Tuesday, January 6, 2009

Төрийн захиргаа юу нийтийн захиргаа юу

Эссэ 1 Ч.Алтанхуяг.
Төрийн захиргаа юу? Нийтийн захиргаа юу?
Оршил: Аль ч орны төрийн бодлого нь ард иргэдийнхээ эрүүл энх, амгалан тайван, аюулгүй орчинд, эрхэлсэн ажилтай, амьдралын баталгаатай байлгахын төлөө чиглэгдсэн бодлого боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлдэг. Гэхдээ тухайн бодлогыг хэн, яаж, ямар хугацаанд, хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал байдаг. Нийгмийн зүгээс төрийн албан хаагчдыг шудрага байхыг хүсдэг түүнийг нь хүлээдэг. Төр нь ард иргэдийнхээ үгийг сонсож, тэдний эрх ашигт нийцсэн зөв бодлогыг хэрэгжүүлж ард иргэдээ хүндэлж, үүргээ ухамсарлавал нийтийн захиргаа гэдэг ойлголт хурцаар тавигдахгүй байх байсан болов уу. Яг өнөөдрийн байдлаар манай улсын хувьд нийтийн захиргааны системд орох нь агаар ус мэт хэрэгтэй байгаа юм. Шудрага ёсыг уландаа гишгэсэн, туйлын үнэн гэж байдаггүй гэдэг үгээр далимдуулан хэсэг бүлэг төрийн албан хаагчид /энэ нь нэг хүний удирдлагаар/ ард иргэдээ хууран, ёс суртахуунгүй байдал гарган, эрх мэдэлтнүүдийг дагалдан баясч, тэдэндээ дулдуйлчилж байгаа нь төрийн захиргааны хүнд сурталын хамгийн тод жишээ.
Төрийн захиргаа нь тодорхой хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг гэх боловч хуулийг завших, хууль бус зүйл хийх, буруутай үйлдэл нь илэрвэл түүнийгээ нуун дарагдуулах, аргалах бүх процессийг бэлдсэн байдаг.
Жишээ: УБ хотын захирагч асан Энхболд эрх мэдлээ ашиглан газрыг зүй бусаар олгосоноос хот төлөвлөлтийн бодлого алдагдаж, авто зам нь ачааллаа даахаа байж, ард иргэд нь дээд зэргээр бохирдсон агаараар амьсгалж байгаа зэрэг нь хамгийн наад захын тод жишээ юм. Үүнийг нь ард түмэн буруушааж тодорхой хариуцлага хүлээлгээчээ хэмээн зохих эрх мэдэлтнүүдэд өргөдөл гаргавч асуудлыг шийдэж өгөх нь битгий хэл хэлсэн хүнийг сэтгэл зүйн дарамтанд оруулах, улмаар ...........................
Дүн шинжилгээ: Яг энэ жишээн дээрээс дүн шинжилгээ хийгээд үзвэл нийгэмд салбар салбартаа ямар их хэмжээний хохирол хор уршиг дагуулж байгаа нь харагдаж байна. Дээр өгүүлсэн ганцхан хүний эрх мэдэл, албан тушаалаа ашиглан гаргасан шийдвэр нь ийм их нийгмийн сөрөг үр дагаварыг ар араасаа дагуулж байхад улсын хэмжээнд ажиллаж байгаа 30000 гаруй төрийн албан хаагчдын санаатай болон санамсаргүйгээр гаргасан буруу шийдвэр, хийсэн үйлдэл нь тэр хэмжээгээрээ нийгэмд бухимдал үүсгэж, ард иргэдийн эрх ашгийг хохироож байдаг юм.
Энд мэдээж авилга хэл хахууль нуугдаж байгаа нь тодорхой. Тэд үгүй гэх боловч тэр тусмаа үнэн юм. Нийтийн захиргааны тогтолцоогоор төрийн болон орон нутгийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах нь зөв боловч хамгийн гол нь ард иргэд өөрсдөө идэвхитэй оролцох хэрэгтэй. Нийт иргэд нэг л зүйлийг хүсэж байгаа. Энэ нь хариуцлага. Хууль тогтоогчид хариуцлагыг чухалчилж хуулиндаа зоригтой тусгаж өгсөн бол төрийн албан хаагчид ёс зүйтэй, ухамсартай, түргэн шуурхай үйлчлэх болно. Ард иргэдийн татвараар бүрдсэн төсвийн мөнгөөр төрийн албан хаагчид цалинждаг атлаа тэд бидний үгийг сонсохгүй, санал хүсэлтийг хүлээж авахгүйгээр зогсохгүй урдаас загнах дарамтлах хэл амаар доромжлох зэрэг нь тухайн нийгэмд өгөх үнэлгээ юм. Энэхүү үнэлгээ нь эргээд ард түмэн бидний нийгэмдээ хэр идвэхтэй оролцож байгаа талаарх бас нэг үнэлгээ гэж ойлгож болно. Тийм учраас нийтийн захиргааны системээр ард иргэдийн хүсэл сонирхолын хүрээнд зөв бодлого боловсруулж хуулийн хүрээнд хариуцлагатай шудрага ёсыг дээдэлж ажиллахыг амьдрал өөрөө биднээс шаардаж байна.
Харьцуулсан ойлголт: Миний бодлоор төрийг базаад хаясан лаазтай зүйрлэвэл түүний нугалаа болгонд төрийн албаны эрх мэдэлтнүүд эрх мэдлээ ашиглан идэж уух, хураан хуримтлуулах төлөвлөгөөгөө зохион нуугдаж байгаа. Ард түмэн тэдэнд туслаж тэндээс нь гаргаж авахыг оролдовч тэд улам л шигдэн нуугдаж байгаа нь төөрдөг байшинд хүүхдүүд тоглох адил инээдтэй.
Тодорхойлолт: Эндээс харахад төрийн захиргааны тогтолцоонд бюрократ /бюро хэмээх Францаас Герман хэлнээ зээлдэгдсэн ажлын ширээ, оффис гэсэн утгатай үг/ хэмээх тогтолцоо ганхаж унашгүйгээр тогтсон байгаа нь энэ нийгмийн шүдний өвчин нь болоод байгаа юм. Дэг журам, тогтвортой байдал, мэргэжсэн албан хаагчид, тогтмол цалин гээд бюрократ тогтолцоо нь олон давуу талтай ч бие хүний хөгжлийг олон талаар боогдуулж байгааг эрдэмтэд шүүмжлэх болсон байна. Сүүлийн үед аль ч улс орны төрийн захиргаа нь дээрээс доошоо чиглэсэн босоо тогтолцоог халж жигд тэгш эрхтэй байх хэвтээ тогтолцоо руу шилжих нь нэгэнт амьдарлын шаардлага болсон байна.
Үр дүн: Энэхүү тогтолцоонд шилжсэнээрээ ард иргэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй жигд хүртээмжтэй хүртэх, хуулийн өмнө тэгш эрхтэй байх, төрийн ажил нээлттэй байх зэрэг олон талын давуу талтайгаас гадна төрийн албан хаагчид өөрөө сурч боловсрох мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх боломжтой юм.
Шигтгээ: Эцэст нь хэлэхэд хариуцлага гэдэг нь тухайн хүний өмч юм аа гэж бодоход хэн ч өөрийн өмчөө алдахыг хүсдэггүйтэй адил хариуцлагаа алдаж болохгүй. Хариуцлага нь оньсого болсон бүх асуудлын түлхүүр юм.
Ашигласан материал:
Ч.Сосормаа . Төрийн захиргаанаас нийтийн захиргаа руу. 2008

No comments:

Post a Comment

Ерөнхийлөгчийн шинэхэн зөвлөх Ч.Сосормаа: Гол нь иргэдээ сонсдог байх хэрэгтэй юм байна

http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=1287 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх...