвлөрсөн Улаанбаатар хотод биш алс хязгаар Увс аймагт гарсан нь сонирхолтой.

• Увс аймаг дахь Сум дундын шүүхээс 2002-2003 онд Хадгаламж банкны ...-р салбарт нярваар ажиллаж байсан Ц, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Э, эдийн засагч, нягтлан бодогчоор ажиллаж байсан О нар нь Хадгаламжийн төв банк болон салбар хоорондын тооцооны гүйлгээний файлуудыг Хадгаламж банкны салбар дээр санаатайгаар устгаж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ. Улмаар тэд 3 жилийн хугацаатай хорих ялаар шийтгүүлсэн байна.

• Мөн гадаадын иргэдээс хуурамч захиалга өгөх явдал нилээд гарах болсон байна. Энэ нь тухайн залилан мэхлэгч этгээд хулгайлагдсан картыг ашиглаж манай улсын аль нэгэн компанитай интернэтээр дамжуулан холбоо тогтоогоод элдэв үйлчилгээ авах захиалга өгдөг байна. Үүнийхээ дараа нь тэндээсээ худалдан авах боломжгүй, үнэтэй гэсэн шалтгаанаар өөрсөд рүүгээ зарим зүйл худалдаж авч явуулах тухай хүсэлт гаргаад авангуутаа сураггүй алга болдог байна. Тухайн банкны олон улсын сүлжээнд элссэн манай улсын аль нэг банк энэ тухай цаад улсын харилцагч банкнаас лавлахад “хулгайлагдсан карт ашигласан үйлдэл байсан байна” гэсэн хариу өгдөг бөгөөд үүнээс шалтгаалж нилээд олон хувь иргэд, аж ахуйн нэгж хохирч байжээ.

• Манай улсад кибер гэмт хэрэгт иргэд хохирч байгаа бас нэг жишээ бол лотто буюу online-lotterei. Ямар нэг сүржин нэртэй гадаадын хуурамч байгуулагаас “та сугалаанд хожлоо” гэсэн утга бүхий захиаг и-мэйл хаяг руу нь илгээдэг ажээ. Эхний удаад итгэл төрүүлэн гүйлгээ хийж тухайн улсдаа сугалааны тохиролд ирэхийг үнэмшилтэйгээр санал болгоод замын зардал бусад зүйлийг амлан урьдчилгаа авч хохироодог байна. Судалгаанд хамрагдсан 4 хүн ийм гэмт хэргийн шууд хохирогч болсон бөгөөд цагдаагийн байгууллагад хандахаас татгалзсан байна. Түүнчлэн сүлжээний бизнесийн гишүүнээр элсэх, /888 гэсэн нэртэй нэгнийгээ гишүүнээр элсүүлэх “интернэтээр зүгээр сууж байгаад мөнгө олно” гэсэн утга бүхий зар тарж олон хүн өөрийн картны дугаарыг хийж элссэн байна/ улмаар энэ гэмт хэргийн золиос болох явдал ч гарах болжээ.

Монгол Улсын эрүүгийн хуулийн 25 дугаар бүлэгт “Компьютер мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэсэн бие даасан бүлэгт хууль тогтоогчийн зүгээс гэмт хэрэг гэж үзэхээр заасан дараахь гэмт хэргийг тусгажээ. Үүнд:

226 дугаар зүйл. “Компьютерийн мэдээлэл, программыг өөрчлөх, эвдэх, сүйтгэх”, 227 дугаар зүйл. “Компьютерийн мэдээллийг хууль бусаар олж авах”, 228 дугаар зүйл. “Компьютерийн мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай хэрэгсэл бэлтгэх, борлуулах”, 229 дүгээр зүйл. ”Нянтай программ зохион бүтээх, ашиглах, тараах” зэрэг болно.

Компьютер, интернэт хэрэглэгчдэд хүргэх анхааруулга, зөвлөмж
Компьютер хэрэглэгчдийн дунд компьютерийн аюулгүй ажиллагааны тодорхой анхааруулга байдаг ба зохих ёсоор хамгаалагдаагүй компьютер нь хууль бусаар хэрэглэгчдийн хялбар объект болдог. Компьютер хэрэглэгчдийн талаас илүү хувь нь аюулгүй ажиллагааны талаар тун бага эсвэл ямар ч мэдлэггүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Аливаа байгууллагын мэдээллийн бүрэн бүтэн байдал нь албан хаагчдын боловсрол болон аюулгүй ажиллагааны нэг хэсэг байх ёстой гэдгийг зөвлөж, өөрсдийн компьютерийг хамгаалахын тулд та зохих ёсоор нь суурилуулсан бол дараахь зүйлс дайралтаас хамгаалж чадна. Үүнд:

• Аюулгүй ажиллагааны дагуу тодорхой сүлжээний хөдөлгөөнөөс хаах программ болон техник хангамжийн наад захын энгийн арга хэрэглэлүүдийг олон нийтэд сурталчлах;
• Нууц үг хэрэглэх энгийн аргаас биометрийн технологи ашиглах гэх мэт нарийн аргуудыг хэрэглэж дадах;
• Техник хангамжийн заналхийллээс хамгаалах энгийн арга замуудын мэдлэгийг залууст түгээх .
• Программ хангамжийн аюулгүй ажиллагааны сул талыг засах зорилгоор үйлдвэрлэгчдээс зохион бүтээсэн программыг түгээх, хэрэглэх юм.

Тусгайлсан мэргэжлийн алба байгуулах:
Өнөөгийн байдлаар манай улсад компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх Цагдаагийн байгууллагын тусгайлан бэлтгэсэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч байдаг эсэх талаар холбогдох байгуулагуудаас асууж лавлахад одоогоор тийм мэргэшсэн албан хаагч байхгүй байна. Энэ чиглэлээр хууль, цагдаагийн байгууллага ажиллаж байгаа боловч бэрхшээлүүд учирсаар байна.

• Компьютерийн мэдээлийн болон технологийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг олон улсын шинж чанартай байгаа нь эрүүгийн хариуцлагыг тодорхойлоход төвөгтэй болгодог. Жишээлбэл: гадаадын гэмт хэрэгтнүүд онлайнаар манай улсын иргэдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэрхэх вэ гэдэг нь тодорхойгүй.

• Компьютерийн гэмт хэрэгтэй тэмцэх сургалтыг бүх офицерүүдийн дунд явуулах боломжтой зардал өндөртэй байдаг. Технологийн хөгжлийн асар хурдацтай өрсөлдөөнөөс шалтгаалан тэдэнд сүүлийн үеийн тоног төхөөрөмж, байнгын сургалт дутагдалтай, энэ төрлийн гэмт хэргийг шалгах аргачлал, туршлага байдаггүй. Тиймээс цаашдаа компьютерийн мэдээлэл, технологийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг авч үзэх, техникийн бус албан хаагчдыг электрон нотолгоог таних болон ашиглах ур чадвартай болгох тал дээр анхаарах, программ хангамж, техник хангамжийн тал дээр мэргэшсэн албан хаагчдыг хуулийн байгууллагад авч ажиллуулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.
• Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн хүмүүсийн зүгээс дэвшилтэт өндөр технологийн гэмт хэрэгтэй тэмцэх, интернэтийн хэрэглэгчдийн ажиглалтын сан бий болгох боломж манай улсад байгаа гэж үздэг. Учир нь манай улсын интернэт хэрэглээ хот суурин газар төвлөрч хэрэглэгчдийн ажиглалт, тандалт явуулах боломжтой юм. Өөөрөө хэлбэл энэ төрлийн гэмт хэргийг цөөн тоогоор үйлдэгдэж байгаа дээр нь хяналтанд авч чадвал цаашид урьдчилан сэргийлэх нэг алхам болно гэж үзэж байна.


ХЗҮТ-ийн Криминологийн судалгааны секторын эрдэм шинжилгээний ажилтан, хууль зүйн магистр Г.Оюунболд

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиа

Википедиа нь викигээр (олон хүний хамтарч бүтээдэг вэбсайт) бүтээгдсэн интернет дэх нэвтэрхий толь, өөрөөр хэлбэл хэн хүссэн хүн агуулгыг нь арвижуулж, шинэчлэж болох нэвтэрхий толь юм. Википедиа нь Нупедиа гэдэг интернетийн нэвтэрхий толь дээр үндэслэгдэн ба нэр нь вики болон энциклопедиа гэсэн 2 үгнээс гаралтай болно.

Википедиа төслийг 2001 оны 1 сарын 15-наас Жимми Уэйлс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү төсөл нь Викимедиа ашгийн бус байгууллагын нэг хэсэг юм. 2008 оны 2 сарын байдлаар нийтдээ 256 хэлний Википедиад 9,719,049 өгүүлэл байгаагаас, 2 сая гаруй нь хамгийн анхны википедиа болох Англи хэлний Википедиад агуулагдаж байна.

Монгол хэлний Википедиа нь 2004 оны 2 сард үйл ажиллагаагаа эхэлсэн.

Tuesday, January 13, 2009

Англи хэл


Text№3 Writing Essays \Эссэ бичих тухай\

Where does writing Begin? \Бичилт хаанаасэхлэх вэ?\
Where do writers find within themselves the energy and desire to generate words, to compose sentences, and to build paragraphs? \Бичигч догол мөрийг бий болгохдоо үгсийг нэгтгэн, өгүүлбэрийг бий болгох хүсэл эрмэлзлийг хаанаас бий болгодог вэ?\
How do essays originate? \Эссэг яаж бий болгодог вэ?\

To these questions we have no simple answer. \Эдгээр асуултуудадхариулахад бидэнд амаргүй.\
But since writing originates somewhere in the mind, your first task is to find away into your mind and then out again so that you can bring back the news locked up inside you, waiting to be broadcast and. Pre-writing, then, is the process of discovering your own ideas. \Гэвч бичиж үүсгэхдээ оюун ухаандаа байгаа зарим хэсгээс бичиж эхэлж үүсгэн, өөрийнхөө анхны сэдвийг өөрийн оюун ухаанаас хайж болох ба мартагдсан мэдээллээ эргэн дахин дахин санаж чадсанаар эссэ бичих үйл явц, ерөнхий ойлголт, төсөөллийг мэдэж авна.\

To help you discover them, we offer a variety of suggestions. \Өөрийн санаа бодлыг нээн гаргахад туслахад дараах санлыг дэвшүүлж байна.\
If any one of them leads you to promising idea for an essay, you may not need all of the others, and you certainly don’t need to take them all in order. \Хэрэв гаргаж ирсэн санааны аль нэг нь таны бичих санаанд хүрвэл бүгдийг нь жагсаан бичих шаардлагагүй. Өөрөөр хэлбэл: гол санаагаа л олоод авцан бол бусад нь шаардлагагүй гэсэн үг.\
Feel free to experiment with different methods of getting started, and jump ahead to any method that you think will help you. \Эссээгээ бичихдээ янз бүрийн аргуудыг хэрэглэн, өөртөө хэрэг болох аргуудруу шилжиж болно.\

- Branching \Нарийвчлах, олон талаас нь авч үзэх\
- Choosing Topic \Сэдэв сонгох\
- Making an Assigned Topic Your Own \Өөрийн сонгосон сэдвээ өөрийн болгох, хязгаарлах\
- Narrowing the Topic \Сэдвээ хязгаарлах, нарийвчлах\
- Triple- Viewing the Topic: Particle, Wave, and Field \Гурваласан байдлаар сэдвийг авч үзэх: Хэсэг, Дүгнэлт, Талбар\
- Dramatizing the Topic with Questions \Сэдвээ асуултуудаар дүрслэн гаргаж ирэх\
- Choosing a Basic Question to Define a Problem or Conflict \Суурь асуултыг сонгон, асуудал, зөрчилтэй зүйлээ тодруул\
- Getting Reactions to Your Question \Асуултандаа хариулт олох\
- Using Analogies \Адилтгалыг хэрэглэх\
- Working with a Nugget \Чухал зүйлүүд дээрээ шаргуу ажиллах\
- Active Reading \Идэвхитэйы унших\

Төсөл



Төслийн нэр 4х6м хэмжээтэй байшин барих
Төслийн Удирдагч Ц.Жамсран
Төслийн эхлэх хугацаа:2009-06-30
Төслийн дуусах хугацаа: 2009-07-25
Төслийн ажилчид
Ч.Алтанхуяг нярав, өрлөгчин
Доко суурь цутгагч, дотор засал, цэвэрлэгч
Н.Баярсайхан чанар шалгагч, дээвэрчин

Санхүүжилт олох ажил 06 сарын 30-наас 07 сарын 03-н хүртэл Ц.Жамсран, Алтанхуяг
Ажилчин авах 07 сарын 06-07-н Доко
Материал татах 07 сарын 07-09-нд Алтанхуяг
Барилгын суурь цутгах 07 сарын 09-нд Доко
Байшингийн хана өрөх 07 сарын 10-нд Алтанхуяг
Дээвэр хийх 07 сарын 14-15-нд Н.Баярсайхан
Дотор засал 07 сарын 16-22-нд Доко, Н.Баярсайхан
Цэвэрлэгээ 07 сарын 22-нд Доко
Чанар шалгах 07 сарын 23-нд Н.Баярсайхан
Шинэ байрны найр 07 сарын 23-25 Доко, Н.Баярсайхан, Алтанхуяг

Нийтийн захиргаа

Төрийн зархиргаа, Нийтйин захиргаа
хоёрын хоорондох уяалдаа ялгаа


Төрийн захиргаа гэж юу вэ?
-Төрийн захиргаа гэдэг нь хууль дүрэм, журам батлагч захиргаадагч дарамт шахалт үзүүлэгч хүчирхийлэгч байгууллага юм гэх боловч шууд хүчирхийлэгч байгууллага гэж яг хэлж болохгүйл дээ.Учир нь тэд бас үйл ажиллагаа явуулах эрхтэй төр баригчид.

Нийтийн захиргаа гэж юу вэ ?
-Нийтийн захиргаа нь иргэдэд үйл ажиллагааг шууд үзүүхэх байгууллага боловч иргэдэд шууд хүрч чаддаггүй өөрийн эрх ашиг ологч хуурамч албан хаагч байдлаг нь харамсалтай.

Төрийн захиргаа, Нийтийн захиргаа хоёрын хоорондох уяалдаа:
-Төрийн захиргаа нь иргэд, аж ахуй нэгжтэй харилцах албан үүрэг мэдээлэлээ Нийтийн захиргаагаар дамжуулан харилцаа холбоо үүсгэж уяалдах боловч... Үнэн хэрэгтээ тэд өөрөсдөө бүлэг болон ажлынхаа үр дүнг иргэдээс үнэлүүлсэн мэтээр автомат судалгаа хийж өөрсдийгөө 100% ажилласан мэтээр ард түмэн биднийг хуурдаг нь хөөрхийлөлтэй...

Төрийн захиргаа, Нийтийн захиргаа хоёрын хоорондох ялгаа:
-Төрийн захиргаа Нийтийн захиргаанд төсвийн мөнгө зарцуулах эрхийг олгодог. Харин нийтийн захиргаа түүнийг зөв зохистой зарцуулах ёстой ч төсвийн мөнгийг юунд зарцуулсныг иргэдэд тайлагнаж чаддаггүйд иргэн бид бухимдал үүсэх гол проблем болдогт та санал нэгдэнэ биз ээ...

Дүгнэн хэлхэд
-Төрийн байгууллага үнэн чанартаа иргэдийн албан татвар шимтгэлийг хэний халаасруу хийж байгаагаа өөрсдөө ч анзаарахгүй өнгөрөөж мөнгө халааслагчыг өөгшүүлж ирсээр одоог хүрсэн нь төр харанхуй эсвэл нүдгүй гэдгээ харуулж байна шүү дээ..
Төр хэзээ нүдээ нээх юм болоо.? Магадгүй намайг амьд явах хугацаанд нээх болов уу ? Та юу гэж бодож байна.

Үндсэн хууль

Монгол Улсын Ардчилсан шинэ үндсэн хууль баталсаны 17 жилийн ойн баярын мэнд хүргэе

Өнөөдрөөс 17 жилийн өмнө энэ өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлаас МУ-ын шинэ үндсэн хуулийг баталжээ.Энэхүү үндсэн хуулийг батлахад 400 гаруй төлөөлөгч 70 гаруй хоног хуралдаж байж гаргаж байсан.
АИХ-ын төлөөлөгчидөөс төрийн засаглалын хэлбэрийн талаар олон санал гарч байсан боловч парламентийн бүгд найрамдах засаглалыг сонгож замнаад өнөөдөр 17 жил болжээ.Одоо манай олон улстөрчидөөс ерөнхийлөгчийн засаглалтай болоод 76 мангуугаас салъя гэсэн санаачлага гардаг болсон.За тэр ч яахав
Багшдаа, ангийхандаа, мөн бүх Монголчууддаа /ар/ Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны өдрийн мэндийг хүргэе!Өнөрбаяр багшийн хэлсэнээр Үндсэн хууль төрийн эрхийг хязгаарладаг, Ард түмний хууль юм.Тийм ч учраас энэ өдөр Ард түмний баяр...

Sunday, January 11, 2009

Увс нуур минь

Харихраа Түргэн Ханхөхийн уул
Харуул адил халиах хязгаар
Хотон Дөрвөд Баяд халхын
Хотлоор жарган элээх нутаг
Аяганд мэлтрэх рашаан лугаа
Ашид мөнхийн ариун усаа
Өлмий тэнүүн ардынхаа
Мэлмий тунгалаг Увс нуур аа
Цэрэвийн хөгжим Увс нуур дууны хэсгээс

Зах нь үл харагдах далай ч юм уу даа Увс нуур минь
Залбирч шүтэж явах шүтээн ч юм уу даа Увс нуур минь
Миний нутгаа хө.
Очиж үзэхэд илүүдэхгүй шүү!!!

Ерөнхийлөгчийн шинэхэн зөвлөх Ч.Сосормаа: Гол нь иргэдээ сонсдог байх хэрэгтэй юм байна

http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=1287 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх...