- Markus Frind. Markus гэгч нэгэн эрхэм байх бөгөөд тэрээр PlentyOfFish –г эзэмшдэг гэнэ. Эзэмшлийнх нь талаар сонирхон судалсангүй ээ. Гэхдээ энэ эрхэм жилд 3 сая доллорыг олдог гэнэ шүү. Бас овоо муу гар байгаа биз.
- Kato Leonard. Kato жилд нэг саяыг олдог.
- Jason Calacanis. Jason бол бас нэгэн саятан блоггэр. Илүү ихийг мэдэхийг хүсвэл Гүүглдээд үзвэл олдох биз.
- Tim Carter. Tim гэгч залуу жилдээ Google Adsense-с 500,000-г олдог гэнэ. Бас дажгүй ээ, татвараа төлөөд хэд үлдэх билээ. Сайхан дургих мөнгө.
- Rosalind Gardner. Rosalind Gardner хэмээх энэ шавилхан бүсгүй сүлжээ худалдааны нэгэн дива бөгөөд жилдээ тэрээр 500,000$ олдог байна. Сонирхуулахад миний найз нарын дундаас чамлахааргүй олон тооны нөхөд мааньOriflame-д элсэн ороод байгаа. Амжилт хүсье тэдэндээ. Энэ бүсгүй шиг мөнгийг хийгээд байвал сайн л байна.
- Steve Pavlina. Steve хэмээх нөхөр StevePavlina.com гэгч өөрийн site дахь AdSense –аа жилдээ 400,000$-г олдог хэмээжээ. Бас дажгүй шүү.
- Matther Daimler. Matther гэгч энэ эрхэм Steve-тэй адил тооны мөнгө олдог гэнэ. Гүй ээ болж л байна, тийм ээ?
- Joel Comm. Joel бас дажгүй ихийг олчихдог юм байна лээ. Бас өөртөө их ч мөнгө хийдэг бололтой. Та бүхэн эндээс дэлгэрэнгүйг сонирхоно уу. .
- Jose Ribeiras. Jose 250,000$ г жилд олдог боловч 9р байранд орсон байна гээд бодоод үзэхээр энэ блоггэрүүд бас овоо мөнгө олчихоод байдаг нь тодорхой харагдана. Дажгүй ээ, дажгүй.
- Sharon Maguire. AdSense рүү нэвтэрч орох болгондоо та түүний site-r хардаг. Нэг тийм нохойтой зураг хөрөгнүүд байдаг даа. За тэр чинь шүү дээ. Жилд энэ хатагтай 250,000$г олдог. Тун дажгүй амжилт.
Showing posts with label Google Adsense. Show all posts
Showing posts with label Google Adsense. Show all posts
Sunday, January 25, 2009
Их мөнгө олдог зарим Блоггэрууд
Дэлхийн хамгийн их мөнгө олдог зарим Блоггэрууд
Sunday, January 4, 2009
plentyoffish.com - бүх зүйл нь үнэгүй, гэвч эзэн нь саятан
Интернэт дэх мөнгө олох боломжуудыг илэрхийлсэн нэгэн сонгодог жишээ бол plentyoffish.com юм. Канадын иргэн Маркус Фриндын цор ганцаараа ажиллуулдаг энэ сайт өнөөдөр үнэгүй онлайн танилцах сайтуудын хамгийн том нь болжээ. Сардаа давтагдаагүй тоогоор 8 сая хүн зочилдог юм байна.
Маркус Фринд 1999 онд Коллежоо Компьютерийн мэргэжлээр төгссөнөөс хойш ажлаас ажил дамжин хэсэг явсан тэрээр 2003 онд Plentyoffish.com - ийг эхлүүлжээ. Одоо түүний нэг хүнтэй компани 300-аас илүү хүнтэй асар том дэд бүтэцтэй бусад төлбөрт онлайн танилцах үйлчилгээний сайтуудтай өрсөлдөж байна. Google Adsense-ээр олдог түүний орлого нь сардаа хэдэн зуун мянган доллараар хэмжигддэг болжээ.
Та http://plentyoffish.wordpress.com/ хаягаар түүний блогийг сонирхоорой.
Түүний блог дахь Жижиг компаниуд болон Google Adsense бол ирээдүй юм гэсэн бичлэгийг нь заавал уншаарай. Тэнд байгаа чекийн дүнг хараад та үнэхээр энэ хүний тухай яагаад бичсэнийг ойлгоно байх.
Уг нь бол энэ залуу анх бие дааж ASP.net технологи сурах гэж вэб нээсэн юм билээ. Тэгээд тэр нь өнөөдөр ийм амжилт олоод байгаа нь үнэхээр гайхалтай хэрэг. Гайхалтайгаас гадна бидэнд ч ийм боломж байгаа гэдгийг хэлж байгаа нь юутай сайхан.
Хэзээ нэгэн цагт Монгол залуус дундаас Google Adsense-ийн саятан төрнө гэдэгт итгэж байна.
мэдээллийн эх сурвалж:plentyoffish.com - бүх зүйл нь үнэгүй, гэвч эзэн нь саятан

How Top Bloggers Earn Money
Блог бичин мөнгө олдог, үүгээрээ дагнан компани байгуулсан хүмүүс ч их болжээ. Хавайд амьдардаг программист Eric Nakagawa гэдэг залуу интернэтээс олсон нэгэн тарган муурын зурган дээрээ "I can has cheezburger?" гэсэн үг бичээд өөрийн үүсгэсэн вэб сайтдаа 2007 оны сард байрлуулсан байна. Түүний дараахан үүнтэйгээ ижилхэн хэдэн зураг байрлуулаад, хүмүүс сэтгэгдэл бичихэд амар учраас сайтаа блог болгожээ. Тун удалгүй түүний блогоор олон хүн зочлох болж 3 сард 350 мянган хандалт, 4 сард 750 мянган хандалт, 5 сард 1.5 сая хандалт хүлээн авсан ба одоо тус сайтаар өдөрт давтагдаагүй тоогоос 100-200 мянган хүн зочилж нийт 500 мянган хуудас нээгддэг болсон байна. Нэгэнт олон хандалт хийгдэн улмаар мөнгө олох боломж харагдсан тул Nakagawa 5 сарын сүүлээр ажлаасаа гарсан байна. Одоо түүний сайтад сурталчилгаа байрлуулахад хамгийн багадаа 7 хоногт $500 ихдээ $4000.
Эхэндээ хүн татахын тулд хүмүүсийн юм уншихад тохиромжтой цагууд болох өглөө, үдийн цай, болон оройн цагаар бичлэг оруулдаг байсан байна. Мөн хүмүүсийн анхаарал татахын тулд бичлэг болгоныг 1-5 хүртэл чийзбургерээр үнэлэх боломж олгосон нь нөлөө үзүүлжээ. Сайтаар зочлогчид зөвхөн уншигч байгаад зогсохгүй өөрсдөө зураг оруулах, бэлэн зурганд өөрсдөө нэр өгөх боломжуудыг олгож өгсөн нь энэ блогийг амжилтанд хүрэхэд нөлөөлсөн. Хамгийн гол нь хүн бүр сайтын агуулгыг бүтээхэд оролцох боломж олгосон нь энэ сайтыг зөвхөн блог биш илүү өргөн хүрээтэй болгосон.
Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг та BusinessWeek.com - оос үзээрэй.
Энэ өгүүлэлтэй холбоотойгоор BusinessWeek.com-д нийтлэгдсэн бас нэг сонирхолтой мэдээлэл нь Nakagawa-аас гадна өөр хэдэн блогчины тухай мэдээлэл, тэдгээрийн олдог орлогийн тухай мэдээлэл юм.
Та энэ мэдээллийг http://images.businessweek.com/ss/07/07/0714_bloggers/index_01.htm хаягаар үзээрэй.
Монголд хэдийгээр сардаа 100 мянгаар яригдах $ олдог блог бий болоход хэцүү ч гэсэн блог ашиглан өөрийн сонирхлыг мөнгө болгох боломж байгаа шүү гэдгийг сануулъяа.
Яг одоо Монгол блогчид Google Adsense-ээр дамжуулан мөнгө олох оролдлого хийж байна. Харамсалтай нь Монгол хэлээр бичигдсэн агуулганд Google Adsense-ээс орж ирэх мөнгө тийм их байж чадахгүй.
Баннер сурталчилгааны тухайд, Монголын компаниуд одоохондоо гудамжинд байрласан самбар, FM-ээр явсан ганц 2 сурталчилгааг дагаж хаана баннер байрлуулахаа шийдэж байгаа. Уг нь бол интернэт сонин сэтгүүлийг бодвол таны сурталчилгааг хэдэн хүн үзэж, хэд нь дээр нь харсныг шууд харуулах боломжтой гээд олон давуу талтай эд л дээ, даанч Монголд энэ утгаараа бүрэн ойлгогдож чадахгүй байгаа.
Тэгэхдээ Монгол блогчидоо та бүхэн бүү гутар, харин өөрийн мэддэг, сонирхдог зүйлсээ бич, бичихдээ чанартай бич, нэг л өдөр та үүнээсээ зөвхөн сэтгэлийн таашаал аваад зогсохгүй мөнгө олдог болно. Мөнгө танд чухал биш байж болно тэгэхдээ л илүүдэхгүй шүү дээ.
мэдээллийн эх сурвалж:

Subscribe to:
Posts (Atom)
Ерөнхийлөгчийн шинэхэн зөвлөх Ч.Сосормаа: Гол нь иргэдээ сонсдог байх хэрэгтэй юм байна
http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=1287 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх...
-
Монгол орон хүн үүссэн өлгий нутгийн нэг хэмээн тооцогддог билээ. Улаангомын сав газар бол эртний их түүхтэй, соёл иргэншлийн өлгий болсон н...
-
Монгол улсын дархан аварга Хорлоогийн Баянмөнх 1962 онд аймгийн начин, 1963 онд Монгол улсын начин болон заан, 1966 онд Монгол улсын арслан,...