Thursday, January 29, 2009

Та нар унтаж байхад

Та бүхнийг ид сайхан унтаж байхад энэ post-ийг бичлээ.

Олон хүнийг, манай ангийханы 60 гаруй хувь нь(Энхцэцэг унтаагүй ч байж магадгүй)унтаж байхад Баяраа ах бид 2 ангидаа хичээлээ хийж байна.Намсрай багшийн бидэнд итгэж өгсөн даалгаварыг шөнийн 03 цагт хийж сууна.Та бүхнийг сайхан унтаж байгаа гэж бодохоор атаархах ч шиг,маргааш ирээд алуулна гэж бодохоор инээд хүрэх ч шиг.Сосормаа багшийн эссэг бас л бичиж байна.Англи хэлээ ч бас мартаагүй ээ.Ганболд багшаа бол бүр мартаагүй.Даалгавараа сайн кээж байнаа.

За ийгээд та бүкэндээ күмнээс илүү сайхан чийж, олноос имэргэн сэркийг күсэн ерөөе лөө.
Алс баруун кязгаараас күрч ирсэн Жамсран

2 comments:

  1. Цагийн юмыг цагт нь хийж сур тэгэх үү! Хэрвээ чи хойш сууж хугацаа алдаагүй бол ингэж өөрийгөө ядраагаад суухгүй л байх байсан юм тэгэх үү! Тийм байж битгий бусаддаа атаархал даа!!! хахаха

    ReplyDelete
  2. Эрхэм хүндэт хатагтай Г.Доржханд танаа.Таны энэ өдрийн амгаланг эрье!Чи ер нь яасан ядаргаатай юм бэ? тэх үү.Энэ хэдэн үгнүүдээс өөр таны үгийн санд сайхан үг алга уу?Таны үгийн баялагийг сайжируулах хэрэгтэй юм байна гэх бодол мөхөс надад төрөв.Уран зохиолын ном сайн унш!Тэгвэл сайжирч магадгүй гэж би мунхаглан бодном.Эх хэлний маань арвин баялаг үгийн сангаас таньд мэдэх сурах олон сайхан үг байгаа гэдэгт би үл эргэлзнэм.
    Таныг хүндэтгэн ёсолсон Дөрвөд Далай Ханы аймгийн Пандиа бээлийн хошууны жирийн ард Ц.Жамсран

    ReplyDelete

Ерөнхийлөгчийн шинэхэн зөвлөх Ч.Сосормаа: Гол нь иргэдээ сонсдог байх хэрэгтэй юм байна

http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=1287 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх...