Sunday, January 25, 2009

Бюрократ тогтолцоо.

Эссэ 3. Бюрократ тогтолцоо таны бодлоор
.... Тиймээ, бюрократ тогтолцоо гэж юу байдгыг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Мэдэх нь бүү хэл нэрийг нь ч сонсоогүй байх. Миний хувьд ч энэ сургуульд орсоноор анх сонс ч судалж байна. Уг нь бол хүн болгон л мэддэг нөгөө дарга үүрэгдэж, доод ажилтан нь биелүүлдэг, үүрэгдсэн ажлыг нь сайн хийвэл даргын нэр гарч, харин муу хийвэл тэр ажилтан хоолгүй болдог бидний мэдэх социализмын үеийн захиргаадалтын тогтолцоо маань зах зээлийн энэ үед гадаад нэртэйгээр бидний хажууд шинэ хэлбэрээрээ орон зайгаа эзлээд биднээс “нуугдан” амьдралд минь сайн муугаараа оролцож байна. Яагаад гадаад нэртэй гэхээр “бюро гэдэг Франц үг нь Герман хэлнээ зээлдэгдэж Бюрократ буюу ажлын ширээ, оффис, монголоор орчуулбал “Түшмэл ёсон” “Ширээний араас удирдах” гэдэг утгатай ба энэ нь олон оронд төрийн албан хаагч нарыг хочлон нэрлэсэн үг юм. Бюрократ тогтолцоог анх Германы социологч, эрдэмтэн Макс Вебер судлан хөгжүүлсэн байна.
Хагас зуу гаруй жилийн турш коммунизм, социализмын замналаар замнаж ирсэн манай орны хувьд хангалттай жишээ баримтыг дурьдаж болно. Тиймээс миний хувьд “өнгөрсөн хойно нь ниргэв гэгчээр” одоо муулах биш, харин тэр өнгөрсөн цаг хугацаа, олж авсан туршлагаасаа суралцаж, түүндээ дүн шинжилгээ хийж, одоо авч болох арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэхийг түүх бидэнд хүссэн хүсээгүй заагаад өгч байгаа тул, бие хүний хөгжлийн суурийг нь зөв тавьж өгөх хэрэгтэй юм шиг санагдаж байна.
Энэ захиргаадалт, энэ бюрократ “өвчин”-ийг хүн эхээс төрөхдөө авч гардаг удамшил биш, харин тухайн бие хүн төлөвшин, улмаар нийгэмд тодорхой байр сууриа эзлээд эхлэхээр өөрийн мэдэлгүй энэ өвчинд автагдагийг түүх гэрчилээд өгч байна. Эндээс харахад тухайн хүний багаасаа олж авсан мэдлэг боловсрол, эцэг эхийн хүмүүжил, эдгээрийг өөрийн ажил амьдралдаа хэр нийцүүлэн хэрэгжүүлж, нийгэмд яаж хөл нийлүүлэн алхаж байгаагаар нь бие хүнийг дүгнэж болох мэт. Мэдээж хүн амьдралын эрхээр эзэмшсэн боловсролдоо тулгуурлан ямар нэгэн төрийн алба болон хувийн пүүс компанид ажилтнаар ордог нь амьдралын хууль. Энэ утгаараа хамт олонтой болж, янз бүрийн ажлыг хийж үзэж, улмаар ажилдаа мэргэшин дэвшиж тодорхой хэмжээниий албан тушаалд хүрдэг. Эндээс л тухайн хүний хэн болох нь танигдаж эхэлнэ. Албан тушаалын нэр, зэрэг дэвийн ялгаа, авдаг цалин, эрх мэдэл, ажлын ачаалал, авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр зэрэг энэ бүх цогцыг яаж уялдуулан хэрэглэж байгаагаар нь дээрх өвчний тархалтыг тодорхойлж болно. Хамгийн гол нь энэ албан тушаалдаа насаараа байх юм шиг аашилдаг нь харамсаад ч барахгүй том эндүүрэл болдог. Үүнийг ойлгоогүй хүн буруу зүйл хийж хариуцлага хүлээх болвол ямар ч үнээр хамаагүй аргалж, тэр суудалдаа үлдэхийг хичээдэг. Энэ нь эргээд нөгөө авилга хээл хахууль болон цааш хөвөрсөөр л......
Тэд хуулийг сахиж, дагаж мөрдөхийг заадаг боловч жинхэнэ утгаараа хуулийг уландаа гишгэдэг нь тэд өөрсдөө байдаг. Тийм учраас эндээс гарах хамгийн зөв арга бол бюрократ тогтолцоог ардчилалтай хослуулан хөгжүүлэх, ингэсэнээрээ иргэдийн оролцоог нэмэгдүүлж, тэдний дуу хоолойг сонсдог, улмаар авч хэрэгжүүлсэн бодлого шийдвэрийнхээ биелэлтийг эргээд тайлгандаг байх хэрэгтэй.
Мөн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн програмд нь энэхүү тогтолцоог сайн муу талаас нь ойлгуулж хэвшүүлэх хэрэгтэй юм. Ингэсэнээрээ миний дээр өгүүлсэн бие хүнийг багаас нь төлөвшүүлэн сургаж зөв зам руу нь чиглүүлж өгөх нь хамгийн сайн арга байх болноо.


Ашигласан ном, материал.
Ч.Сосормаа “Төрийн захиргаанаас нийтийн захиргаа руу....”

No comments:

Post a Comment

Ерөнхийлөгчийн шинэхэн зөвлөх Ч.Сосормаа: Гол нь иргэдээ сонсдог байх хэрэгтэй юм байна

http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=1287 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх...