Sunday, January 4, 2009

Хэмжиж болно тэгэхдээ

Интернэтийг харьцангуй хэмжигдэхүйц гэж үздэг. Ямар вэбээр хэдэн хүн зочилж, хэдэн удаа хуудас нээж үзсэн, ямар улсуудаас зочилсон гээд олон үзүүлэлтийг бид статистик байдлаар гаргах боломжтой энэ нь бусад төрлийн мэдээллийн хэрэгсэлтэй харьцуулахад илүү хэмжигдэхүйц гэсэн үг л дээ.

Жишээ нь сонин, сэтгүүлийг яг хэдэн хүн дамжуулаад уншиж байгааг багцаалдахаас өөр боломжгүй, тэгээд тэр сонин сэтгүүлийн аль хуудсын аль мэдээллийг хэд уншиж байгааг мэднэ гэдэг мөн л боломжгүй зүйл. Зурагт, радио ч ялгаагүй хэдэн айл зурагттай, хэдэн машин радиотой гэдгийг гаргаад тооцоолдоггүй л юм бол яг үнэндээ хэдэн хүн сонсож, үзэж байгааг гаргах боломжгүй.

Нэгэнт тодорхойгүй учраас эдгээрийн тоон үзүүлэлтийг гаргахын тулд түүврийн аргаар судалгаа нэртэй зүйл хийж, түүндээ бяцхан засвар оруулаад, тэгээд тэр нь мундаг энэ нь мундаг хэмээн нэгнийгээ хөөргөдөх хандлага Монголд лав байгаа гэдгийг та мэдэх байх.

Харин интернэтэд байрласан вэб сайтуудын хувьд бид маш тодорхой олон үзүүлэлтийг гаргаад харуулах боломжтой. Харин зарим нэг үзүүлэлтийг ялгаж салгаж ойлгох, өөр сайтуудыг харьцуулахдаа ижил аргачлал хэрэглэх явдал чухал юм. Оллоо гээд Монголын нэг сайт байдаг, гудамжаар дүүрэн реклам өлгөсөн байдагдаа, тэднийх жишээлбэл манай сайт руу өдөрт давтагдаагүй тоогоор 200.000 мянган хүн ордог гээд реклам хийгээд байгаа юм. Үүнийг нь жаахан тодруулах гээд үзье л дээ.

2007 оны эхээр энэ сайтны сарын хуудас нээгдэлт (pageviews) нь 4.509.500 байжээ. Энэ нь тэдний өөрсдийнх нь Google Analytics дахь статистикаа нийтэд дэлгэн харуулснаас нь авсан баттай мэдээлэл. Үүнийг 30 хоногт хуваавал өдрийн хуудас нээгдэлт нь 153.650 болж байна.

За одоо энэ хуудас нээгдэлтийг тэдний хэлээд байгаа давтагдаагүй хандалт (unique visitor) болгож харъя. Ихэнх мэдээллийн сайтаас нэг удаагийн зочлолтоор дунджаар 4-5 удаа хуудас нээгддэг. Тэгэхээр өдөрт 153.650/4.5 = 34.144 болж байна.

Вэб сайтуудын үзүүлэлтийг хэмжих аргачлалыг ижилсгэх, хандалтын мэдээллийг бодитой өгч байх нь цаашид Монгол дахь интернэт сурталчилгааны зах зээлийн багтаамжийг өсгөх гол зүйл тул Монголын вэб сайт ажиллуулагчид их бага гэлтгүй нэгдмэл зарчмаар статистикаа гаргаж, сурталчлуулагчдад зах зээлийн мэдээллийг бодитойгоор ойлгуулж байх хэрэгтэй юм.

Интернэтэд статистик үзүүлэлтүүдийг гаргахдаа дараах 2 хэмжигдэхүүнийг голлон ашигладаг.

Давтаагүй хандалтын тоо (unique vistors): Энэ нь ямар аргачлалаар бодож байгаагаас хамааран нэг сайтын хувьд өөр өөр гарах магадлал өндөр байдаг. Тиймээс энэ тоог сайт эрхлэгчид голдуу өөрийн сайтын өсөлтийг харахын тулд ашиглах нь үр дүнтэй юм.

Хуудас нээгдэлтийн тоо (page views): Энэ нь нэг удаа хуудас нээх үед нэг л удаа нэмэгдээд явдаг учраас бүх сайтуудын хувьд нэг утгатай харьцуулж болох хэмжигдэхүүн юм. Энэ үзүүлэлтийг сайтууд өөрийн сайт дээр сурталчилгаа байрлуулах гэж буй сурталчлуулагчдад мэдээлэл болгон өгөхөд ихээр ашигладаг. Тэгэхдээ хамгийн гол нь энэ үзүүлэлт нь давтагдаагүй хандалтаас өөр гэдгийг анхнаасаа тайлбарладаг байх нь чухал юм. Гадаадын ихэнх сайтуудын хувьд энэ үзүүлэлт нь тухайн сайт баннер сурталчилгаанаас хир их мөнгө олж болохыг шууд илтгэдэг гэхэд хилсдэхгүй. Учир нь баннерыг хэдэн удаа харуулснаас хамааран төлбөр төлөгддөг систем тэнд үйлчилдэг.

Хэрвээ та вэб сайт эрхэлдэг бол олон тооны үнэгүй статистик тооцоологч үйлчилгээнээс сонголт хийн өөрийн вэбийг хэмжих боломжтой. Эдгээрээс олон тооны үзүүлэлтийг харьцуулан гаргаж өгч чаддаг тул та Google Analytics үйлчилгээг хэрэглэхийг зөвлөж байна.

мэдээллийн эх сурвалж: Хэмжиж болно тэгэхдээ

No comments:

Post a Comment

Ерөнхийлөгчийн шинэхэн зөвлөх Ч.Сосормаа: Гол нь иргэдээ сонсдог байх хэрэгтэй юм байна

http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=1287 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх...