Sunday, January 25, 2009

Дагваа аврага үнэхээр цагийг эзэлсэн авраг юм аа.


Сайхан амарцгааж байна уу ангийнхан минь ээ. Өнөөдрийн сүүлийн өдрийн башёг үзсэн үү. Үнэхээр сэтгэл хөдөлгөж, хамрийн самсаа шархирсан сайхан барилдаан боллоо. Аврага ч таван башё өнжсөн гэхэд хурдтай, чадалтай, одтой хийморьтой сайхан барилдаж яллаа. Аврага маань ийнхүү 23 дахь удаагаа ялж Японд төдийгүй Дэлхийд аврага гэдгээ дахин баталж чадлаа. Башё эхлэхээс хэдхэн хоногийн өмнө интертэд гарсан мэдээнээс уншихад хэрвээ энэ удаагийн башёд аврага түрүүлэх юм бол амь насанд нь аюултай байх болно хэмээсэн утгатай мэдээллийг уншаад гайхаж байсан ч, аврагыг тэгэх тусмаа ялаасай гэж хүсэж, дэмжиж байсан маань өнөөдөр санасанаар болж бид "Чингисийн Монгол" гэдгээ улам бүр мэдрэх шиг болсон оо нуух юун.Эцэст нь бид бүхэн "Монгол"-оороо бахархаж амьдрах ёстой юм шүү гэдгийг хэлмээр байна.

No comments:

Post a Comment

Ерөнхийлөгчийн шинэхэн зөвлөх Ч.Сосормаа: Гол нь иргэдээ сонсдог байх хэрэгтэй юм байна

http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=1287 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх...