Маркус Фринд 1999 онд Коллежоо Компьютерийн мэргэжлээр төгссөнөөс хойш ажлаас ажил дамжин хэсэг явсан тэрээр 2003 онд Plentyoffish.com - ийг эхлүүлжээ. Одоо түүний нэг хүнтэй компани 300-аас илүү хүнтэй асар том дэд бүтэцтэй бусад төлбөрт онлайн танилцах үйлчилгээний сайтуудтай өрсөлдөж байна. Google Adsense-ээр олдог түүний орлого нь сардаа хэдэн зуун мянган доллараар хэмжигддэг болжээ.Та http://plentyoffish.wordpress.com/ хаягаар түүний блогийг сонирхоорой.
Түүний блог дахь Жижиг компаниуд болон Google Adsense бол ирээдүй юм гэсэн бичлэгийг нь заавал уншаарай. Тэнд байгаа чекийн дүнг хараад та үнэхээр энэ хүний тухай яагаад бичсэнийг ойлгоно байх.
Уг нь бол энэ залуу анх бие дааж ASP.net технологи сурах гэж вэб нээсэн юм билээ. Тэгээд тэр нь өнөөдөр ийм амжилт олоод байгаа нь үнэхээр гайхалтай хэрэг. Гайхалтайгаас гадна бидэнд ч ийм боломж байгаа гэдгийг хэлж байгаа нь юутай сайхан.
Хэзээ нэгэн цагт Монгол залуус дундаас Google Adsense-ийн саятан төрнө гэдэгт итгэж байна.
мэдээллийн эх сурвалж:plentyoffish.com - бүх зүйл нь үнэгүй, гэвч эзэн нь саятан
No comments:
Post a Comment