Friday, January 2, 2009

Sites - Өөрийн вэб хуудастай болох


Зүүн дээд буланд байрлах товчийг дарснаар сайтыг үүсгэхэд шаардагдах мэдээллийг асууна. Үүнд:
Site name – Сайтын нэрийг оруулна.
URL - Google дээр байрлах таны сайт http://sites.google.com/ТаныНэр гэсэн хаягтай байр ба та өөрийн хаягаа хоосон нүдэнд оруулж өгнө.
Site categories – Энд вэбдээ оруулахаар төлөвлөсөн категориудаа оруулж өгнө.
Site description – Сайтын тайлбараа оруулна.
Collaborate with– Вэбсайтад хандах эрхтэй хүмүүсээ өөрөө тохируулж өгнө. Үүнд: - gmail.com бүх хэрэглэгчдэд нээлттэй
- Вэбийг үзэх эрхийг gmail.com-ийн зарим хүмүүст нээх
- Бүх хүнд нээлттэй тавих
Site theme– Вэб сайтын өнгийг сонгох
Эдгээрийг тохируулаад товчийг дарснаар вэбсайт үүсч, дараах цонх нээгдэнэ.

Create new page - шинэ хуудас нээх
Командыг сонгосноор дарах цонх гарч ирэх ба энд хуудасны нэр, төрлийг сонгож тохируулаад товчийг дарж, хуудсаа үүсгэнэ. Жишээ болгон зургийг харна уу.

Хэсэг хугацаанд хуудас үүсч, мэдээлэл оруулах талбар нээгдэнэ. Энд мэдээллээ оруулаад Save товчийг дарж, хуудсаа хадгална.

Энэ мэтчилэн хуудсуудаа үүсгэхэд, дэлгэцний зүүн талд үүссэн хуудасны жагсаалт харагдана.
Home болон бусад хуудсуудад мэдээлэл оруулах болон засварлахдаа товчийг дарна.
More actions товчийг дарж хуудсуудыг тохируулах, устгах, харах зэрэг үйлдлүүдийг хийнэ.

Вэб хуудас хүмүүст хэрхэн харагдахыг үзэхдээ Preview page as viewer командыг сонгоно.

No comments:

Post a Comment

Ерөнхийлөгчийн шинэхэн зөвлөх Ч.Сосормаа: Гол нь иргэдээ сонсдог байх хэрэгтэй юм байна

http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=1287 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх...