
Эхний тоглолт Макаод болж 0-2ын харьцаагаар Монголын баг хожигдсон билээ. Долоо хоногийн дараа Монголд хариу тоглолт болох байсан ба энэ тоглолт өнөөдөр явагдлаа. Монголчууд 3 бөмбөгийн зөрүүтэй хожих хэцүүхэн даалгавартай нутагтаа тулаан хийлээ.Монголын баг тоглолт эхлээд ерөнхийдөө илүү тоглолоо. Ер нь энэ тоглолт дээр бүх талаараа Макаогийн багаас илүү байсан гэж хэлж болно. Гэвч манай баг хэд хэдэн сайхан боломж алдсаны дараа Макаогийн багийн 19 дугаартай тоглогч Чан Кин Сен 39 дэх минутад гоол хийн тоглолтыг тэргүүлэн эхэлж Монголын шигшээ 2 гоол биш бүр 4 гоол хийх даалгавар үлдээсэн юм. Тоглолтын нэгдүгээр үе дуусахад тоо энэ хэвээрээ дууссан ба хоёрдугаар үед Монголчууд жинхэнэ ширүүн довтолгоонуудыг үзүүллээ. Алсын дамжуулалт олон явж, булангийн цохилт олон цохисны хүчин гурван ч бөмбөг хийв. Харамсалтай нь нэмж нэг хийх цаг үлдсэнгүй. Ингээд Монголын баг хэдийгээр энэ тоглолтонд 3-1 ээр хожсон ч Макао айлын талбайд гоол хийсэн тул хэсгийн тоглолтонд өрсөлдөх эрхтэй боллоо. Тоглолтын дараа Монголын багийн дасгалжуулагч И.Отгонбаяр : “Бид хийх ёстой бүгдийгээ л хийлээ. Онцын ноцтой алдаа гаргасангүй. Монголын шигшээ багийн байгаа байдлыг та бүхэн яг үзлээ” гэсэн бол Макаогийн багийн дасгалжуулагч Лиун Сю Винг: “Бид эсрэг багийн талбайд аль болох хамгаалан тоглож сөрөг довтолгоог голчлон хийж довтлоё гэж бодмон. Эхний үед үүндээ ч хүрч чадсан. Гэвч хоёрдугаар хагас байдал бишдэж бид довтолгоогоо ч бас анхаарах хэрэгтэй гэдгийг ойлгосон” гэжээ.
тоглолтын мэдээллийг энд даран авна уу
Бас бус:
Энэ тоглолтыг албан ёсны мэдээлэл дээр 3000 хүн үзсэн гэж мэдээлжээ. Гэсэн хэдий ч 5000 гаруй хүн лавтайяа үзсэн. Эхний тоглолтыг харин Макаод 500 хүн үзсэн гэж байгаа.
Монголчууд энэ тоглолтонд нийлбэр дүнгээр хэдийгээр хожигдсон ч гэлээ талбайдаа авсан энэхүү ялалт нь Монголын багийн талбайдаа авсан анхны ялалт байлаа.
Хөгжөөн дэмжигчид дүүрэн байсан ба цаг агаарын хувьд нэлээн сэрүүхэн байсан ч үзэгчдийн уухайн түрлэг, дуун чимээ

Хөлбөмбөг сонирхогчид жилдээ нэг биш, хэд хэдэн удаа ингэж багаа дэмждэг болохыг хүсч буй нь илт харагдаж байлаа. Азид хөлбөмбөгийн хөгжлөөр хамгийн доор ордог Макао улсын багийг хождог болохын тулд жилдээ нэг биш нэлээн хэдэн тоглолт хийдэг болвол хөлбөмбөг сонирхогчиддоо ч хэрэгтэй, хөлбөмбөгчиддөө бүр хэрэгтэй болов уу.
No comments:
Post a Comment