Monday, February 2, 2009

Эдийн засгийн өсөлтийн бодлого.

1. Эдийн засгийн ойлголт.
ЭЗ-н өсөлт гэж урт хугацаанд ЭЗ-ийн үйлдвэрлэлийн боломж нэмэгдэхийг хэлнэ. Үйлдвэрлэлийн боломж нь үйлдвэрлэлийн хүчин чадлын бэлэн байгаа нөхцөлөөр хязгаарлахаас гадна трансформацийн муруйгаар баруун эсвэл дээш шилжилтээр дүрсэлж болох юм.

Бодит үйлдвэрлэл нь урт хугацаанд конъюнктурын хямралаас үл хамааран үйлдвэрлэлийн боломжид нийцдэг учраас ЭЗ-н өсөлтийн үзүүлэлтийн хувьд ҮБ-ний өсөлтийг авч үзэж ба дараахь ойлголтыг мэдэх нь чухал:
1. Тухайн үеийн үнээр илэрхийлэгдсэн ҮБ-ний өсөлт буюу нэрлэсэн ЭЗ-ийн өсөлт.
2. Бодит ЭЗ-н өсөлт буюу үндсэн мөчлөгийн тогтвортой үнээр үнэлэгдсэн ҮБ-ий өсөлт
3. Тэг цэгийн өсөлт буюу бодит ҮБ-ний тогтвортой байдал.
Үүний зэрэгцээ нэг хүнд ногдох ҮБ-ний үзүүлэлтийг тооцоолдог.
1. Эрчимтэй өсөлт буюу нэг хүнд ногдох ҮБ-ний өсөлт
2. Эрчимгүй өсөлт буюу нэг хүнд ногдох ҮБ-н нэмэгдээгүй боловч ҮБ-ний үнэмлэхүй өсөлт. Хүснэгт 1-ээс харах.

2. Эдийн засгийн өсөлтийн талаарх нотолгоо.
ЭЗ-н бодлого хэрэгжүүлэхдээ Холбооны ЗГ болон мужууд нийт ЭЗ-н тэнцвэрт байдалд хүрэх зайлшгүй шаардлагатайг тооцоолох хэрэгтэй. ЗЗ-н ЭЗ-н хүрээнд явагдаж буй бодлого нь тогтвортой бөгөөд тухайн ЭЗ-н байдалд зохицсон ЭЗ-н өсөлтийн үед үнийн түвшиний тогтвортой байдал, гадаад худалдааны тэнцвэрт байдлыг хангахад чиглэгдэх ёстой.
ЭЗ-н өсөлтийн шаардлага нь:
1. Хувийн болон нийгмийн хэрэглээг нэмэгдүүлэх замаар иргэлийн материаллаг амьдралын түвшинг дээшлүүлэх.
2. Ажлын байрны нийлүүлэлтийг хэвээр байлгах.
3. Орлого болон баялагын дахин хуваарьлалтыг энгийн болгох.
4. Капиталист ЗЗ-н ЭЗ-н тэгш бус байдлыг зөвтгөх.
Бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өсөлт нь иргэдийн материаллаг хэрэгцээг илүү бүрэн хангах боломжоор хангадаг. Ихэнх орны хувьд хэрэгцээгээ хангах нь гол асудал байхад, үйлдвэржсэн хөгжингүй оронд нэн тэргүүнд хэрэглэгчдийн сонголтын боломжийг нэмэгдүүлэх, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх, иргэдийн соёлын хэрэгцээг хангах болон байгаль орчныг хамгаалж хадгалах гэх мэт асуудлууд байдаг.
Бусад зүйлс өөрчлөгдөөгүй байхад, ЭЗ-н өсөлт нь хөдөлмөрийн эрэлт нэмэгдэхэд хүргэдэг нь үнэн боловч бусад нөхцөл ихэнх тохиолдолд хэвээр байдаггүй. Амьдрал дээр ЭЗ-н өсөлт нь хөдөлмөрийн бүтээмжийн өсөлттэй холбоотой учраас хөдөлмөрийн нэмэлт эрэлт үүсдэг нь үндэсний бүтээгдэхүүний өсөлтийн хурд, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийн хурдыг бодвол илүү ихийг шарддаг. Эс тэгвээс хөдөлмөр болон ажил эрхлэлтийн эрэлт эрс буурч ажилгүйдэл бий болдог. Үйлдвэрлэлийн өсөлт болонаөдөлмөрийн бүтээмж хоёрын ялгааг ажлын цагийг богинсгох замаар арилгаж болно. Ажлын цагийн өртөг тогтвортой байх хнөхцөлд хөдөлмөрийн эрэлтийг тогтмол түвшинд байлгахын тулд үйлдвэрлэл болон хөдөлиөрийн бүтээмж хоёр нь ижил хурдтай өсөх хэрэгтэй юм. Бодит ҮНБ нь ажилчидын хөдөлмөрийн бүтээмжийг бодвол удаан нэмэгдэж байгаа тохиолдолд ажлын байр багасдаг болхыг хүснэгт 2 -схарна уу.
ЭЗ-н өсөлтийг дэмжих сүүлийн нотолгоо нь биднийг “чөтгөрийн тойрогт” оруулж байгаа юм.Туршлагаас харахад, орлого болон баялагын өсөлтийн дахин хуваарилалтад үзүүлэх эсэргүүцэл нь бэлэн мөнгөөр орох орлого болон эд хөрөнгийн дахин хуваарилалтад үзүүлэх эсэргүүцэлийг бодвол сул учраас ЭЗ-н өсөлт дахин хуваарилалтыг бий болгодог нь ойлгомжтой юм. Үүнд капиталист ЗЗ-н ЭЗ нь орлогын ялгаанаас үүдэн өсөх тэмүүллийг шаарддаг.

No comments:

Post a Comment

Ерөнхийлөгчийн шинэхэн зөвлөх Ч.Сосормаа: Гол нь иргэдээ сонсдог байх хэрэгтэй юм байна

http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=1287 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх...