Friday, April 10, 2009

Надад Нас Хайрлаач Хүмүүсээ!

САЙН САНААТ, САЙХАН СЭТГЭЛТ ХҮМҮҮС ЭЭ.
МИНИЙ ХҮҮД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЭЧ.
Доржсүрэн овогтой Хишигт хүү минь 13 настай. Аав, ээжийнхээ нар нь болж инээд хөөрөөр цалгиаж явсан хүү минь нэг л өдөр аймшигт өвчнөөр өвдөж айдас түгшүүр авч ирлээ...
Хүү минь 2009 оны 3 сард Эх Нялхасны Эрдэм Шинжилгээний Төвийн Цусны Эмгэг Судлалын тасагт хэвтэж эмчлүүлсэн боловч нарийн шинжилгээ хийлгэж онош тодруулах шаардлагатай гэж эмч нарын зөвлөсний дагуу Япон улсын “Нагоно Кенрицу” хүүхдийн эмнэлэгт ирж 2009 оны 4-р сарын 2 нд шинжилгээ хийлгэхэд цусны хорт хавдрын маш хүнд хэлбэрийн онош тодорлоо.
Миний хүүгийн биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд Монголд Улсад эмчлэх боломжгүй ясны чөмөг солих эмчилгээ хийлгэх болсон учраас эмчилгээний зардалд 200 сая төгрөг шаардлагтай болохыг Японы “Нагона Кенрицу” хүүхдийн эмнэлэг бидэнд мэдэгдсэн билээ.
“ Хөөр баяраар бялхаж, сурч мэдэхийн их оргил руу тэмүүлж яваа насандаа цусны хорт хавдраар өвчилсөн хүүгийн минь амь насыг аврахад сайн санаатай, сайхан сэтгэлтэй хүмүүс минь тусалж амьдрал хайрлаач!” гэж Япон улсын хүүхдийн эмнэлгээс бид та бүхэнд хандаж байна.
Миний хүү Монгол Улсын Ерөнхий Боловсролын сургуулийн 1 дүгээр дунд сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 7-Д ангид суралцдаг юм.
Миний хүү тоо бодож зураг зурах дуртай.
Хүү минь математикийн удаа дараагийн тэмцээн, олимпиадад 30 гаруй удаа оролцож, алт, мөнгө, хүрэл, медаль 23-ыг авч сургууль хамт олныхоо нэр хүндийг өндөрт өргөж ирсэн
Одоо Япон улсын “Нагона Кенрицу” хүүхдийн эмнэлэгт хүүгээ сахиад, хүүгээ эрүүл саруул болгохын төлөө сэтгэлийн хүнд бэрхийг туулж сууна. Та бүхнийг бидэнд туслана гэдэгт гүнээ итгэж байна.
УБ ХОТ ХААН БАНК, ЗҮҮН 4-Н ЗАМ САЛБАР:
ХАНДИВЫН ДАНСНЫ ДУГААР: 575 335 615-8 /Төгрөгийн данс/
ХААН БАНК- 575 335 666 8 /Долларын данс/
Холбоо барих утас:
99009110 /эгч В.Нандинцэцэг/
99842271 /эгч С.Хишигтогтох/
Сайхан сэтгэлт хүмүүс та бүхэнд эрүүл энхийг хүсье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай
Хүүгийнхээ төлөө бичсэн:
Аав Р.Доржсүрэн
Ээж С.Жавзандулам

Харилцах данс : Надад Нас Хайрлаач Хүмүүсээ!

Thursday, April 9, 2009

Хүн сансарт ниссэн өдөрт


Хүн төрөлхтөн сансар огторгуйг судлах, нисэх агуу их хүслийг агуулж улс бүхэн өөрийн хувь нэмэрээ оруулж, түүхийг бичилцэж байгаа билээ. Энэ түүхэн өдрийг Богд уулын ноён оргил Цэцээ гүний овоонд 12-нд ЛДС-ынхан тэмдэглэх тул өргөнөөр оролцоно уу.


Saturday, April 4, 2009

Инээдмийн баярын мэнд

Залуу сайхан насаа мөнхийн болтол инээ
Зүүд нойрондоо зул гэрэлттэл инээ
Зүрх сэтгэлдээ хайр амилтал инээ
Тас тас инээ, татаж унатлаа инээ
Нүд дүүрэн инээж
Нүүр дүүрэн баясаж
Зүрх дүүрэн мишээж
Дэлхий дүүрэн жаргалаар бялхаж яваарай!

Галт үнэгийг гар утсан дээр гаргахгүй гэж үү?


Магадгүй хэнээс ч таны дуртай хөтөч гэвэл Галт үнэгийг нэрлэх байх. Хэдэн залуус маань хамтраад бүр Монгол хэлтэй болгоод орхисонг ч хэлэх үү олон хүмүүс Галт үнэгт дуртай. Харин гар утасны операторууд Галт үнэгийг төдийлөн ташаахгүй байна.
Mozilla ынхан Галт үнэгээ гар утсан дээр гаргах ажилдаа орсноос эхлээд л гар утасны операторууд энэ ажлыг нь эсэргүүцэж Mozilla ынхан ашигтай гэж үнэмшүүлэхээр шамдаж байна. Яагаад эсэргүүцээд байна вэ гэхээр мэдээлэл бүтээгч компаниудтай хамтран ажиллах багагүй ашиг гаргадаг байсан операторууд хэрвээ Галт үнэгийг гараад ирвэл энэ мэдээллийн компаниудын ашгийг алдах магадлалтай юм.
Гэсэн хэдий ч нэгэнт хэрэглэгч хаан болохоор энэ асуудал бидэнд л ашигтайгаар шийдэгдэх нь гарцаагүй юу болохыг ажиж л сууя. Харин Монголд одоо л 3G буюу Third Generation технологи огт хөгжиж эхэлж байна.

Tuesday, March 10, 2009

Мэндчилгээ

Амар мэнд үү?
Энэ сайхан жилдээ
Үхэр шиг буянтай
Үнээ шиг сүүтэй
Бух шиг хүчтэй
Бяруу шиг залуухан
Хайнаг шиг чанартай
Сарлаг шиг цоглог
Тугал шиг хөөрхөн байгаарай.
Дээрээ тэнгэрийн нартай
Дэргэдээ ханийн нартай
Өвөр дээрээ үрийн нартай
Өөдлөн дэвжиж, өсөн дэвшиж яваарай!

Бүх эмэгтэйчүүддээ зориулав

Өлгийн зөөлөн бүүвэй сэтгэлээс тань уянгалсан
Өргөлийн цагаан сүү гараас тань цацарсан
Өглөгийн дээд хайр зүрхнээс тань ундарсан
Өрх гэрийн жаргал сэтгэлээс тань гэрэлтсэн
Сайхан эх орны минь саран гоо бүсгүйчүүддээ
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлж
Эрүүл энх, аз жаргалтай, инээд баясал дүүрэн явахыг ерөөе

Monday, March 9, 2009

Google-ийнхэн эртний Атлантис хотыг олжээ



Атлантын далайд хэдэн мянган жилийн өмнө оршин тогтнож байгаад асар том байгалийн гамшгийн улмаас алга болсон гэгддэг Атлантис хот (Atlantis city, http://en.wikipedia.org/wiki/Atlantis)-ын талаар анх эрдэмтэн Плато бичиж тэмдэглэсэн байдаг. Тэгвэл өнөө үед шинэ бүхнийг санаачлагч Google-ийнхэн Атлантисыг олж аваад газрын зураг дээрээ тавьжээ.
Google Earth, Google Maps бүтээл нь Microsoft TerraServer болон KeyHole програмын дараа гарч ирсэн бөгөөд дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрийг сансрын хиймэл дагуулын өндөр нарийвчлалтай зураг ашиглан алган дээр байгаа мэт харуулдаг билээ.
Энэхүү Google Earth бүтээгдэхүүнээ улам дэлгэрүүлэн Sky (Stellar view) буюу одот тэнгэрийн зураг, Streets буюу гудамжаар явж байгаа мэт зурагнууд, Ocean буюу далайн ёроолын зураглалыг мөн нэмж оруулсан билээ. Зөвхөн Британийн далай судлаач нэгэн эрдэмтэн далайн ёроолын зургуудыг сонирхон шүүж байгаад дээрхи зургийг Атлантын далайд байгааг олсон нь шуугиан тариад байна.
Таны харж байгаа энэ зураг дээр анх харахад ямар нэгэн том байшингийн суурь мэт санагдаж магадгүй. Гэхдээ байшин гэхээсээ илүүтэйгээр хотын гудамж, хана хэрэм гэвэл илүүтэй дөхөх байх. Яагаад гэвэл дээрх зурган дээрх газар нь хэмжээгээр манай Сэлэнгэ аймаг дайны том газар юм. Энэ газар нь Африкийн эргээс баруун хойхно байгаа, мөн ойролцоолсон хэмжээ зэрэг нь Платогийн бичиж үлдээсэнтэй тохирч байгаа нь Атлантисыг бишрэн шүтэж, хайдаг хүмүүст том өгөөш гаргаж ирлээ. Тэгэхээр тун удахгүй Атлантын далайн энэ хэсэг Атлантисыг хамгийн түрүүнд олохыг хүссэн шумбагчдаар дүүрэх биз.
Нөгөө талаар Google-ийн тайлбарлаж байгаагаар бол энэ ердөө далайн ёроолын талаарх мэдээлэл цуглуулдаг sonar equipment буюу дуу чимээгээр далайн гүнийг хэмждэг завинуудын хэмжилт хийхдээ нааш цааш хэрэн хэссэн замын ул мөр төдий ажээ.
Та дээрх газрын зургыг Google Maps вэбсайтаар олж сонирхоорой.(31°15'15.53"N 24°15'30.53"W). Та цаашлаад Google Maps ашиглан Loch Ness-н үлэг гүрвэлийг, Карпатын уулс дээрээс Ноа-гийн бүх амьтдыг суулгасан завийг, за бүүр Чингисийн онгоныг олох ажилдаа орвол юм олохоор байна шүү!

Ерөнхийлөгчийн шинэхэн зөвлөх Ч.Сосормаа: Гол нь иргэдээ сонсдог байх хэрэгтэй юм байна

http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=1287 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх...