Wednesday, January 28, 2009
Японы сүмочид Монголын загварын охидоор зугаацаад буцжээ
Гадныхныг үзэхээрээ л байгаагаа барьчих гээд байдаг жижгэрдэг зан манайханд бий. Бид авч ч болохгүй, хаяхад ч бас хэцүү. Энэ зангийнхаа ач буянаар юм үзээгүй, нүд нь нээгдээгүйгээрээ харийнханд ил далд хэлүүлж ханадаггүй улс хойно яалтай ч билээ.
Ямартаа л жинхэнэ барилдаан биш шоу тоглолт үзүүлэх гэж Улаанбаатарт хэд хоног саатсан Японы мэргэжлийн сумогийн бөхчүүд манайханд “үнэн хүчээ” үзүүлээд буцаж байхав. Учир нь “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардсанаасаа өгсүүлээд нийслэл хотыг голж, чамласан тэдгээр бөхчүүдийг аятай байлгах гэж АСА группынхэн үйлээ үзэж, гүрийтэл гүйцгээсэн байгаа. Болж өгвөл Төрийн ордог дотроо дураар нь зугаалцуулж бүхий л төрийн түшээдтэйгээ нүүр тулуулж байдгаар нь хүндэтгэл үзүүлж, чин үнэндээ “намба” баахан алдахаас ичээгүй билээ. Ийнхүү арга хэмжээг зохион байгуулж байгаагийнхаа хэрээр энэ бүхнийг оройлон хөл алдаж гүйсэн “АСА” группынхны араас Монголын загварын тогооны охидууд удаалж байгаа аж. Ер нь бол мисс, загвар өмсөгч гэх тодотголтой охид бүсгүйчүүдийн дийлэнхийг толгой хоосон, ухамсар дорой, хэлбэр маяг хөөсөн, нэг ёсондоо өрөвдөм амьтад гэж яригддаг ч мэдээж тэд үүнийг эрс эсэргүүцэж, үргэлж өрвөлзөж байдаг. Тэгвэл харамсалтай нь тэд өөрсдөө хэдэн сумочдыг харсан биш, дээрх яриаг үйлдлээрээ баталцгаалаа. Учир нь загварын тайзан дээр олны нүдийг хужирлан алхдаг олон монгол охид Японоос ирсэн сумочдыг Монголд байх хугацаанд байнга эргүүлдэж, нэг ёсондоо тэдний өмнө биеэ үнэлэгчид болж хувирсныг мэдэх хүмүүс нь харамсан ярьж байна. Тэдгээр охидын дунд дөнгөж загвар өмсөж эхэлж байгаа нь байхад бас нэлээдгүй хугацаанд загвараа өмсөөд та бидний нүдэнд харагдчихсан бүсгүйчүүд байсныг ч эх сурвалж хэлж байна. Тэгээд болоогүй зэрэглэл зиндаагаараа өөрсөддөө үнэ ханш тогтоож, 300-500 долларын хооронд сумо бөхтэй дотно харьцаанд орцгоосон аж. Хэдийгээр хэнтэйгээ явж, шанд нь юугаа авах нь бидэнд хамаагүй ч энэ бүхний цаана улсын нэр сүр гэж юм байх ёстойг ухаж ойлгох ухамсар тэдэнд байхгүйг энд зориуд хэлэх хэрэгтэй болов уу. Тэд ч яахав. Баянгол зочид буудлын үүдийг сахиж байгаад, нэг сумогийн таалалд нийцэж, таван зуун доллартай хариа л биз. Харин нөгөө бөхчүүд нь Монголын загвар өмсөгч, мисс гэгч нар нь дээд зэрэглэлийн биеэ үнэлэгчид нь юм билээ гэж нутагтаа ярьж явна.
SOURCE: Монголын нэг өдөр
Subscribe to:
Post Comments (Atom)
Ерөнхийлөгчийн шинэхэн зөвлөх Ч.Сосормаа: Гол нь иргэдээ сонсдог байх хэрэгтэй юм байна
http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=1287 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх...
-
Монгол орон хүн үүссэн өлгий нутгийн нэг хэмээн тооцогддог билээ. Улаангомын сав газар бол эртний их түүхтэй, соёл иргэншлийн өлгий болсон н...
-
http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=1287 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх...
No comments:
Post a Comment