Тэгвэл энэ блог гээч маань ер нь юу юм бэ? Блог гэдэг нь WEB, LOG гэсэн хоёр үгнээс бүтсэн (web log = web log буюу blog ) үг юм. Блог хөтлөн явуулагчыг blogger гэнэ. Блог нь нэг ёсны ганц хуудастай webpage юм. Гэхдээ блогын бусдаас ялгарах онцлог нь хэн ч ашиглаж болох ( заавал вэб талын мэдлэгтэй байх шаардлагагүй ), text-based учраас амархан шинэчилж болдог online сэтгүүл гэсэн үг юм. Та энэ сэтгүүл дээрээ юу ч бичиж болно. Өдрийн тэмдэгллээс эхлээд аялалын тойм, өөрийн үзэл бодол бүүр дэлхийн улс төр, эдийн засаг гээд том том хуцаж болно. Өөр нэг давуу тал нь таны бичлэгийн чинь талаар бусад юу гэж бодож байгааг мэдэж болох юм. Блог бичсэнээр та өөрийгөө хөгжүүлэхээс гадна өөрийн мэдлэгийг бусадтай хуваалцах сайхан боломжтой болно.
Өмнө хэдхэн жилийн өмнө вэбсайтгүй компани гэж байхгүй болно гэж ярьдаг байсан бол одоо блоггүй компани гэж хэлэхэд хэцүү болоод байна. Явандаа хэдэн жилийн дараа блоггүй компани үлдэхгүй. Тиймээ одоо WEB 2.0 үе ирээд байна. АНУ гэхэд нийт компаний 53% нь блогтой байна гэсэн мэдээ байна. Компаний блог гэхээр CEO-оос компаний блог нээгээд тэр блогтоо ажилчид нь ажлын цагаар нийтлэл болон мэдээлэл оруулж болно. Тэгвэл яагаад компаниуд блог өргөнөөр хэрэглэх болов оо? Тэдэнд ямар ашиг байна вэ? Ер нь компаниуд үндсэн хоёр чиглэлээр блогыг хэрэглэж байна дотоод ажилчидтайгаа болон гадна талд байгаа хэрэглэгчтэйгээ харилцах зорилгоор гэсэн янз байна.
Гадна тал уруу чиглэсэн блог
Компаниуд бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээгээ сурталчлах, мөн үйлчлүүлэгчидтэйгээ холбоо тогтоож, тэдний санал хүсэлтийг авч үйлдвэрлэл, үйлчилгээгээ сайжруулах зорилгоор хэрэглэж болно. Одоо компаниуд зөвхөн бусдад ярьж ойлгуулж, одоо сурталчилж амжилтанд хүрдэг цаг өнгөрсөн, бусдыг сонсож амжилтанд хүрэхээс өөр аргагүй болсон байна. Бас нэг гол шалтгаан бол блог бол ямарч хайлтын систэмээр олддог учраас байгууллагын сурталчилгаанд чухал ач холбогдолтой. Одоо үед хэн их мэдээлэлтэй байна тэр хүчтэй гэсэн хууль үйлчилж байна. Өөрөөр хэлбэл хэн мэдээллээ хурдан түгээж, тэр мэдээлэл аль болох олон хүнд хүрч байвал тэр амжилт олно гэсэн үг. Тиймээс хайлтын систэмээс гарч ирж буй хариу бол чухал юм. Таны тухай мэдээлэл аль болох эхэлж гарч ирнэ та хүчтэй байх болно.
Дотоод ажилчид уруу чиглэсэн блог
Өөрийн ажилчидтайгаа ойр байж тэдний бодол санааг сонсож компанийхаа цаашдын ажлыг төлөвлөх. Мөн ажилчид хоорондоо мэдээлэл солилцох, хоорондоо сайн ойлголцох, цаг үеийн мэдээллээс хоцрохгүй байх, мөн тэр бүр Э-майл ашиглах шаардлага байхгүй болсон. Бас нэг гол шалтгаануудын нэг бол янз бүрийн төсөл дээр хамтран ажиллах давуу талтай юм. Блог хэргэлснээр ажилчдын багаар ажиллах чадварт ч бас нөлөөлдөг.
Гэхдээ блогыг зөв ашиглахгүй, бичиж буй зүйлдээ анхаарахгүй, эсвэл уншихдаа өөрөө бодож тунгаахгүй бол бас аюултай эд юм. Блогоос болж ажлаасаа халагдах ч тохиолдол олон байна. Тийм хүмүүсийг GETDOOCED гэж нэрлэдэг юм байна. 2002 онд YAHOO-д ажилдаг Heather B.Armstrong гэдэг хүн хамт ажиллагсадыгаа муулсан бичлэг өөрийн http://www.dooce.com/ гэх хувийн блогтоо бичснээс болж ажлаасаа халагдаж түүнээс хойш блогоос болж ажилгүй болсон хүмүүсийг Getdooced гэх болсон байна. Өөр нэг жишээ бол АНУ-ын Делта айрлайн компаний онгоцны үйлцчлэгч бүсгүй өөрийн хувийн блогтоо компаний дүрэмт хувцастай эротик зургаа тавьснаас болж ажилгүй болжээ. ( Diary of a fired flight attendand blog ) Мөн нэг жишээ болох блогыг буруугаар ашигласан тохиолдол бол та бидний сайн мэдэх гоо сайхны бараа хийдэг Vichy ферм Claire нэртэй хуурамч, нэрээ нууцалсан блог хийж хүмүүсийг хуурч байсан нь тогтоогдож хэрэглэгчдээсээ уучлалт гуйж Claire нэртэй блогоо хаасан байна.
ME-MY blogs буюу хувийн блог
Ийм төрлийн блог бол таны өөрийн хувийн блог юм. Та дээр нь хүссэнээ бичиж болно. Өдрийн тэмдэглэл, хобби, ууртай уургүй, баяртай жаргалтай гээд таны хувийн чанартай бичлэгүүд орно. Та энэ блогоо бусдад уншуулахгүй зөвхөн өөрийн нууц байдлаар ч хөтөлж болно.
OP-ED blogs буюу тодорхой хэсэг хүмүүссийг хамарсан
Ийм төрлийн блогт компаний блогууд ч ордог. Харилцагчидтай эсвэл ажилчдын хоорондын блог.
TOP DOG blogs буюу нэг хэсэг хүмүүсийг хамарсан блог
Өөрөөр хэлбэл сонирхол, үзэл бодлоороо холбогдсон гэсэн үг юм. Зөвхөн рок хөгжим сонирхогчид ч юмуу, спорт сонирхогчид ч юмуу эсвэл зөвхөн нацистууд цуглардаг блог ч юмуу гэх мэт.
SPLOG буюу хулгайн блог
Spam+blog гэсэн товчилсон үг бөгөөд энд тэндхийн вэбсайт болон блогуудаас текст хулгайлж бичлэг хийдэг блогууд. Иймэрхүү блогын бичлэг гэрлийн хурдаар өсдөг.
No comments:
Post a Comment