Монголд хийх ажил их байна. Аль Мориноос унахыг тэр гэхэв Баяраа хавирга хугарах дайны юмыг Дулмаа доктор ч эмчилж чадна, Гэнэт эмчилж чадахгүй гээд гол гаргах гэж байгаа юм биш биз гэнэт хардлага төрчихлөө. Хаанаасаа ямар хууль зөрчин мэдэгдэл гаргадаг хувийн эмчтэй болов доо. Хэн гэнэ вээ хөө Монголчуудаа сэрэмжлэгтүн. Ерөнхий Сайдын Эрүүл Мэндийн байдлыг Эрүүл Мэндийн асуудлыг эрхэлсэн сайд Тусгай 2-р Эмнэлгийн дарга мэдээлж дараа нь хариуцдаг юм. Энэ нэг л биш!!! Л.Отгонцэцэг энэ хүний тухай мэдээлэл авна. Лав л эмч биш бололтой.
? ? ? ? ? ? ? ? ? ? ? ? ? ? ? ?
Ерөнхий сайд С.Баяр мориноос ойчиж зүүн хавирганых нь 11 дүгээр нугаламд цууралт үүссэн тухай Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга С.Батбаатар, ерөнхий сайдын эмч Л.Отгонцэцэг нар албан ёсны тайлбар хийлээ. С.Батбаатар "Ерөнхий сайд өнгөрсөн ням гаригт зүүн хоёр аймагт ажиллах байснаа больсон. Хандгайтад болсон Батлан хамгаалах яамнаас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд спортын буухиа шилжүүлэх цасны баярт оролцоод, өнгөрсөн жил авсан эмээлээ үзэхээр Өлзийт хороололд манлай уяач Ганбаатарынд очсон. Задгай газраар явж байгаад хунгарласан цасанд морь нь бусгахад унасан юм" гэв.
Ерөнхий сайд морь унахдаа цасны гуталтай явсан болохоор дөрөөнд хөл нь таарахгүй байснаас морь нь бусгахад тогтворгүйтэж унасан гэнэ. Ерөнхий сайдын эмч Л.Отгонцэцэгийн хэлснээр энэ төрлийн гэмтэл авсан үед 6-12 долоо хоногт хэвтрийн дэглэм сахих шаардлагатай байдаг аж. Тэрбээр Ерөнхий сайдыг түргэн эдгээхийн тулд гадаадад явуулж эмчлүүлэх шаардлагатай байна гэж хэлж байсан. Гэхдээ хаашаа явах вэ гэдэг нь хараахан тодорхой болоогүй байгаа аж.
Ерөнхий сайдад ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн айлчлалгүй юм байна. Гэхдээ хоёр толгойн гэрээний төслийн хэлэлцүүлгээс эхлээд тулгамдсан олон ажил байгаа аж. Зайлшгүй хийх ёстой ажлаа ерөнхий сайд гэртээ хийж буй аж.
No comments:
Post a Comment