Блог бичин мөнгө олдог, үүгээрээ дагнан компани байгуулсан хүмүүс ч их болжээ. Хавайд амьдардаг программист Eric Nakagawa гэдэг залуу интернэтээс олсон нэгэн тарган муурын зурган дээрээ "I can has cheezburger?" гэсэн үг бичээд өөрийн үүсгэсэн вэб сайтдаа 2007 оны сард байрлуулсан байна. Түүний дараахан үүнтэйгээ ижилхэн хэдэн зураг байрлуулаад, хүмүүс сэтгэгдэл бичихэд амар учраас сайтаа блог болгожээ. Тун удалгүй түүний блогоор олон хүн зочлох болж 3 сард 350 мянган хандалт, 4 сард 750 мянган хандалт, 5 сард 1.5 сая хандалт хүлээн авсан ба одоо тус сайтаар өдөрт давтагдаагүй тоогоос 100-200 мянган хүн зочилж нийт 500 мянган хуудас нээгддэг болсон байна. Нэгэнт олон хандалт хийгдэн улмаар мөнгө олох боломж харагдсан тул Nakagawa 5 сарын сүүлээр ажлаасаа гарсан байна. Одоо түүний сайтад сурталчилгаа байрлуулахад хамгийн багадаа 7 хоногт $500 ихдээ $4000.
Эхэндээ хүн татахын тулд хүмүүсийн юм уншихад тохиромжтой цагууд болох өглөө, үдийн цай, болон оройн цагаар бичлэг оруулдаг байсан байна. Мөн хүмүүсийн анхаарал татахын тулд бичлэг болгоныг 1-5 хүртэл чийзбургерээр үнэлэх боломж олгосон нь нөлөө үзүүлжээ. Сайтаар зочлогчид зөвхөн уншигч байгаад зогсохгүй өөрсдөө зураг оруулах, бэлэн зурганд өөрсдөө нэр өгөх боломжуудыг олгож өгсөн нь энэ блогийг амжилтанд хүрэхэд нөлөөлсөн. Хамгийн гол нь хүн бүр сайтын агуулгыг бүтээхэд оролцох боломж олгосон нь энэ сайтыг зөвхөн блог биш илүү өргөн хүрээтэй болгосон.
Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг та BusinessWeek.com - оос үзээрэй.
Энэ өгүүлэлтэй холбоотойгоор BusinessWeek.com-д нийтлэгдсэн бас нэг сонирхолтой мэдээлэл нь Nakagawa-аас гадна өөр хэдэн блогчины тухай мэдээлэл, тэдгээрийн олдог орлогийн тухай мэдээлэл юм.
Та энэ мэдээллийг http://images.businessweek.com/ss/07/07/0714_bloggers/index_01.htm хаягаар үзээрэй.
Монголд хэдийгээр сардаа 100 мянгаар яригдах $ олдог блог бий болоход хэцүү ч гэсэн блог ашиглан өөрийн сонирхлыг мөнгө болгох боломж байгаа шүү гэдгийг сануулъяа.
Яг одоо Монгол блогчид Google Adsense-ээр дамжуулан мөнгө олох оролдлого хийж байна. Харамсалтай нь Монгол хэлээр бичигдсэн агуулганд Google Adsense-ээс орж ирэх мөнгө тийм их байж чадахгүй.
Баннер сурталчилгааны тухайд, Монголын компаниуд одоохондоо гудамжинд байрласан самбар, FM-ээр явсан ганц 2 сурталчилгааг дагаж хаана баннер байрлуулахаа шийдэж байгаа. Уг нь бол интернэт сонин сэтгүүлийг бодвол таны сурталчилгааг хэдэн хүн үзэж, хэд нь дээр нь харсныг шууд харуулах боломжтой гээд олон давуу талтай эд л дээ, даанч Монголд энэ утгаараа бүрэн ойлгогдож чадахгүй байгаа.
Тэгэхдээ Монгол блогчидоо та бүхэн бүү гутар, харин өөрийн мэддэг, сонирхдог зүйлсээ бич, бичихдээ чанартай бич, нэг л өдөр та үүнээсээ зөвхөн сэтгэлийн таашаал аваад зогсохгүй мөнгө олдог болно. Мөнгө танд чухал биш байж болно тэгэхдээ л илүүдэхгүй шүү дээ.
мэдээллийн эх сурвалж:

No comments:
Post a Comment