Бюрократ тогтолцоог өөрчлөх тухай миний бодол
“Хаан-аасаа Хаалгач нь” гэгчээр манай улс орны өнөөгийн байдал хүнд суртал, олон шат дамжлага, авилга хээл хахууль зэрэгт өдрөөс өдөрт автсаар байна. Ганцхан жишээ дурдахад: ердөө жил гаранханы өмнө би гадаад паспортоо гээчээд дахин авах санаатай хөөцөлдөөд явах үед хүнд сурталтай, загнаж зандарсан нөхдүүд нэг нэгэнрүүгээ явуулсаар... эцэст нь би тэрэнд нь бухимдаж, түүртээд аргаа баран зогсож байтал тэнд ажилладаг байрын нэгэн настайвтар ах ирж надад тусалж билээ. Тэр нь сайндаа ч тусалсан юм биш, харин ашиг хонжоо хайсан нэгэн байв. Учир юу вэ? гэвэл тэр хүн над дээр ирээд миний материалыг үзчээд, өө чи мөнгөө тушаацан юм уу? Ахдаа мөнгийг нь өгцөн бол ах нь дор нь амжуулаад өгөх байлаа тэгэхдээ ахдаа нэг 5-н цаас өгчих гээд надаас мөнгө аваад 14 хонгийн дараа гарах ёстой байсан паспорт минь миний гар дээр 3-хан хонгийн дараа ирж билээ. Энэ нь надад тухайн үед ажлаа хурдан амжуулсанаараа сайхан байсан ч сэтгэлийг минь өвтгөсөн асуудал болж үлдсэн юм. Яг үнэндээ би үүнийг хүсээгүй ч тэгэхээс өөр аргагүйн улмаас тэднийг хөхүүлэн дэмжигч болон хувирсан байлаа. Гэтэл хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааг авч үзвэл өдрөөс өдөрт өөрчлөгдөн шинэчлэгдэж хөгжсөөр байгаа нь зүгээр нэг банкаар үйлчлүүлэхэд л бидний нүдэнд бэлхнээ харагдана. Хүмүүс хоорондоо хоёр, зөвхөн хоёрхон байдлаар л харилцдаг. Нэг бол хүч тулгана, эсвэл сайн дурын үндсэн дээр харилцана. Дээрхи 2 байгууллага 2-лаа л иргэдийн үйлчилгээний байгууллага тэгэхдээ хөшигний цаана хэн байгаагаас нь л асар том ялгаа харагдаж байна. Үүний гол асуудал бол төрийн байгууллага бүх эрх мэдлийг дангаараа гартаа авснаар монополь болж, өрсөлдөөнд орохгүй, эрсдэл хийхгүй байсаар эцэстээ хөгжлөөс хоцорч байгаа дүр зургийг харуулж байна. Төрөөс явуулж буй бүхий л үйл ажиллагааг харахад хүчирхийлэл дээр тулгуурлан явуулж байдаг нь илт байдаг.
Энэ бүгдээс яахын аргагүй нэг зүйл буруу байгааг харж болно. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагад нэвчсэн “Бюрократ” буюу босоо тогтолцоог үндэс сууриар нь халах цаг нь болсоныг харуулж байна.
Бюрократ тогтолцоо гэдэг бол хүнд сурталтан, олон шат дамжлага, бичиг цаастай их зууралдах байдлыг дагуулдаг, ширээний араас удирдан үйл ажиллагаа явуулдаг арга юм. Хэдийгээр хөгжлийнхөө явцад хүчээ авч байх үед нь түүнийг бахдан “Бюрократизм бол захиргааны төгс хэлбэр” хэмээн тодорхойлж байсан ч хэрэв бюрократ тогтолцоог зөнд нь хаяж, сул орхивол төр нь ард иргэдээ айлгадаг машин болж хувирах аюултай.. Тэгэхээр захирах, захирагдах ёс бол бюрократ тогтолцооны үндсэн судас нь болж өгч байна. Тэгвэл өнөөдөр Бюрократизм монголын нийгэмд гүн шингэсэн байгааг намд, олигархуудад үйлчилж байгаагаар нь тодорхой харж болох юм. Тиймээс зах зээлийн өнөөгийн тогтолцоонд бюрократ тогтолцоо огтхон ч тохирохгүй.
Үүгээр миний хэлэхийг хүссэн санаа бол манай өнөөгийн нийгэмд хорт хавдар болтлоо газар авч байгаа хүн бүрд тулгардаг асуудлаас чөлөөлөгдөж, түүнийг өөрчлөхийг хүссэн оролдлого юм. Бид ардчилсан нийгэмтэй улс оронд амьдарч байгаа биш билүү! Гэтэл яагаад өдөр болгон нэгэн хэвийн асуудалтай тулгарч түүнтэйгээ эвлэрэх ёстой гэж! Үүнийг өөрчлөх цаг нь болсон юм биш үү! Тэгвэл яаж энэ бүгдийг өөрчилж, бүр мөсөн хагацаж болох вэ?
Үүний тулд цоо шинэ арга барил, шинэ сэтгэлгээ хэрэгтэй. Гэвч монголчууд шинэ зүйлийг нэвтрүүлчээд хуучин арга барилаа ашигладагт гол асуудал байна. Тэгээд дараа нь монголд тохирохгүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрээд замыхаа дундаас хаях явдал олонтоо тохиолддог. Өөрөөр хэлбэл: шинэ зүйлийг шинэ арга барилаар хэрэгжүүлэхгүйгээр, хуучин арга барилаар нь хэрэгжүүлэх аваас ямар ч үр дүнгүй цаг хугацаа алдсан хэрэг болох буй заа. Тиймээс шинэ арга барил ашиглан шинээр сэтгэж, өөдрөг амьдарцгаая!
Сонирхуулж дурдахад:
Судлаад үзвэл Бюрократизм Монголоос үүсэлтэй гэж үздэг түүхтэй юм байна. Тэгэхээр бид бюрократын өвөг эцэг нь болж таарах нь ээ. Үүнийг Чингис хааны дэлхийн талыг эзэлж байхдаа хэрэглэж байсан арга барилаар нотлож болно. Тэрээр “Морин дэл дээрээс дэлхийн талыг эзлэхэд амархан, харин мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү” гэж өгүүлж байжээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
Ерөнхийлөгчийн шинэхэн зөвлөх Ч.Сосормаа: Гол нь иргэдээ сонсдог байх хэрэгтэй юм байна
http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=1287 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх...
-
Монгол орон хүн үүссэн өлгий нутгийн нэг хэмээн тооцогддог билээ. Улаангомын сав газар бол эртний их түүхтэй, соёл иргэншлийн өлгий болсон н...
-
http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=1287 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх...
No comments:
Post a Comment