Showing posts with label Ц.Жамсран. Show all posts
Showing posts with label Ц.Жамсран. Show all posts

Wednesday, April 14, 2010

Ерөнхийлөгчийн шинэхэн зөвлөх Ч.Сосормаа: Гол нь иргэдээ сонсдог байх хэрэгтэй юм байна



http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=1287

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч. Сосормаатай бид уулзлаа. Тэрээр Иргэний нийгмийн талбарт олон жил ажилласан бөгөөд “Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв”-ийн захирал байсан гэдгээр хүмүүс сайн мэднэ. Монголд анх эмэгтэйчүүд, хүүхдүүд гэр бүлийн хүчирхийллээр ярьж, энэ асуудлыг хөндөж гарч ирсэн цөөхөн хүмүүсийн нэг юм.

Таныг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал байсан гэдгээр олон нийт танина. Өнгөрсөн хугацаанд хаана юу хийж байв даа?
Ч.Сосормаа: Америк төрийн буюу бидний ярьдгаар нийтийн захиргаагаар магистр хамгаалаад ирсэн. Сүүлийн жилүүдэд төрийн захиргааны шинэтгэлийг олон нийтийн оролцоонд тулгуурлан хийх талаар ажиллаж байлаа. “Төрийн бус байгууллагын менежмент” , “Төрийн захиргаанаас нийтийн захиргаа руу- Шинэтгэлийн 5 хөшүүрэг” зэрэг номоо хэвлүүлсэн. Иргэдийн оролцооны бодлогын судлаачаар ажиллаж байна.

- Монгол улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөхөөр томилогдоод удаагүй байна. Ер нь ажлаа юунаас эхэлье гэж бодож байна?
Ч.Сосормаа: Ер нь бол шийдвэр гаргагчид бүхнийг олж харж чаддаггүй. Цаг хугацааны хувьд ч тэр хүний хүчин чадварын хувьд ч бололцоогүй. Хүн гэдэг төгс төгөлдөр биш учраас бүхнийг мэдэхгүй. Иймээс асуудлыг шийдэхэд бид хамтарч, түншилж, сүлжээгээр ажиллах хэрэгтэй болдог. 21-р зууныг түншлэлийн зуун гэж нэрлэх болсон нь ч ийм учиртай. Хүний эрх, иргэдийн оролцооны чиглэлээр төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэн хамтарч ажиллах шаардлагатай. Ингэхийн тулд сүлжээ бүтцийг олноор нь байгуулах, сүлжээгээр дамжин ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Өөрсдийнхөө асуудлыг шийдвэрлэхэд хүн өөрөө оролцож байж хамгийн зөв шийдвэрийг гаргадаг.

-Миний мэдэж байгаагаар та гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар маш хурц ярьдаг, шүүмжилдэг байсан. Тухайн үед үнэхээр энэ тухай ярьдаг хүн ховор байсан санагдана?
Ч.Сосормаа: “Хүчирхийллийн эрсрэг үндэсний төв”-ийг үүсгэн санаачилсан гурван байгууллага бий. Либераль эмэгтэйчүүдийн оюуны сан, Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо. “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” яах аргагүй Монголын анхны хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага мөн. Дан ганц миний гавъяа биш. Бид их олуулаа хамтарч ажилласан. Иргэдтэй ч их ажилласан. Тухайн үед хүүхэд эмэгтэйчүүдийн эрх, гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг хурцаар ярих зайлгүй шаардлагатай байсан юм. Учир нь хүндрэл бэрхшээл дунд байгаа, зовлонд байгаа хүмүүстэй уулзахаар хүн өөрийн эрхгүй их хурцлагддаг юм билээ.

-Цаашид хүний эрхийг хамгаалах чиглэлээр ямар ажил зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна даа?
Ч.Сосормаа: Хүний эрх, иргэдийн оролцооны асуудлыг Ерөнхийлөгч мөрийн хөтөлбөртөө онцгойлон ач холбогдол өгч тусгасан. Монголд хүний эрхийг баталгаажуулахын төлөө зорьж байгаа. Ялангуяа иргэдийг өөрсдийнхөө эрхийг хамгаалахад, хэрэгжүүлэхэд оролцуулж болно. Үүний тулд эрхзүйн шинэ орчныг бий болгох шаардлагатай байгаа юм. Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд болсон “Монгол улсын иргэн би” нээлттэй хэлэлцүүлэгт хүүхдүүд өөрсдөө оролцож өөрсдийнхөө өмнө тулгамдсан асуудлыг ярьж байна. Өнөөдрийн оролцож сурч байгаа хүүхдүүд маргаашийн иргэн төвтэй нийгмийг бүтээн байгуулагчид, эзэд болно. Төр бүхнийг хийж хангах хэрэгтэй гэдэг ойлголт үеэ өнгөрөөчихлөө.

-Миний бие “Монгол улсын иргэн би” сэдэвт хүүхдийн нээлттэй хэлэлцүүлгийг сурвалжиллаа. Яах аргагүй хүүхдүүд нийгэмд байгаа алдааг олж харж, тодоор шүүмжилж байна л даа. Энэ үеэр хүүхдүүдтэй уулзахад ийм маягаар нэгдэж асуудлаа ярьж, төр засгийнхан дуулгаж баймаар байна гэж байсан?
Ч.Сосормаа: Цаашдаа хүүхдүүдэд өөрөө өөрийнхөө асуудлыг анхаардаг, өөрийнхөө төлөө ажилладаг боломжийг сургууль дээр, сум дүүрэгт нь хангаж өгөх хэрэгтэй юм байна. Өөрийнхөө төлөө оролцдог, өөртэй нь холбоотой асуудалд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг, улмаар бүтээдэг болно.

-Нийслэлд төдийгүй хөдөө орон нутгийн хэмжээнд “Иргэний танхим” байгуулж иргэдийг сонсдог байвал ямар вэ?
Ч.Сосормаа: Энэ талаар орон нутагт санал санаачлага өрнөж эхэлж байна. Бид иргэний танхимыг байгуулах хүсэлтэй аймаг, дүүрэгт арга зүйн туслалцаа үзүүлэх боломжтой. Иргэний танхимаар дамжуулан орон нутгийнхаа өмнө тулгамдаж байгаа олон асуудлаар иргэдээсээ санал авч болно. Тухайлбал орон нутагт төсвөө хэлэлцэн батлахад иргэд нь ирж саналаа хэлж төсвийн хуваарилалтанд оролцож болно. Засаг даргын хөтөлбөрийн биелэлтийг иргэдээрээ үнэлүүлдэг болчихвол Засаг дарга иргэддээ таалагдахын төлөө ажиллаад эхэлнэ. Иргэдэд эрх мэдэл очвол тэд төр засгаас шаардаж, халамж хүлээн суух биш харин оролцож, бүтээж эхлэх болно. Иргэд хянаад эхэлбэл хардах биш хамтардаг болно. Үүнийг бид ардчилал гэж ойлгодог.

-Баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Ж.Батхишиг

Thursday, March 11, 2010

Сайн уу?

Сайн байна уу?Ангийн андуудаар сонин сайхан юутай байна даа.Та нар ангийн блог-д зочилж байгаа бол сэтгэгдэл үлдээгээрэй.Сонин сайханаа бичиж байгаарай


Thursday, January 7, 2010

Даланзургаан модон хүний үлгэр : Гутгаар бүлэг

Энэ нийтлэлийн фэн болцсон байна.Та нар ч бас уншаад үзээрэй
... Сэлмэн эвэрт ямаануудыг "янгир мэт болой" хэмээн гошгоруулсаныхаа дараагаар Ховордож баатар энэхүү бэлчээр талхлаачдад тус бүрд нь таван атга өвс ноогдуулаад хэнээр хариулуулахаа эргэцүүлэн хэсэгхэн саатав. Түмэн цагдаагийн мөрний арьсыг эгэмний ястай нь хуу татаж нүүрний сайрыг ханзалдаг, Сүхийн талбай дээр лааз нүдэн, лооль хагалж таашаал авдаг ТасОнгон, ДухДагз нарыг Баачихсан чуганцад бараа болгон дагалдуулаад арван янчаанаар урамшуулж, "хожим модон хүний нэг болно доо" гэсэн гэнэн мөрөөдлөөр нь далимдуулан гошгоруулаад олон ямаануудыг сахин суу хэмээн үлдээлээ.



Энэ хооронд БуянтЖагаа, ЭнхиБалдо нар өөрсдийн бүтэлгүй хэргээс үүдэн санаа сэтгэл нь газар лугаа унаж савдагийн дүрээс гарч ардын төрхөнд хувираад, тэнгэрт од болон гийж газарт цэцэг болон ургъя хэмээвч ухаан үл хүрэх тул эргээд л Намбарваани мангасын баруун зүүн ханцуйнд нь шургаж дараагийн даалгаварыг оноотол мянган жил саатмой.

"Ховордожийн намавтгар биеийг би мөхөсхөн үнэлжээ, өөр илүү бярт савдагийг үтэр дуудан ирүүлж фёодалуудыг нэг мөсөн даран сөнөөсүү" хэмээн Намбарваани өгүүлээд баруун хязгаар тийш гараараа жар даллан хөлөөрөө ная савчин, улаан сарнай хатгасан улаан муутуу дарцагийг салхин дор намируулж, дөрвөд аялгаар учир үл ойлдох дөчин тарнийг гурав хоног тасралтгүй уншив. Ингэхэд дээрээс аянга бууж, доороос хад урган час улаан тархин дээрээ тэмээн чинээ том хар мэнгэтэй, уршиг урхаг нь орчлонд хэтийдсэн Намдарж мангас залран ирээд галаар тургин амьсгалж араат шүдээ ярзайлган архирах хоолойгоор Намбарваанитай мэндлэв.

Намдарж: Куучны анд чэнээ кэрэг зориг юун, кэркэх гэж намайг дүүйдах болов аррр аааррррр (архирана)

Намбарваани: Бярыг чинь ашиглан ардчилсан фёодалуудыг даруулах гэв

Намдарж: Аррр ааарр, Кээн юм, тэднийг күнээгөөд (хөнөөгөөд) маньд юуны тустайв

Намбарваани: Чиний өстөн Гүндалчаак тэдэнтэй хамт айсуй, түүний амандаа багтахгүй чалчаа гурван зуун хэлийг зуушлан шарж идэх аваас наад муухай том хар мэнгэ чинь хатаж алга болно. Гүндалчаакийг дайрах үеэр чинь Ховордож, Үүлэнбат нар хөлд чинь үрэгдэх ажгуу. Хуучны нөхөр Намдарж минь бушуу очиж тэднийг нам дарж өгөөч.

Ийн хэлсэнийг сонсоод Намдарж санаа шулуудан ардчилсан фёодалуудын зүг бушуухан давхин очив. Аймшигт мангас хүрч ирээд жаапных нь дугуйнуудыг тасар татан хаяхад фёодалуудын төмөр хүлэг явах аргагүй болж гацлаа. Ховордож,Үүлэнбат болон бусад ардчилсан фёодалууд түгшин түгшин гадаах орчныг ажин жаапан дотроосоо гарч чадахгүй дагжин сууна. Хэдийгээр Намдарж мангасын хүч бяр их авч мянган галаар шүршихэд доторхи иргэдийг өчүүхэн хайрахгүй долоон төө зузаан болд төмрөн ханатай оржигнал том хар жаапыг нь яаж ч чадсангүй дэмий л гадуур нь маажина. Богд уулын хагасыг авч шил цонхыг цохиход огт нэмэр байсангүй, туул голын усыг амандаа цутган мөсөөр тургихад ч хөлдөж шальсангүй ээ. Хэрхэх учраа олохгүй ихэд бухимдан "та муусайнууд кэр удаан наанаа сууж чадахын, эргүү кэмүүс минь Гүньдалчаакийг л гаргаад үгүүл би таануусыг тайван явуулы" гэж их дууг хадаан бархирахад Алтайн нурууны хамаг ан амьтад Хангайн нуруу луу үргэн одов.

Жаапных нь гадаа дөрвөн жил сахин суусан ч ардчилсан фёодалууд дотроо суун гүрийсээр. Гарч чадахгүй хоригдсон хэдий ч сэтгэл нь түүртэхгүй Гүндалчаак жаапны дотроос дөрвөн жилийн турш элдэв ёж үгээр Намдаржийг хатгаж улам бүр зүрхийг хилэгнүүлнэ. Ленинградын бүслэгдсэн иргэд шиг цонхныхоо цантсан мөсөөр хооллон дөрвөн жил гүрийсэн Үүлэнбат нэг л өдөр тэсгэл алдаж Гүндалчаакийг үүдээр гарган чулуудахад нохой хөөх муур, ороо нь орсон азарган тахиа мэт Намдарж мангас Гүндалчаакийн хойноос элдэж хөөгөөд хорвоогийн нөгөө өнцөг тийш зүглэвээ. “Барих уу даа, барих уу даа” хэмээн гурван зуун тагнайгаараа орилон шоолон дутаах Гүндалчаакийг хөөсөөр дэлхийг гурвантаа тойроход Намдарж савдаг аргагүй ядарч сульдаад хүчээн нөөхийн тулд эргээд мянган жил нойрсох шаардлагатай болов.

Энэ бүх байдалыг шидэт толиндоо харж нэгэнт хэрэг бишдсэнийг ухаарсан Намбарваани Цөлмөн хатныгаа луусанд мордуулж дутаалгаад өөрөө хойноос нь одохоор болж эд агуурсаа тэргэнд ачин хол зүгт гарах бэлтгэлээ шалавхан базаав. Далан хүн сундлахад дааж давхидаг хүчит хүлэг мориндоо мордох гэхэд үл ойлгогдох шалтгаанаар хүлэг морь нь бусган займчиж будилан гишгэсээр газарт унан нөгөө ертөнцөд одлоо. Уналга үгүй болсон Намбарваани дэргэдэх Баярс савдагаас тус гуйн хандахад цаадах нь сархаданд хордоод морьноос ойчиж гэмтсэн биеэ эмнүүлэхээр гуулин улсыг зорих гэж буй тул “чиний хэрэг надад үл хамаатай, Ховордожтой өөрийн гараар шударгаар байлдагтун” гээд үл тоон одвоо.

Уулын сүүдэрт нуугдаж ургаа модонд халхлагдъя гэвч хараа үл хүрэх газар Ховордож баатарт үгүй тул Намбарваани гарцаагүй гардан тулаанд орохоос аргагүй боллоо. Бүтэн өдөр хүлээсний эцэст Ховордож Үүлэнбатын хамтаар Намбарвааний өргөөний гадаа ирээд их дуугаар дуугаар зүрхийг зүстэл нь гийнгоолоод тулаанд дуудав. Ховордож,

Чиний дуудсан мангас савдаг, буруу санаатай атга жөтөө бүхнийг гэтлээд Үүлэнбат андын хамтаар голын чинь хар цусыг уух гэж ирлээ. Бууж өгч улаан тугаа цагаан болго, эс бөгөөс юу болохыг тэнгэр мэдтүгэй.

Ийн өгүүлэхийг дуулаад Намбарваани тулалдахаас зайлсхийгээд буулт үзүүлэн өргөөнийхөө түлхүүрийг Ховодож баатарт өгвөө. Ховордож баатар нь Ховордож мангас болох эсэхийг цаг хугацаа харуулах бизээ.

Friday, December 25, 2009

Даланзургаан модон хүний үлгэр : Дэд бүлэг

Янзтай...Уншаад үзээрэй

.Жаапных нь урдуур ч нэг юм сүүтгэнээд ардуур ч хэсэг өвс арвалзаад дээрээс дууудаад ч байгаа мэт, дэргэдээс нудраад ч байгаа мэт хачин санагдах ахуйд Ардчилсан фёодалууд оньсон хүлгээ түр амрааж найман зовхис лугаа хараа бэлчээцгээв. “Хүний бараа харагднуу, сүнс чөтгөр байвал гарыг нь цайлгах зоос бэлд” хэмээн Ховордож баатар бусаддаа анхааруулах.

Тэнд, тэнд сая нэг юм цухуйсансан, алив Үүлэнбат минь биднийг хорлох атаатан байна уу тус гуйсан амьтан байна уу үзэж ир хэмээн хошгоруулав. Үүлэнбат үүр цайтал мөр хайгаад үнэртэх эрхтэн нь чилээд юу ч олсонгүй. Хайран цагаа үрж хамарны мэдрэмжээ цуцаасандаа бухимдангуу, бас нөхрийн үүргийг үл гүйцэлдүүлэв хэмээн нэрэлхэнгүй бодолтой жаапан дээр эргэн ирэхэд нь юу вэ харин үлдсэн фёодалууд нэгэн үл таних адгуустай эс мэдэх сархадыг хүртэн огт ойлгох үгийг хэлцэн буйг хараад Үүлэнбатын цагаан үс нь улам цайж уцаар нь чинээндээ тулваа.Өө Үүлэнбат минь энэ эрхэм андтай танилцаж алтан сархад атиллаг зоогло. Буруу зүг явуулж хий дэмий тамирыг барсанд хүлцэгтүн, алив Гүнээ түрүүний маниуст барьсан юмаа энэ андад хүртээ, гэж Ховордож баатар хэлэв.

Голын загаснуудтай мэтгэлцэж ойлголцдог, жаран эртэй зэрэг хэрэлдэхэд зургаан уулын буга үргэж зуун шулмын хов болдог, дөчин эмтэй хавсран маргахад хэл нь хатдаггүй шүлс нь зуурдаггүй, хөдөлсөн болгоныг хоргоож оролддог хүн бүхнийг сөргөж өддөг гөлийсөн нэгэн эр Үүлэнбатад айхтар амттай сархад гардуулсан нь Гүндалчаак ажээ. Гүндалчаак,

- Одоо ингээд энэ машинтайгаа та нар сайхан явна гэж боджийнуу тэгдгүй байхгүй юу. Өөдөөс чинь аймар хоёр амьтан ирж та нөхдийг элдэвийн хорлонд унагах гэж буй. Би бол чинхүү шударгыг л хэлдэг бөлгөө, нэг фёодалаа жийгээд оронд нь намайг жаапандаа суулгавал түмэн үгээр дэмжсүү. Ховордож,

- Нөхөн тулаанд үл дайтвал хамт жаргана гээд хулхидсан нэгэн өс, гучин ёсөн модон хүүхэлдэйнд оньслож хийсэн утсаар гарыг нь татаж өргүүлээд хүзүүг минь хуулийн дагуу харуулдсан бас нэгэн өсийг санаж тэр Ми гомбоо ЭнхиБалдог нүүрээр нь газар чирж нүглийг нь саванд дүүргэж арьсаар нь дугуйны нөхөөс хийж махаар нь Үүлэнбат андыг хооллох үнэхүү сэтгэл надад төрөв. За ингье, та бүхэн минь хөлийн хурдаар уралдан гүйгээд тэээээр тэнд харагдаж буй саглагар мөчирнөөс нэг нэг навчийг авчирцгаа. Хамгийн сүүлд хоцорч ирсэнийгээ үлдээж бусад нь одюу гэж хошгоруулахын завдалгүй нэг фёодал Ховордожийн үгэн авианаас түрүүлж навчинд хүрэхэд нь, за бусад нь хурдан жаапандаа суу гээд эргүү амьтныг ирэхээс өмнө дуунаас хурдан оньсон хүлгээ асааж гэнэн хүмүүнийг өнчин мөчир зулгаасан навчтай нь үлдээгээд тоосоор хучин шунгинаваа.

Энэ хооронд Намбарвааний баруун зүүн ханцуйнаас дуудагдсан хоёр амьтас фёодалуудыг хэрхэн цохихоо хэлцэн гэлдрэнэ. Буянт жагаа,

- Алив чи явж авилгалд өгсөн газраасаа буман ямаануудыг тууж ир. Би тэднээс ноолуур самнаж голем буулгана. ЭнхиБалдо хариу өгүүлрүүн,

- Энэ удаад чиний эрдмийг үзье. Эс бүтвээс миний үгийн дагуу гар хөл халдаганы үзүүрт зарагдаж, далласан газарт ил гарч далайсан газарт гулжигнаж явагтун, хэмээгээд газар ухан одов. Мэргэн ард өргөөнийхөө гадаа нарлаж хажуугаар өнгөрөх эмс охидтой маазрангаа ирэх мянган жилийн Монхоолын үйл учирт зовнин суух дор газраас гар цухуйж бэлчээртэй ямаанаас чирч гулдрах харагдав. Тэр юун муухай мутар эргэн тойрны хүүхдийг цочоож хүүхнийг үргээв гээд Мэргэн ард хулгайн сарвууг барьж авсанд ЭнхбиБалдо,

- Ай өршөө намайг, буруу хүний ямааг буруу аргаар авах гэсэн байна. Өгөрийн муу Ховордож Үүлэнбат нарын фёодалуудаас гэгээн Намбарваанийгаа хамгаалах гэсэндээ л айлын ямааг бэлчээртэй нь ухаж амьтан бүхнийг авилгадаж явна би. Гэсэнд Мэргэн ард,

- Чи манай их балгадын өнгөтэй бүхнийг хужаагийн зогсоол болгоод нүгэл бүхэндээ хахууль авч гэдэс чинь дийлэхгүй зовхи чинь унжсан зөв сэтгэлгүй муу хүн байна. Хорыг хороор гэж та муусайн амьтасын нэгнийгээ даран сөнөөхийг би бахдалтайяа харж суух болно, үтэр зайлан од. Энэ мэт ардтай олон тааралдаж явсаар нар сарыг мянгантаа мандсаны эцэст есөн түм есөн мянга есөн зуун ерэн есөн ямааг арай ядан тууж авчрахад Буянт жагаа “Нэг ямаа дутав” хэмээн ихэд хилэгнээд,

- Ховордожийг даран сөнөөхийн тулд ноолууран Голем буулгах гэсэн санаа агуулсансан. Ширхэг ямаа дутах учир миний Голем сахал үгүй болохоос гарцаагүй. Цусар урс нөжөөр гоож толгой нь тасраг гэж, сахалгүй голем хэрхэн Ховордожтой тэмцэх билээ. Гэхэд ЭнхиБалдо,

- Чи миний их зүтгэлийг талаар болгох аваас гишгэх газар үлдээлгүй хээрээр нэг сэгийг чинь тараана шүү. Хурдан ондоо мэх сэтгэ, гэж өвчигнөв. Буянт жагаа ямаа бүхнээс атга ноолуур самнаж том бөмбөрцөг урлан үлдсэнийг халаасандаа агуулаад ийн хүүрнэв,

- Эдгээр ямаанууд энгийн малнууд биш эвэртэн дайчид боллоо. Миний бүтээсэн энэ том шааригны зүг очиж амьд адгуус амьгүй эд бүхнийг хурц эврээр сүлбэх учиртай. Хэмээн дөвчигнөөд нөгөө том шааригандаа хэдэн үгс шившэн Ховордожийн зүг тэвэгдэн нисгэвээ. Ноолууран бөмбөрцөг өнхрөн ойсоор фёодалуудын жаапны дохиог хангинуулан мөргөлөө. Аймшигт есөн түм есөн мянга есөн зуун ерэн найман (хамгийн царайлаг нь буянттай хамт үлдсэн) ямаанууд бөмбөрцбөгийг дагалдан ир хурц эврээ гялтгануулан айсуй. “Би тэднийг аргалах уу нөхдөө” гэж Үүлэнбатыг хэлэхэд Гүндалчаак,

- Хээхх чиний цагаан үсийг ширхэгийн дагуу зүсэх хурц эвэртэн амьтас ирэхэд араа шүд чинь нэгийг нь зуувч бусдад бүлэгдэнэ. Би гарч далдаганъя нөхөд минь. Гэхэд Ховордож,

- Та баатрууд минь уужуухан сууж уухаан үргэлжлүүл. Бараа нь хэдий сүр их авч атгын чинээ тархитай арганд автах амьтас юм. Би очиж хошгоруулъя. Ховордож ийн өгүүлсэний дараа жаапнаас гарч том ноолууран бөмбөрцөгийг цээжиндээ тэврээд эвэр туурайтнуудын өөдөөс очоод ийн чарлав. - Ээ сайхан янгирнууд минээ амар явцгаана уу. Түр намжиж миний хэдэн үгийг сонс. Одоо нэгэн рүүгээ ингэж муухай дайрдгаасаа татгалзяаа, татгалзъя. Сая Үүлэнбат надад “Энэ ямаанууд манай жаапыг мөргөж сийчинэ дээ” гэж хэлсэн. Харин би түүнийг буруутгаад “үгүй эд нар чинь ямаа биш янгир байна” гэж зэмлэсэн. Ямаан омгоосоо салж чадвал та нар Янгир болж чаднаа чадна.

Өнөөдөр, зуун тэрбумыг залгилаа гээд Далан зургаан модон тархит амьтдыг яах ч үгүй атал зуун грам ноолуур дутаасны төлөө та нөхдийг өвлийн идшэнд явуулж байнаа.

Өнөөдөр зуун газрыг цөлжүүлсэн гээд алт зэс олборлогч савдагнуудыг гэсгээхгүй атал зуун алхам илүү гишгэсний төлөө та нөхдийг бэлчээр талхлав хэмээн өвлийн идшэнд явуулж байнаа.

Энэ үнэхээр шударга бишээ. Тэгэхээр Монхоолын сайхан ямаанууд та нар эвэр шигээ хурц ухаан гаргаж тэр авилга, тэр шударга бус явдал, тэр муу бүхэнтэй тэмцэж гэмээнэ янгирийн дүрд юмаа тийн. Та нар одоо ч гэсэн уг ноолууран бөмбөрцөгийг хараад эмзэглэж л яваа байх. Үнэндээ энэ их баялгийг Ховордожийг даруулахын тулд дэмий бөөрөнхийлж үрснээс мянган өнчин ишгэнд нэмнээ хийж өгвөл шударга шүү дээ. Ингэж хийдэг байхгүй юу эд нар, шударга бай л даа шударга бай хахахахаха.

Ховордожийн энэ айхтар туулсийг сонссон ямаануудын нүднээс аяга нулимс бөмбөрхөд зүлэг ногоо нахиалан ургасан төдийгүй сарын чанадаас чагнаж зогссон Мэргэн ард Аанхаа хүртэл уярч хайлваа. Дэд бүлэг төгсөв

Thursday, December 24, 2009

Ардчиллын өргөөнд тоосго хандивлая!

Ардчилсан намынхан одоо байгаа байрныхаа буурин дээр 20 давхар өргөө босгохоор энэ сарын 6-нд шав тавьсан билээ. Өргөөг босгоход Монголын иргэн бүрийн хувь хандив хэрэгтэй байгаа бөгөөд тус намын дарга Н.Алтанхуяг “Ардчиллын 20 жилийн ойгоор 20 давхар өргөө барихад хүн бүр 20 тоосго өгье” гэсэн уриа дэвшүүллээ.
Тэд банкуудад хандивын данс нээснээ зарлаж намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, барилгын зураг төслийг гүйцэтгэсэн архитекторч Б.Балдан нар өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа.
Ардчиллын өргөө нь 28000 амметр талбайтай, 120 метр өндөртэй, урдаа цэцэрлэгтэй байх аж. Шав тавьсан өдөр анхны 500 мянган төгрөгийн хандив орж иржээ. Өргөөнд 500 мянга хүртэл төгрөгийн хандив өргөсөн хүний нэрийг хүндэт хандивлагчийн дэвтэрт бичиж мөнхжүүлэх гэнэ. Дэвтрийг өргөөнд байрлуулж, цахим хувилбараар мөн хийх аж. Нийт 21 аймагт хандивын аян өрнүүлэхээр болжээ. "Ардчиллын өргөө-Ард түмний өргөө"-г барихад 50 сая ширхэг тоосго орох бөгөөд Монгол Улсын иргэн бүр 20 тоосго хандивлахад энэ тоо гүйцэхээр тооцоолжээ.
500 мянгаас нэг сая хүртэл төгрөг хандивласан иргэнд хүрэл, нэг саяас таван сая төгрөг хандивлавал мөнгө, таван саяас дээш төгрөг хандивлавал алтан тоосго өгч ардчиллын өргөөний хананд нэрийн хуудасны хэмжээний зай эзэмших эрх олгох гэнэ. Тэр зайд нэрээ, компаниа бичиж мөнхжүүлж болох аж. Өргөөний нийт өртөг хараахан гараагүй бөгөөд тоосгонд 15 тэрбум төгрөг хэрэгтэй ажээ. Эхний удаад 15-20 тэрбум төгрөг хэрэгтэй юм байна.
Хандив өргөхийг хүссэн иргэд Худалдаа хөгжлийн банк-499137968 /төгрөгийн/, Хаан банк- 5107029274/төгрөгийн/, Голомт банк- 1601027941/төгрөгийн/, 21396021 /долларын/ гэсэн дансанд мөнгөө шилжүүлж болох аж.



Thursday, December 3, 2009

Далан зургаан модон хүний үлгэр : Интроодаакшн (Тэргүүн бүлэг)

энийг бүгдээрээ уншиж үзээрэй.http://aanxaa.blog.gogo.mn/read/entry57973-аас авав

Монхоол гүрний хамаг алтыг Намбарваани мангас өөрийн мунхаг албат нарын хамт хурааж цуглуулаад ардыг аж төрөхөд тотгор болон суух бөгөөд түүний шуналт хатныг Цөлмөн гэх. Намбарваанийн сэтгэлийг ухваас, түмэн голын ус ширгэхэд ажрахгүй атал хараантных нь ус тасрахад ихэд хилэгнэн нисдэг тэргээр цэвэр ус зөөлгөж амаа зайлдаг, түмэн хүүхэд хордоход гунихгүй атал эхнэрийн нүүрэнд батга гарахад шаналал болон ууланд авирч савдаг зовоодог ажгуу. Намбарваанийг дарах гэж есөн баатар эрс ирвээс тавыг нь хахуульдаж нөгөө дөрвийг нь даруулах, үлдсэн таваас хоёрыг нь гүтгэж гурваар нь нухуулах, үлдсэн гурвынх нь нэгийг нь гадуурхаж нөгөө хоёроор нь алуулаад сүүлчийн хоёр баатарыг өөрийн гараар тонилгож хахуульд өгсөн бүх алтаа буцаан авдаг үнэхээрийн аргат нэгэн бөгөөд санаа гэж сарны тэртээ аялах мэт уужим бөгөөд уршигтай. Амт хурц архинаас арван шилийг уусны дараа “Сархад амнаас үнэртвэл яана” хэмээн зовоод хүсэл байвч дараагийн үрүүнкийг тэвчин цээрлэдэг, анд нь юмуу атаатан нь юмуу үл мэдэгдэх Баярс гэгч нэгэн савдаг мангасын хажууд овор нэмэн суух бөгөөд хараа хурц үг ширүүн бөгөөд нэг удаагийн эхнэрээс нэжгээд хүүхдийг аваад алс цөлж одуулдаг сэтгэлтэн юм.


Үг олон ч үйл хомс хүч их ч хүзүү үгүй нэгэн баатарын алдарыг Ховордож гэх агаад амьд бүхний тархийг гавалнаас нь гаргаж ирээд өнгөлөн зүлгэж хөөсрүүлэн сойздож угаасныхаа дараа мутрын үсгийг сийрүүлэн үлдээгээд буцааж хийдэг эрдэм номд төгс гэгээрсэн нэгэн аж. Дөчин түмтийг гарын дор хураасан цаснаас цагаан үстэй нударган атман Үүлэнбат гэгч сайн эр түүний үнэнч нохос болон хамгаалан манах. Ховордож баатар "сархадаар бороо оруулж, гурилаар цас будруулна" хэмээн үгээгүй ардад амлаад дөрвөн жил зажилсан бохио газарын мухар лугаа нуун орхиод эргэн эргэн харсаар сэтгэл нь тавгүй мэт алхлан мангасыг даран одохоор зэхэв. Үүлэнбат өгүүлрүүн, анд чиний бүтээх их хэрэг намавтгар биед чинь ахадхаар билээ, нөхрийн хажууд сахин хамгаалж арслан ирвээс алцайтал нь *ааж, баярс ирвээс бадайртал нь охож элдвийн хар шулмуудаас хамгаалан сархад дарсаас холуур байлгаж, садар эмсийг үргээн хуцаж байя, авилгал идэх аваас цагаан үс минь халзраг, ах намд автах болбоос автын осолд орог андгай тангарагаас шарвуул ам хэл аниргүй болтугай гээд түүнд бараа болж дагав.

Ийнхүү хоёр анд хорин жилийн газрыг туулахаар үнээн тэрэг хөлөглөн гарваа. Үнэнээр явбал том хар жаапнуудыг ч үнээн тэргээрээ гүйцэнэ хэмээгээд гүрийж наян хоног зүдэрсэн ч Монхоол гүрний уур амьсгалыг хөөрхий үнээ даасангүй турж эцэн байхад Ховордож үл хэрэгсэн хоног тутам арван хувин сүү сааж ардад борлуулан ашиг олох. Нэгэн өглөө Үүлэнбат үнээгээ сэрээх гэж ам цангатал ульсанд эс нөлөөлөхөд гайхан очвоос хөөрхий үнээний туурай элэгдэж хөл холцроод хэдэн хавирга нь ширээ нэвт зүсэн гарч ирээд өвлийн идэш хийхэд ч хэцүү болж нас нөгцсөн амой. Уналга үгүй болсон хоёр анд хэрхэхээ мэдэхгүй лааз өшигчин ахуйд алсын сарын газрын чанадаас тоос манарч ойртох юм гэнэ. Тохой газар газар хороохын төлөө тонн бэнзээн шатааж тортог утаа нь дэлхий тойрдог том хар лааанд жааптай хэсэг феодал уусан ус идсэн хоолны үлдэгдлийг цонхоороо гарган чулуудан яваа агаад утаат нутгийн үгээгүй ард уралдан булаалдан авцгааж буй нь ийнхүү харагдаж байжээ. Жааптай хэдэн феодалууд Ховордож, Үүлэнбат нарын харалдаа ирснээ ихэд тал засан өөсдийн унаанд сууж мангасын нутагт хүргүүлэхийг учирдав. Ховордож өгүүлрүүн, хэрэв миний үнэнч нохос Үүлэнбат энэ том жаапны чинь дугуйг хорин удаа хазахад зүүний учигны чинээ сэв гарахгүй бол та нөхөдтэй хамт бид одсуу, эс бөгөөс та нар хагархай дугуйтайгаа үлдсүү. Ингэхэд Үүлэнбат цагаан үсээ сагсалзуулан ирээд айхтар жаапны хаймран дугуйнд шүдээ зоох гэж үзээд үнэхээр эвийг олсонгүй тул тэд нааш харж инээгээд цааш харж уйлаад феодалуудын жаапанд сууваа. Үүлэнбат Ховордожын чихэнд шивнэхүй, за энэ өгөр феодалууд биднээр мангасыг даруулаад өөрсдөө хамаг алтыг авах гэсэн санаа агуулсанаас зайлахгүй, хоёул зам дөхөнгүүт үтэр үсрэн бууя хэмээхэд Ховордож

-Анд минь бид нэгэнт фёодалуудын жаапанд суусан тул өөрсдөө фёодаль болж буй хэрэг. Эднийг хулхидан арга мэхэндээ оруулж хэсэг газар зорчиход юу эс буруудах билээ, хэмээн хариуллаа.

Энэ хооронд Баярс бүлэмцүүхэн хандлагатай Намбарвааний өргөөнд очиж тайван атлаа ширүүн агсам үгсийг ийн чулуудав,

-Алсын тэртээгээс ардчилсан фёодалууд чамайг нухахаар айсуй. Үүлэнбат хоолойг чинь зууж, Ховордож тархиар чинь бөмбөг өшиглөн наадахаас эмээхгүй суух чинь юув. Намбарваани хээрийн чинээ торгыг хэрж нэхсэн урт шар дээлнийхээ баруун ханцуйнаас туг ноолуур гаргаад “Буянт мал ямаа юм Бузгай урт жагаа сэр сэр сэр” гэж шившхэд түүний өмнө ямаан омогт ямаан зүст ямааны зурагтай ноолууран гоонж өмссөн өндөр биетэй шөвгөр нүүртэй адгуус гарч ирлээ. Энэхүү аймар адгуус болбоос цагтаа далан зургаан модон хүний нэг нь явсан бөгөөд уг нь урьд төрөлдөө Мэргэн ард Аанхаагийн шүтдэг хүмүүсийн нэг байсан авч ямаатай нөхцсөний улмаас ардуудад ад үзэгдэн Намбарвааний ханцуйнд нуугдаж амьдрах болжээ.

Намбарваани харин зүүн ханцуйнаасаа олон зоны бөөгнөрөл болсон Баатарулаан хэмээх нэгэн их балгадын хуучирсан зурагны тасархай гаргаж ирээд “Хужаа нарт зарсан газраасаа Хурлийз хүү ир ир ир” гэж шившхэд Ми Гом Бо ЭнхиБалдаа хэмээх айтар нэртэй бас нэгэн мангасанцар гүзээгээ унжуулан бууж ирлээ. Тэрбээр Сүхбаатарын талбайд хужаа үрийн төмс тариад газрыг нь Мангаст, ургацыг нь ардчилалд шахаад хэрэггүй үлдсэн навчнуудыг нь ардад буцалтгүй тусламж болгон тараасныгаа зурагтаар зарлаж сайн хүний дүр эсгэдэг аймар амьтан бөгөөд Ховордож баатарын уртаа хүзүүг хуулийн дагуу хулхидан авсан гөлийсөн царайтай бүлцийсэн нүдтэй сайн ажвал мэргэжлийн сумогийн Ваканосато шиг царайтай намбарвааний үнэнч мангасанцаруудын нэг билээ.

Намбарваани хоёр аймар этгээдийг ийн дуудасны дараа “жааптай фёодалуудыг замд нь хорлож ир, Үүлэнбатын толгойг Ховордожийн хэлтэй авчрахгүй бол бүү буцаж ир” хэмээн зандрах учирлах манжлахын дундуур хэлээд нэжгээдхэн зоосоор урамшуулан явуулваа.

Тэргүүн бүлэг төгсөв. Дэд бүлэг coming soon

Thursday, February 12, 2009

president

olloo.mn:

Монгол улсын дараагийн ерєнхийлєгчєєр та хэнийг сонгох вэ?

Н.Энхбаяр 16.97% (3176)
Э.Бат-Yvл 15.27% (2859)
С.Баяр 12.74% (2385)
Ц.Элбэгдорж 20.10% (3763)
Н.Багабанди 13.71% (2567)
С.Оюун 4.70% (880)
Д.Энхбат 3.50% (656)
М.Энхсайхан 0.96% (180)
Б.Эрдэнэбат 0.33% (62)
Б.Жаргалсайхан 1.18% (221)
Р.Гончигдорж 2.31% (433)
Н.Алтанхуяг 0.57% (106)
Ц.Нямдорж 2.79% (522)
Л.Гvндалай 4.86% (910)

Сайн уу?

Сайн байна уу?Ангийн хамт олны энэ өдрийн мэнд хүргэе!Та бүхэний амралт ажил бүгд сайн, сайхан болж байгаа гэдэгт туйлын итгэлтэй байна.Би одоогийн байдлаар хотод байна.Энэ бүтэн сайн өдөр буцах төлөвлөгөөтэй байна.Ангийн БЛОГ-т хэн ч юу ч бичихгүй болохоор энэ post-ийг бичив.
Та бүхэнд удахгүй болох сар шинэ, Маарт, Цэргийн баярын мэндийг хамтад нь хүргээд сайхан баярлаарай гэж хүсэн ерөөе!Нэг ламын нас барсан өдрийн баяр бас болох юм байна тэр баяраа бас тэмдэглэдэг нь сайхан тэмдэглээрэй.
Бүгдэд нь амжилт хүсье!


Wednesday, February 4, 2009

Доллар 1500 хүрсэн гэнэ






"Ноён" ам.долларын ханш дахин чангарч эхэллээ. Өчигдрийн 13.00 цагийн байдлаар "Найман шарга" валют арилжааны төвийн ченжүүд нэг америк долларыг 1480 төгрөгөөр авч 1500 төгрөгөөр зарж байлаа. Харин энэ үед Монголбанкнаас зарласан ханшаар ам.доллар 1399 төгрөг 95 мөнгөтэй тэнцэж байв. Өнгөрсөн даваа гаригт Төв банкнаас зарласан ханшаар нэг ам.доллар 1390 төгрөг байсан ч даруй нэг хоногийн дотор есөн төгрөгөөр чангарсан байна.

Харин БНХАУ-ын мөнгөн дэвсгэртийг "Найман шарга" валют арилжааны төвийн ченжүүд 215 төгрөгөөр авч 220-иор зарж байлаа. Монголбанкнаас зарласан ханшаар нэг юань 203 төгрөгтэй тэнцэж байв. Үүнийг өнгөрсөн сарын 22-ны ханштай харьцуулахад дөрвөн төгрөгөөр чангарсан үзүүлэлттэй байна.

М.Ариунтуул /Нийгмийн толь сонин/

Баабар ингэж байна.Уншаад үзээрэй


Буддагийн сургаал
Сиддарта Гаутама буюу Шагжиймунын Буддагийн мэндэлсний 2550 жилийн ойг хүн төрөлхтөн саяхан тэмдэглэсэн. Ер нь байгаль хүн төрөлхтөнд нэг хэсэг бөөн бөөнөөр нь аугаа ухаан илгээх мөртөө нэг хэсэг хэдэн мянганаар таг чиг болчихдог. Одоогоос 25 зууны тэртээ аугаа сартваахиуд нэг хэсэгтээ бөөнөөрөө төрж байсан нь Будда, Күнз, Лаоцы, Аристотель, Платон, Сократ, Зараостэр гэх мэт. Мянганаар тооцох түүхийн утгаар эд нэг үеийнхэн.


Буддизм нь өөрөөсөө хавьгүй ахмад шашин хиндуизмын хөрсөн дээр соёолжээ.
Эртний энэтхэгчүүдийн түүхээр боловсорч хөгжсөн шашнаас зан үйл, домог, бэлгэдлээс авахуулаад сэтгэлгээ, гаргалгаа, философи гээд маш олон зүйлийг өвлөн авсан байдаг. Будда үхэх төрөхийн циклийг тайлбарлажээ. Хийсэн үйл болгон дараа нь үр дүнгээ үздэг гэсэн нь түүний философийн гол гаргалгаа юм. Өнөөдөр яг одоо амьдарч байгаа биет нь урьд насны үйлийн үр дүн. Амьдрал бол үхлийн шууд үргэлжлэл. Энэ цикл тасрахгүй. Амьтан болгон зовдог, энэхүү зовлон нь урьд нь хийсэн үйлийн үр дүн юм. Иймээс зовохгүйн тулд зовлонтой нь биш тэрнийг үүсгэсэн шалтгаантай тэмцэх ёстой. Тэр шалтгаан нь нэгэнт урьд өмнө болоод өнгөрсөн учраас цаг хугацааг урагшлуулан очиж засах бололцоогүй. Иймээс гагцхүү хожим зовохгүйн тулд хожмын зовлонгийн шалтгааныг одоо үүсгэж болохгүй. Чухам эндээс Буддын зөв амьдрах сургаал мөрдлөг болон гарч ирж байгаа юм. Энэ бүхнийг монголчууд нэн эртнээс үйлийн үр гэж орчуулах болсон. Гэхдээ одооны хэлээр үйлдэл ба түүний хариу, эсвэл үйлдэл, тэрнээс үүссэн хариуцлага гэж болох юм. Орчин цагийн монгол хэлэнд “үйлээ үзэх” гэвэл ядрах, махрах, махаа идэх гэсэн утгатай; “үйлийн үр” гэхээр гарах гарцгүй, цаанаасаа ингэж заяагдсан гэсэн өөр утга агуулах болжээ. Достоевский үүнийг “Гэмт хэрэг ба ял шийтгэл” гэх маягтай хэлснийг “Гэм, зэм” гэсэн хэлц үгээр ч орчуулна. Гээд энэ нь Буддын сургаалын өрөөсөн тал нь. Гэм хийвэл зэмтэйгээс гадна буян хийвэл шагналтай гэж байж бүтэн болно. Ямар л үйлдэл хийнэ тэрэндээ тохирсон хариу сүүлд нь гарна гэж товч илэрхийлж болох нь. Ингэхээр хүний сайн муу явах зөвхөн өөрөөс хамаарах ажгуу.

Энэ сургаал нийтэд их ойлгомжтой зүйл. Гэтэл Буддын сургаалыг нийтэд ойлгомжгүй болгодог зүйл нь дараагийнх нь. Хэрэв хүн үхэх төрөхийн цикл дотроо л байгаад байвал зовлонгоос нэг мөсөн ангижрахгүй. Харин хүн энэ хорвоогийн эгэл зүйлсээс ангижирч чадвал мөнөөх цикл эргэлтээс гарч дөнгөнө, тэгсэн цагт мөнхийн аз жаргал, амгаланг олох аж. Мөнхийн амгалан олох тэр статусыг Будда нирваан гэж нэрлэжээ. Ийм амгаланг ологч мянгаар тоологддогийн нэг нь Будда өөрөө аж. Бусдаас нь ялгахын тулд түүнийг Шагжийнмунын Будда гэнэ. Түүнийхээр бүтээгч Бурхан гэж үгүй аж, харин нирваан болсноор хэн ч Бурхан болдог ажгуу. Чухам үүгээрээ буддизм нь нэг Бурхант шашин болох лал, христосоос эрс өөр тайлбартай.

Буддаг нас барснаас хойш үе үеийн шавь нар нь сургаалыг нь нэгтгэн Трипитика хэмээх судар гаргажээ. Үүний нэг нь Дармапад. Тэд Нама будаяа, нама дармаяа, нама сангаяа гэсэн товч цогц илэрхийлэл зохиосон нь “гурван эрдэнэ” ч гэгддэг. Энэ нь Буддаг шүтье, Буддагийн сургаалыг шүтье, сургаалыг цааш дэлгэрүүлэгчийг бас шүтье гэсэн санаа. Буддагаас хойш сургаал нь гурван гол урсгалд хуваагдсан нь их хөлгөн, бага хөлгөн, тарнийн хөлгөн юм. Бага хөлгөн буюу хинаяанагийнхан өөрснийгээ ингэж нэрлүүлэх дургүй, “тэрэвада” гэцгээдэг. Тэд Буддаг өөрийг нь илүү эрхэмлэн шүтдэг бол Их хөлгөн буюу махаяанагийнхан олон будда байдаг гэсэн чиглэлээ барьж ирээдүйн будда ирэх (төрөх?) цагт хүн төрөлхтнийг аврана гэж үзнэ. Тарнийн буюу төвдийн буддизмынхэн өөрснийгөө Их хөлгөнд хамааруулдаг авч судлаачид үүнийг үгүйсгэдэг, шал өөр чиглэл болохыг нь төрөл бүрээр баталдаг. Төвдийн буддизм ловон Бадамжунайгаас үүсэн цааш явсан. Хэн ч гэгээрч болно гэсэн Их хөлгөний үзлээс төвд шашин угшилтай боловч цаашдаа салаад явжээ. Их хөлгөн Боддармагаас эхлэн хуушаан буюу чань болон хөгжиж улмаар Япон руу зэнь гэсэн нэрээр төгөлдөршлийг олсон байна. Эд нирваан болох технологийг практик болгон хөгжүүлсэн учраас эндээс үшү, кунфү, каратэ, жижицү гэх мэтийн философи-урлаг-спорт ч үүсчээ.

Төвдийн буддизм
Буддагийн амьдарч байсан уулын архан талд төвдүүд суудаг. Хөрш орон руугаа сургаал нь III зуунд анхлан ирсэн гэх боловч үнэндээ Буддагаас хойш 1200 жилийн дараа л лавтай гүн шингэжээ. Гол учир нь хоёр ард түмний соёлын болон иргэншлийн хэт зөрөөнөөс болсон хэрэг. Уулын мухарт суудаг төвдүүд нь дэндүү хоцрогдонгуй, бүдүүлэг үндэстэн. Хэт өндөр газар ус ч буцалдаггүй учир махаа хүртэл түүхийгээр нь шахам иднэ. Бөөгийн мухар сүжигтэй, тэрийг нь бон гэнэ. Ийм газар орж ирсэн соёлтой, өндөр мэдрэмжийн сургаал бөөгийн мухар сүсэг, бүдүүлэг зан үйлийнх нь гоёл, хавсрага төдий болох нь ойлгомжтой. Гурван эрдэнэ гэсэн ойлголт орж ирүүтээ дөрөв боллоо. Дөрөв дахь нь лам. Лам хүнийг мухраар шүтэж, хамгийгаа тэмтрэн өгч байх энгийн авилга. Бөөгийн шүтдэг олон шүтээн, тухайлбал сармагчин, шулмас зэрэг нь дорхноо бурхны зэрэгт өргөмжлөгдөв. Бөөгийн зан үйл домог Буддын гайхамшигт сургаалтай холилдон тэр гэхийн тэмдэггүй боллоо. Лам нэрээр хүмүүсийг хуурч авилгаар амьдардаг бүхэл бүтэн паразит давхарга үүслээ. Тэд гол нь тарнийг шүтэх ба элдэв уншлага, хараал, авралын тарни бодож олсон нь учир тоймгүй.

Мянгаад оны үед Адиша хэмээх их эрдэмтэн Төвдөд ирснээр үндсэн эргэлт хийсэн. Адишагийн сургаалыг орчин үеийн хүмүүст ойлгомжтойгоор тайлбарласан Ошо багшийн тайлбар гэж бий. “Билгүүн ухааны шастир” нэртэй энэ ном П.Бадралын орчуулгаар саяхан хэвлэгдэн гарсан. Энд чухам Буддагийн яриад байсан үйлийн үр хэмээх бүхэнд ойлгомжтой сургаал, нирвааны тухай ойлгомжгүй сургаалыг ялгаж өгсөн юм. Үйл болгон ардаа хариутай, иймээс зөв амьдрах нь зовлонгоос хол байх үндсэн арга. Хүн шуналаасаа болж буруу үйл хийдэг, буруу үйлийн хариу зовлонг авчирна. Маш ойлгомжтой товчхон философи. Энд чухам хүний амьдралын этик, мораль, амьдралын ухаан оршмой. Тарни гэдэг бол мунхруулга, ерөөсөө ч буддизм ямар ч ид шидийн тухай сургаагүй гэдгийг Адиша төвдүүдэд хэлж өгсөн юм.

Хүн зовлонгоос мөнхөд ангижран нирваан болъё гэвэл энэ хорвоогийн явдлаас бүрэн салах ёстой. Сиддарта шиг эхлээд эхнэр, нялх хүүхэд, хөгшин эх эцгээсээ холдон бүрэн умартана. Хорвоогийн бүхий л үйл явдлыг өөрт огт хамаагүй мэтээр тэс хөндлөнгөөс харж үл оролцоно. Энэ сургаал ойлгоход хэцүүгээс гадна үнэмшихэд ч бэрх, цаанаа ямар нэг ид шид агуулж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Эгэл хүний хувьд мөнхийн амгаланд очино гээд хорвоог огоорч байх ямар ч шаардлага үгүй. Харин ингэхээр зорьж буй хүмүүсийг лам гэнэ. Эгэл хүнд энэ нь ид шид мэт харагдана. Ид шидтэнгээс хүмүүс тусламж гуйна. Хариуд нь өргөл барьц өгнө. Хөдөлмөр хийлгүйгээр тун амархан тэжээлгэчих арга ингээд гараад ирж байна. Өөр бусад нь ч энэ сайхан амар арга руу тэмүүлнэ. Ингээд лам нарын бүхэл бүтэн арми үүсэж таараа. Ингэхээр дотор нь өрсөлдөөн үүснэ. Мөн илүү ид шид бодож олно, эгэл иргэдийг улам илүүгээр мунхруулах арга санаачлана, өргөл барьцаа булаацалдан хоорондоо муудалцана. Адишаа төвдүүдийн буддист ойлголтыг цэгцэлсэн боловч түүнээс хойш мөн л дампуурч нийгмийн хамгийн бузар сав болж. Мэдээж Адишаагийн буянгаар Төвдөд мөнөөх зөвхөн дээд эгнээнийхэн ойлгох ертөнцийг огоорч байж мөнхийн амгаланг олох сургаал ихэд хөгжин маш том ололтод хүрснийг үгүйсгэх аргагүй.

1400 орчим онд Төвдөд Зонхов хэмээх нэгэн эр шашны энэ дампуурлын эсрэг тэмцжээ. Тэрээр өөрийн школыг төрүүлснийг шарын шашин гэнэ. Тэдний сургуулийнхан авилгач лам нараас ялгагдахын тулд тусгай формтой болж шар малгай духтуулах болсноос ийм нэр гарчээ. Нэгэнт л нирваан болж ертөнцийн хар бор амьдралаас тасрах гэж байгаа болохоор эхнэр авахыг хориглолоо. Сексийг бол хорьсон юм байхгүй. Харин ч сексээр дамжин нирвааны зарим хувилбарыг ойлгох технологи байдаг гэнэ. Зонхов нирваанд хүрэх гэж буй эдгээр лам нарыг сахилгажуулснаас гадна эгэл хүмүүсийн ойлгох ёстой зүйлийг бас тусгаарлаж өгчээ. Түүний бичсэн “Бодь мөрийн зэрэг” зохиол нь гурван ботиос бүрдэнэ. Эхнийх нь эхлэн гэгээрэгч буюу эгэл хүмүүст зориулж Буддын сургаалыг тайлбарлажээ. Энэ бол Буддын сургаалын дагуу хүмүүс зөв амьдрах тухай л номлол. Тэрээр Буддагаас гадна түүнээс хойш төрсөн архад - Нагаржуна, Адишаа, Шантив, Асанга зэрэг олон сартваахийн тайлбарыг харьцуулан өгүүлсэн юм. Улмаар гэгээрэгч, төгс гэгээрэгч нарт зориулсан дараагийн хоёр боть нь бурхны шавь гэгдэх мөнөөх нирваанд очихыг санаархагч хүсэгч тэмүүлэгч нарт зориулжээ. Энэ нь ерөнхийдөө мэргэжлийн сурах бичиг юм даа. Ингээд Буддагийн гэгээрэлд хүрэх арга зөвхөн лам нарт төдийгүй энгийн ардад ч бололцоотой болохыг Зонхов зааж, бичиг үсэггүй ардад лам нар тайлбарлаж ойлгуулах үүрэгтэй болохыг хэлсэн юм. Үүнийг хөтлөх гэнэ. Өөрөөр хэлбэл Бодь мөрийн зэрэг номын эхний ботийг лам хүн эгэл хүмүүст уншиж өгөн тайлбарлах, дараагийн хоёр ботийг өөрөө уншиж гэгээрэх ерөнхий журам эндээс гараад ирж байна.

Монголд буддизм ирсэн нь
Төвдийн буддизм Монголд нэвтэрсэн нь улс төрийн шалтгаантай. Юань мөхөж нутагтаа хөөгдөж ирсэн монголчууд олон арван ханлигуудад хуваагдаж биендээ захирагдахаа болин хоорондоо тэмцэлдэх болжээ. Тэгэхээр тэднийг нэгтгэх үзэл суртал хэрэгтэй болсон. Нөгөө талаас Төвдөд шашны олон урсгал хоорондоо тэмцэлдэн хэн нь ч цоройж чадахгүй учир Монгол мэтийн хүчирхэг улсаас цэргийн тусламж авч ноёлох сонирхол бүгдэд нь байв. Хоёр тал ийм улс төрийн сонирхлын шалтгаанаар уулзалджээ. Монголчуудаас тусламж авах гэж Төвдөд улааны болон шарын шашин хоорондоо өрсөлдөж байсан бол Монголын ханлигууд биентэйгээ өрсөлдөн алиныг нь ч хамаагүй урин залж байв. Алтан хан анх шарын шашин залахдаа “Ойрдуудыг өшлөн дарахад хэрэг болно” гэж байсан бол ойрдын Хархул хариу цохиход хэрэг болж магадгүй хэмээн уралдан заллаа. Халхын Авдай сайн хан Төвдөөс сажапагийн урсгалынхныг урьсан бол цахарын Лигдэн улааны шашныг хамгаалагч болж байжээ. Олон хуваагдсан монголчууд Төвдийн олон хуваагдсан шашныг хэсэглэн өмөөрч хоорондоо байлдаж байв. “Цогт тайж” кинонд гардаг үйл явдал үнэн түүх. Хүний шашин өмөөрөх гэж Туулын усаа амсаад хэдэн мянган км хол явж хүний нутагт хоорондоо байлддаг, бас л шог байгаа биз? Дараа нь яахав дээ, халх, ойрд, цахар, барга, буриадад бүгдэнд нь шарын урсгал нэвтэрсэн, Төвдөдөө шарынхан төрийн эрх барьж, тэдний Далай лам хэмээх монгол цолтой лам толгойлогч нь болсон. Тухайн үед хүчирхэгжиж байсан манжууд төдийгүй хятадын Мин, дараа нь Чин улсын эзэд Монголд шарын шашин дэлгэрч байгаад ихэд баясан хөхиүлсэн байдаг. Энэ бол улс төрийн тал нь!

Монгол маягийн буддизм
Буддын шашины хамгийн гоц дампуурсан хэлбэр Монголд тогтсон. Төвдийн бөөгийн “гарт хүмүүжиж” хэлбэрээ алдсан сургаал Монголын талд ирж дутахгүй бүдүүлэг бөөгийн “гараар орон” нүднээс гарав. Үхэл амьдрал дамнасан мөнхийн циклийн тухай сургаал тун ч хялбарчлагдаж үхэх мөрөөрөө үхэхгүй эргэж төрөөд буг болохтой шахдаг үзэгдэл хавтгайрав. Эхлээд Төвд Энэтхэгт томчуул нь эргэж төрдөг, тэрийг нь хайж олоод тодруулдаг байсан бол сүүлдээ нийтлэг үзэгдэл болж Монголын жалгын сүмийн хамба эргэж хувилаад салахаа болив. Хувилгаадын тоо замбараагаа алдаж, энэ нь нэг төрлийн аятайхан бизнес болсон тул төрөөс оролцон тоог нь хязгаарлажээ. Буддын сургаалыг бичиг номтой болсны хувьд бусдад тайлбарлаж өгч байх үүрэгтэй лам нар маань харь тангад хэлээр нь ном уншин түүндээ ид шид оруулж өвчин зовлонгоос салгадаг болжээ. Өөрөөр хэлбэл хувь хүн үнэнийг өөрөө хайх тухай сургаал гадаад хэлээр ид шид агуулсан тарни болон ойлгогдож буй нь энэ! Мэдээж өөрөө ч ойлгосон юм байхгүйгээр ном уншсан нэр зүүгээд шан харамж авна, тэр нь амьдралыг нь залгуулна. Ийм бэлэн хоол руу бүгд зүтгэх нь мэдээж. Ядуу айл хүүхдээ хоолтой залгуулах гэж лам болгодог бол, баян айл татвараас зугтаах гэж ийш тэмүүлнэ. Ингэсээр 700 мянган хүн амтай нийгмийн 100 мянга нь лам болжээ.

Буддагийн сургаал бол үнэний эрэл. Түүнийхээр хүн өөрийнхөө үнэнийг өөрөө олох ёстой. Хорвоогийн мөнхийн эргэлтээс сулран гарч чадсан цөөн нэг нь абсолют үнэнийг олох бололцоотой. Өөрөөр хэлбэл буддизм нь хамгийн догма үгүй шашин. Монголын буддизм магадгүй дэлхийн хамгийн догма шашин болжээ. Үзмэрч, төлөгч, тарнич, зурхайч, номхруулагч, хараалч, мууг зайлуулагч, тольдогч гээд цаад утгаараа буддын сургаалтай харш, мөн чанараараа буддизмд байж болошгүй үзэгдэл монгол буддизмын амин сүнс, утга чанар нь болсон. Мухар сүсгийн хүрсэн зэрэглэл нь бөөтэй өрсөлдөхүйц болж авав. Буддагийн сургасан болгон энд ид шид, далдын хүч, парапсихологи, экстрасеанс болон хувирсан. Лам нар болгон зөвхөн ном уншиж хүн айлгадаг төдийгүй, ирээдүйг нь тольддог, нүгэлийг цайруулдаг, од гаригийн хөдөлгөөнөөр хувь заяаг нь тодорхойлдог, өдөр тутамд хүний юу хийх болон эс хийхийг нь зааварладаг универсал шидтэнгүүд. Энэ нь хоцрогдсон нийгмийн сэтгэхүй болон моралийг бүр эвдсэн юм. Ямар ч нүгэл хийсэн тэрнийгээ эд мөнгө өгөн хахуулдах замаар цайруулж болно гэсэн нийгмийн ойлголт буй болгожээ. Ингэхээр сүм хийд гэдэг нь үнэн чанартаа Бурхантай наймаа хийдэг хар захархуу юм болон хувирч буй хэрэг.

Шашины энэхүү балайрал дампууралтай үе үеийн монгол сэхээтнүүд, ялангуяа томоохон лам нар их тэмцэж байсан юм. Тогтох ван, Агваанхайдав, Агваанбалдан, Ишданзанваанжил, цахар Лувсанчүлтэм, Данзанравжаа, Сандаг гээд олон бий. Энэ нь нийгмээ мухардалд оруулаад зогсохгүй сүйрэлд хүргэнэ гэж тэд анхааруулж байлаа. 1937-38 оны их аллага гол нь сүм хийдийг чиглэсэн. Коммунизм гэх шинэ атейст шашин, түүний фанат дагагч улаантнууд лам нарыг хэдэн арван мянгаар нь хөнөөж бүх сүм хийдийг галдан шатааж эвдэн сүйтгэж нураалаа. Ухаалаг том лам нар хэлж байв: Ингэх цаг нь болсон, хэтэрхий буруу явсан болохоор энэ чарлаб нарын гараар шийтгэл ирж байгаа нь энэ! Үйлийн үр! Орчин цагийн хэлээр хөрвүүлэх юм бол: ямар л үйлдэл хийсэн байна тийм л хариу гарна. Будда үнэн хэлжээ.

Үргэлжлэл бий

Thursday, January 29, 2009

07-01 бас

<


07-01




07 сарын 01-ний өдөр чухам юу болсон бэ?

03.30 Цаг. Жагсаалыг ерөнхийдөө дарж дуусгасан байна. СТӨргөөнд гарч байсан галыг бараг унтраагаад байгаа сайхан мэдээ байна. Уран зургийн бүтээлүүдийг нилээн аварсан байна. ТИС-ийн хойд замаар 10-аад хуяг орж ирэн төв замуудыг хаасан ба байдал одоогийн байдлаар намжмал боллоо. Үймээн дэгдээгчид хотоор маш их тарсан байна, тиймээс хөдөлгөөнт бүлгүүд хотоор эргүүлд гарч ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Гудамжинд яваа согтуу хүн болгоныг баривчлах бололтой. Өглөө 07.00 цагт Засгийн Газар, 10.00 цагт УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж магадгүй байна.
Эх сурвалж:www.sonin.mn

* 02.30 Цаг. СТӨргөөний урд өргөтгөл тэр чигээрээ шатаж дууссан ба МАХН-ын төв байр шатан балгас болоод байна.

Уран зургийн Галлерейд орсон гал Монголын уран зургийн сор бүтээлүүдийг шатаалаа, санаа зовж очсон зарим зураач цөөн ч гэсэн зургийг аварсан байна. Мөн Дуурийн Театрт гал орлоо гэсэн мэдээ байна.
Хотын төвөөр буун дуу 30-аад минут дуугарлаа. Цагдаа нар хотын төвөөр ажиллагаа явуулаад нилээн шуугиан болж 500 гаруй хүн баривчилсан ба одоогоор чимээ нилээн намжиж байна. Цагдаагийн машинууд чанга яригчаар бөөнөөрөө явж байгаа хүмүүсийг тарахыг сануулж эсэргүүцсэн тохиолдолд баривчилсан гэсэн мэдээ ирлээ.
Цагдаагийн 2 ажилтан гэмтлийн эмнэлэгт нас барсан байна. Жагсаалыг зохион байгуулсан Иргэний Эвсэл, Үндэсний Шинэ Нам, Бүгд Найрамдах Намууд “цуглаанаа 16.30 цагт БНН-ын дарга Б.Жаргалсайхан хаагаад бид явцгаасан” гэсэн утгатай мэдэгдэл гаргажээ. Ардчилсан Намын зүгээс ямар нэгэн мэдээлэл бидэнд ирээгүй байна.

* 00.20 Цаг. Жагсагчид СТӨ-ний урд корпусыг шатааж эхлэсэн байна. Гал Уран Зургийн Галлерей руу орж эхэллээ.

МАХН-аас гаргаж ирсэн сейфийг эвдэх гэж Дуурийн Театрын ард бужигналдаж байна. Зарим сэтгүүлчид үймээн болж байгаа газраас гарч эхлэсэн мэдээ ирлээ.
23.50 Цаг. МАХН-ын төв байрны гадна талд эмх замбараагүй байдал үргэлжилсэн хэвээр байна.
Мөнгөний сейф дамжилсан хүмүүс ч харагдаж байна.
Жагсагчид МАХН-ын байрны ойр орчмын төв замыг бүрэн хааж, замаар явсан машинууд руу чулуугаар довтолж байна.
Зарим жагсагчдыг саатуулж СБДүүргийн Цагдаагийн хэлтэст саатуулж байгаа бөгөөд гадаа нь бусад жагсагчид ирж үймээн дэгдээж эхэллээ.

* 23.20 Цаг. Жагсагчид шатаж дуусч байгаа МАХН-ын байрнаас хальж бөөн бөөнөөрөө тал тал тийшээ албан байгууллагууд тэр ч байтугай орон сууцны байшингууд руу халдан довтолж байна.

Гудамжаар явж байгаа машинууд руу чулуу шидэж, зарим нэг иргэд рүү ч хүчирхийлэл үйлдэж байна.
НИК ХК-ийн гадаа зогсоол дахь машинуудыг шатааж эхэллээ. Хотын төвөөр иргэдийг явахгүй байхыг сануулж байна. Байдал маш аюултай байна.

* 22.00 Цаг. Гадаа харанхуй болсон тул үйл явдал яг яаж өрнөж байгаа нь сайн харагдахгүй байгаа бөгөөд МАХН-ын байрны үүд хавиар бөөн бөөн гал тавьсан харагдаж байна.

Төрийн ордонд Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл цаашид ямар арга хэмжээ авах тухай хуралдаж байгаа мэдээлэл ирлээ.
Зарим иргэдээс ирсэн мэдээллээр үймээн болж байгаа газар хар цүнхтэй чулуу, архи зэргийг мөнгөний хамт хүмүүст тарааж байгаа бололтой. 4 хүний дунд 25 000 төгрөг өгч байгаа мөн үймээн дэгдээгчид бүгд согтуу байна гэсэн мэдээлэл ирлээ.

* 21.40 Цаг. Жагсагчид МАХН-ын төв байрны 3 давхар хүртэл бүрэн эзлээд байна.

Цагдаа нар байрны 2 хойд талаар хориглосон байдалтай байрлал эзэлжээ.

* 21.20 Цаг. Жагсагчид Дуурийн Театрын өмнөх барилга дээр байсан Бульдозарыг унаж цагдаа нар луу дайрсан болов буцаж ухраад байна.

Жагсагчид болон цагдаа нарын дайрсан ухарсан, эргээд дайрсан байдал хэвээр үргэлжилсээр байна.
МАХН-ын төв байрны өмнөх талбайд жагсагчид эргээд дүүрсэн байна. Баруун хаалгаар ус шүрших хоолой гаргаж ирж цагдаа нар луу шүршиж байна. Төв байрнаас жагсагчидыг дайрч гаргасан боловч эргээд дайрч орлоо.
Улаанбаатар Зочид буудлын өмнүүр жагсагчид дайрахаар бэлтгэж байна.

* 20.55 Цаг. Цагдаагийнхан хүч нэмэгдүүлэн МАХН-ын байрны 2 талаар гэнэтийн дайралт хийж жагсагчид байрны өмнөх ногоон байгууламж болон Сүхбаатарын талбайн урд талаар хуваагдан эргэн бөөгнөрч дайрах зэргээр үргэлжилсээр байна.

Цагдаагийнхан бороохой, нулимс асгаруулагч, резинэн сумтай буу зэргийг хэрэглэж байна.
Жагсагчид төв замын хөдөлгөөнийг хаажээ.
Цагдаагийнхан зарим жагсагчдыг баривчилж байна.
Жагсагчид буцаад байрны өмнөх талбайд дайрч орж ирлээ. Эргэж дайрахдаа нэгэн цагдааг унагаад дундаа оруулан зодлоо, цагдаагийн ажилтан өөрөө босч чадахгүй хэвтэж байна. Иймэрхүү хүчирхийлэлд нилээн хэдэн цагдаа өртөж байгаа харагдсан.

20.55 Цаг МАХН-ын төв байрны 1, 2 давхарууд хэсэгчилсэн байдлаар шатаж байгаа ба гал унтраагчид ирсэн боловч тэднийг ажиллуулахгүй шланкыг нь булааж авлаа.

Жагсагчид байр луу архи, вино, бензинтэй шил зэргийг шидэж гал тавьж байна. Мөн хөөсөнцөр шидэж ноцоож байна.
Эдний дунд өсвөр насныхан, хүүхдүүд нилээн харагдаж байна.

* 20.45 Цаг Жагсагчид хажуугийн барилгаас их хэмжээний хөөсөнцөр авчирч МАХН-ын байрны үүдэнд овоолж шатаах гэж байна.

Байрны 2 давхараас цагдаагийн ажилтнууд цонхоор гарцгаалаа.
Жагсагчид 2 давхарт гарч цонхоор эд зүйлсийг шидлэж байна.
Телевиз, хэвлэлийн ажилтнууд гэмтсэн байна.

* 20.33 Цагт МАХН-ын байрны арын доод гаражаас хамгаалалтын машинаар хамгаалуулсан 2 машин гарч явлаа. Ерөнхий сайд С.Баярыг гарч явлаа гэж таамаглаж байна.

Байранд нэвтрэн орсон жагсагчид дотроос бичиг баримт зэрэг зүйлсийг гарган ирж шатааж байна.
Жагсагчид МАХН-ын байрны 2 давхар луу галтай зүйл шидэж, 2 давхарт гал гарч эхэллээ.

* 20.20 Цагт Жагсагчид МАХН-ын байрны зүүн талд зогсож байсан Starex маркийн автомашиныг шатаасан нь дэлбэрлээ.

Мөн МАХН-ын 1 давхарт байрлах Duty Free Дэлгүүрээс болов уу гэмээр хайрцагтай эд зүйлсийг зөөн гаргаж гүйлдэцгээж шилтэй шингэн зүйлсийг байр луу шидэцгээж байна. Баруун жигүүрээр бас байр лүү нэвтэрцгээж байна.
Цагдаагийнхан хамгаалсан хэвээр байцгаана.

* 19.35 цагаас эхлэн МАХН-ын байрны зүүн жигүүрт дотор болон гадна гал гарч эхэллээ.

Зогсоол дээр байгаа 2 ч машиныг жагсагчид савчуулж эхэллээ.
Байдал ямар ч хяналтгүй байна. Жагсагчидын дунд бага насны хүүхдүүд маш их харагдаж байна.
Жагсагчид хашааны төмрөөр бамбай хийн цагдаа нар луу чулуугаар дайрсан хэвээр цөөн хэдэн бамбайтай цагдаа хамгаалсан байдалтай , цагдаа нарт дуулга зэрэг хэрэгсэл дутмаг харагдлаа.
Цагдаа нар юу ч хийж чадахгүй харахаас өөр чадваргүй байна.
Галыг дотор талаас унтраагаад байгаа бололтой.

* 19.10 цагт МАХН-ын байрны 1 давхар тэр чигээрээ шатаж эхэллээ.

Галын машин гал унтраахаар ирсэн боловч жагсагчид машины цонх руу чулуугаар нүүлгэн буцааж явууллаа.
Нөхцөл байдал хяналтаас гарсан шинжтэй харагдаж байна.
Галыг дотор талаас унтраалаа. Гал гарч байсан баруун жигүүрээр жагсагчид довтолж байна. Жагсагчид МАХН-ын байрны 3 талаас дайрч орохоор довтолж байгаа шинжтэй харагдлаа.
Цагдаагийнхан нөхцөл байдлыг хяналтнаасаа алджээ.

* 18.20 Цагаас жагсагчид том том чулуугаар зэвсэглэн довтолж цагдаа, сэтгүүлчидийг МАХН-ын байрны ар талд шахан гаргаад байна.

Байрны бүх цонхыг хагалсан бөгөөд цагдаа нарын дээрээс чулуун мөндөр бууж, жагсагчид МАХН-ын байранд дайран оржээ.
10 орчим минутын турш буун гарсан ба буутай тусгайгынхан харагдаж байна, резинэн буугаар буудсан гэсэн мэдээ байна. МАХН-ын байран дотор байгаа сэтгүүлчид гарч чадахгүй нуугдсан байна. Тэднээс “Ямар нэгэн арга хэмжээ авч зохицуулахгүй бол хүний амь үрэгдэхэд бэлэн байна” хэмээн тусламж хүсч мэдээлэл илгээлээ.
Чулуугаар зэвсэглэсэн довтолгоо үргэлжилсээр байгаа ба жагсагчидын дундуур түргэн тусламжийн машин явж байгаа харагдлаа.
МАХН-ын байран дотор сэтгүүлчид болон МАХН-ын дарга С.Баяр гарч чадахгүй байгаа гэсэн сураг сонсогдлоо.
Энэхүү явдалтай зэрэгцэн Сүхбаатарын талбайд Ардчилсан Холбооноос зохион байгуулж байгаа цуглаанд АН-ын дарга Ц.Элбэгдорж АН-ын байрнаас гарч ирэн нийллээ.

* 18.20 Цагт Иргэний Эвсэл-ээс нэр дэвшигч Ж.Батзандан, Д.Энхбат нарын хүмүүс АН-ын дарга Ц.Элбэгдоржтой уулзахаар хүлээж байгаа бөгөөд “хэрвээ АН-аас УИХ-д суудал авсан гишүүд суудлаасаа татгалзвал Иргэний Эвсэл-ээс нэр дэвшиж ялалт байгуулсан хүн татгалзахад бэлэн байна. Мөн Ерөнхийлөгч Н.Энхбаярыг байр сууриа илэрхийлж шийдвэр гаргахыг хүсч байна” гэж мэдэгдлээ.

* 17.00 цагийн үед жагсагчид МАХН-ын байрны үүдэн дэхь тугийг буулгаж шатаагаад, гадаахь сандал хайс зэргийг эвдлэн цагдаа нар луу шидлээ. Жагсагчид юу ч хийхээс буцахааргүй шинжтэй улайрсан харагдах ба том чулуунуудыг байр болон цагдаа нар луу шидлэж байна. Сурвалжлагч болон энгийн иргэд үймээнд өртөхөд ойрхон байна.

Жагсагчид МАХН-ын байрны өмнөх тугны ишинд Ардчилсан Нам, Бүгд Найрамдах Нам, Иргэний Намуудын тугийг өлгөж “уухай” хашгиралдаж байна.


* Сонгуулийн дүнг эсэргүүцэж жагсаал хийж байгаа Иргэний эвслийн дэд тэргүүн О.Магнай дэмжигчдийнхээ хамт Сүхбаатарын талбай дээрээс иргэдийг МАХН-ын байр руу очихыг уриалснаар жагсагчид МАХН-ын төв байр луу 15.30 минутын орчим ирцгээв.

О.Магнай болон иргэд МАХН-ын байрыг хамгаалж байсан Хамгаалалтын Албаны ажилтнууд руу дайрч байр луу орох үедээ хаалганы шилийг хагалж барьж явсан тугаараа дайрах үед Цагдаагийн албан хаагчид хүч нэмэгдүүлж байрыг хамгаалав.
Хэдийгээр МАХН-ын байр цагдаа нарын хамгаалалтад байгаа ч хамгаалалтын бамбай болон бороохой барьсан цагдаа нар руу сонгогчид чулуу зэргийг шидлэн дайрснаар тэдний хооронд зөрчил үүслээ.
БНН, ҮШН, Эрс шинэчлэл хөдөлгөөн, Иргэний эвслийн тугтай дэмжигчид нэгэн цагдааг таслан гаргаж дундаа оруулан зодож мөн цагдаа нартай зодолдож, улмаар хоёр гурван хүн шарх авав.
Хаалганы шил хагарах үеэр зарим нэг хүн шарх авлаа, мөн жагсагчид байрны цонхнууд руу чулуугаар нүүлгэж нилээд цонхны шил хагалсан байна.
Эсэргүүцэгчдийн гол шаардлага нь УИХ-ын 2008 оны Сонгуулийг дахин явуулах аж.
Одоогийн байдлаар О.Магнай, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар микро автобус дотроос “Ц.Элбэгдорж болон бусад сонгуульд ялсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээс татгалзахыг уриалж байна” зэргээр үг хэлцгээж байна.
О.Магнайгийн хэлснээр Иргэний Эвслээс нэр дэвшин ялалт байгуулсан Д.Энхбат УИХ-ын гишүүнээс татгалзлаа, одоо жагсагчид дээр ирнэ гэж мэдэгдсэн байна.
Ж.Батзандан, Д.Энхбат нар 16.50 цагт жагсагчид дээр ирж Д.Энхбат “УИХ-ын гишүүнээс татгалзахад бэлэн байна ” гэж мэдэгдлээ.
БНН-ын дарга Б.Жаргалсайхан цуглаанд үг хэлж голлох үүрэгтэй оролцож байна.

Жагсагчдын дундаас 2 хүнийг цагдаагийнхан саатуулсан бөгөөд О.Магнай “МАХН-ын дарга С.Баярыг гарч ирэх, сонгуулийг буцааж дахин сонгууль явуултал бид эндээ байна” гэж мэдэгдлээ.

Та нар унтаж байхад

Та бүхнийг ид сайхан унтаж байхад энэ post-ийг бичлээ.

Олон хүнийг, манай ангийханы 60 гаруй хувь нь(Энхцэцэг унтаагүй ч байж магадгүй)унтаж байхад Баяраа ах бид 2 ангидаа хичээлээ хийж байна.Намсрай багшийн бидэнд итгэж өгсөн даалгаварыг шөнийн 03 цагт хийж сууна.Та бүхнийг сайхан унтаж байгаа гэж бодохоор атаархах ч шиг,маргааш ирээд алуулна гэж бодохоор инээд хүрэх ч шиг.Сосормаа багшийн эссэг бас л бичиж байна.Англи хэлээ ч бас мартаагүй ээ.Ганболд багшаа бол бүр мартаагүй.Даалгавараа сайн кээж байнаа.

За ийгээд та бүкэндээ күмнээс илүү сайхан чийж, олноос имэргэн сэркийг күсэн ерөөе лөө.
Алс баруун кязгаараас күрч ирсэн Жамсран

Tuesday, January 27, 2009

Улаангом Ойрад түмний өлгий нутаг

1206 онд Их Монгол улс байгуулагдсаны дараа Увс нуур, Алтайн нуруу нь Монголын Баруун түмний үндсэн нутаг болж байв. 1207 онд Чингисийн ахмад хүү Зүчи цэрэг авч мордон Енесей мөрний сав дагуу орших ойн олон аймгуудыг эрхшээлдээ оруулснаар энэ бүс нутаг талын болон ойн аймгууд зэрэгцэн болон холилдон суусан нутаг болсон юм. Ойн аймгууд болон Ойрадууд чухам энэ үеэс Хангайн нуруунаас баруун тийшх нутагт шилжин суурьшиж эхэлжээ. 1260-аад онд Монголын их хаан Хувилайтай зэрэгцэн Монголын хаанаар тодорч, хаан жирээ булаацалдаж байсан Аригбух хаан энэ бүс нутгийн цэрэг, эдийн засгийн хүчинд тулгуурлан тэмцлийг өрнүүлж байжээ.



1260-аад оноос Монголын Юан гүрний Давааны арын мужид тус бүс нутаг багтан орж олон монгол аймгуудын малжих нутаг болсон хэвээр байсан юм. Энэүед ой, тайгын бүс нутаг, Хөвсгөл нуур, Енесей мөрний эхэнд нутаглаж тайсан Ойрадууд тэргүүтэй аймгууд уул тал хосолсон Хангайгаас баруун тийш нугагт шилжин суурьших болсноор мал сүргээ өсгөсөн идэрмэг хүчирхэг малчин аймаг болж хувирав.

Юан гүрэн 1368 онд мөхсний дараахан хятад газар байсан монголчууд эх нутагтаа хүрэлцэн ирж, уугуул нутагтаа оршин сууж байсан монголчуудын хооронд бэлчээр нутгаа булаацалдах, хятадын Мин улсын довтолгоон зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан Монголын дотоод байдал хурцадсан үед 1390-ээд онд Дөрвөн Ойрадууд улс төрийн талаар бие даах болжээ. Энэ тухай Лувсанданзан гүүшийн 1634 онд зохиосон "Алтан товч"-д Элбэг хааны үед Хутхай таяугийн хүү Батула чинсанд Дөрвөн ойрадыг захируулсан, тэд харь болсон тухай тодорхой өгүүлжээ.

1437 онд Ойрадын Тогоон тайшийн байгуулсан Дөрвөн ойрадын холбооны үндсэн газар нутгийн цэсэд Алтай орчмын нутаг орж байна. Тогоон тайшийн үед " Ойрадын холбоонд багтахыг хүссэн Торгууд аймгийнхан зургаан элч заран "Чи нугууд Ойрад орны Үзүн-д одоод газар хийгээд ноён тэргүүтэнд харж ирэгтүн" хэмээн захиж байжээ. Энд гарч буй Үзүн хэмээх газар хаана байсан бол?. Дөрвөн Ойрадыг бүрэлдүүлэгч Цорос аймгийг Зүүнгар хэмээн түүхэнд нэрлэж иржээ. Ойрадууд ертөнцийн зүг чигийг одоогийнхоос өөр байдлаар, хойт зүгийг зүүн зүг, зүүн зүгийг өмнө зүг, өмнө зүгийг баруун зүг, баруун зүгийг хойт зүг хэмээн үзэж, тухайн үедээ хойт талдаа байсан Цоросуудыг зүүнгар гэж нэрлэж байжээ. Өнөөдөр ч гэсэн ойрадууд ертөнцийн зүг чигийг энэ байдлаар нэрлэж байна.

Тогоон тайшийн үед ойрадад Торгууд, Хошууд хэмээх хоёр аймаг элсэн оржээ. Торгуудын өөрсдийн нь бичсэн нэгэн түүхэнд Торгуудууд Бөхмөрөн гэдэг газар нутаглаж дөрвөн үе суусан. Тав дахь үедээ зургаан хүн зарж Ойрадын хаан Тогоон тайшид бараалхсанд тэдний өнгө бие сайхны тул, та нар юун их туруг биетэй сайхан улс вэ хэмээн гайхан сайшаасан учраас Туругууд хэмээсэн үг хазайгаад Торгууд гэж алдаршив. Ойрадын газарт ирж Тогоон тайшийг түшив. Тогоон тайш хүүгээ хатан болгож өгч, инжид хоёр зуун тавин өрх өгснөөс уламжлаад агуу их өсөөд дөрвөн Ойрадын нэгэн болсон"1 гэжээ. Энэ баримтанд гарч буй Бөхмөрөн хэмээх газар бол өнөөгийн Бөхмөрөн голын нэр.

Ойрад монголчууд 1502 он хүртэл лавтай Хангайн Алтайн нуруу, түүний завсар нутагт нутаглан байсан баримт түүхийн олон үйл явдалд энэ нутгийн газар байнга тэмдэглэглэн гарч байдгаас тодорхой мэдэж болно. Тухайлбал, 1454 онд Эсэн хааныг алагдсны дараахан түүний эхнэр хүүхэд Завхан голын савд байсан тухай, Мандухай сэцэн хатан, Батмөнх даян хааны ойрадтай хийсэн тулалдаан Хангайн баруун бэлд болж байсан тухай олон мэдээ баримт буй.

Батмөнх даян хааны Ойрадын эсрэг хийсэн хүчтэй довтолгооны дараа Ойрадуудын нилээд хэсэг нь Алтайн нурууг давж нутаглажээ. Тэдгээрийн нэг хэсэг нь Их говийн өмнүүр нутаглаж байжээ. Энэ үеэс Увс нуурын сав газраар төвлөн нутагласангүй бөгөөд зах хязгаарын малжих орон болсон байна. Ойрадууд ХҮ1 зуунд буюу 1538 оны үеэс Түмэдийн Алтан хан, Ордосын Хутагтай сэцэн, Халхын Түшээт хан Абтай, Хотгойдын Шолой убаши нарын хэдэн жилийн үе үеийн довтолгоог хүлээж, хүчин ихээхэн буурч байсан энэ үед Увс нуурын сав газраар орос баримтад "Алтан хан" хэмээн алдаршсан Хотгойдын Шолой убаши (1567-1627) нутаглаж байв.

ХVI зууны сүүлчээр Халхын баруун гарын Алтан ханы үед Ойрадууд баруун тийш шахагдаж, Шолой убаши Алтайн нуруу, Увс нуур, Тагна уул, Красноярск хүртэлх газар нутгийг эрхэндээ оруулж нэгэн.үе хүчирхэгжиж байв. 1616 онд Оросын В.Тюменецийн толгойлсон элч нарыг Шолой убаши Увс нуурын баруун хойт хөвөөн дэх өргөөндөө хүлээн авч уулзаж байсан2 нь тус нутаг нь Халхын Алтан ханы мэдэлд байсныг бататгаж өгч байна.

ХҮII зууны дунд үе тодруулбал, 1660 оны үеэс Зүүнгарын Сэнгэ хун тайж Тагна уул, Увс нуурын орчмын газар нутгийг эзлэн авч, улмаар Зүүн гарын хаант улсын Галдан бошготын үед Зүүнгар улсын мэдэлд улам бэхэжжээ. Өөрөөр хэлбэл, Хотгойдын Алтан хан буюу Шолой Убашийн дараагаар Хотгойдыг захирч байсан Омбо-Эрдэнэ (?-1657)-нийг таалал төгссөний хойно Хотгойдын Лувсанринчин тайжийн үед Зүүнгар улсын Сэнгэ хунтайж Хотгойдыг зүүн тийш шахаж, Урианхайн зарим хэсгийг эрхшээлдээ оруулж татвар авах болжээ. Энэ үеэс Увс нуурын газар нутаг Ойрадуудын мэдэлд орсон байна. Сэнгэ хунтайж цаг бусаар таалал болж, төрсөн дүү Галдан хунтайж Цоросыг захирч, улмаар 1676 онд Зүүнгар хаант улсыг байгуулсан билээ.

Friday, January 23, 2009

ЧАНДМАНИЙН СОЁЛ

Монгол орон хүн үүссэн өлгий нутгийн нэг хэмээн тооцогддог билээ. Улаангомын сав газар бол эртний их түүхтэй, соёл иргэншлийн өлгий болсон нутаг юм. Хархираагийн нуруунаас буусан олон голуудын үржил шимт хөндий . Улаангомын сав нутаг нь нэн эртнээс хүн оршин амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлсэн бүс нутаг байж түүхийн олон үеийн дурсгалыг өөртөө агуулсаар иржээ.Монгол алтайн нуруу, их нууруудын хотгор нь эртний хүмүүсийн өлгий нутгийн нэг байсан нь Монгол төдийгүй дэлхийн хэмжээнд яригдах цөөн хэдэн дурсгалууд эндээс олдсонтой холбоотой. Тэр дундаа Улаангомын хэмээн тодотгогдох Чандманий соёл бол Монгол, Төв ази төдийгүй дэлхий дахины хэмжээнд яригдах бие даасан цогцолбор соёлын нэгэн мөнөөс мөн ажээ.



Эл дурсгал нь хүрэл, төмрийн түрүү үеийн хоёр томоохон иргэншил болох дорнод монголын дөрвөлжин булш, дундад азийн скифийн соёл иргэншилийн холбоосон дээр оршиж тэр утгаараа энэ хоёр соёл иргэншлийн агуулгыг аль алины нь онцлогийг өөртөө агуулсан ихээхэн өвөрмөц онцлог бүхий дурсгал.Монголын төмөр зэвсгийн түрүү үе буюу мэө VII-III зууны үед холбогдох иж бурэн дурсгал бол Увс аймгийн Улаангом хотын дэргэдэх Чандмань ууланд буй цогцолбор соёл юм. Анх 1972 онд Улаангом хотноо газар шорооны ажил хийж байсан хүмүүс барилгын шороо хайрга Чандмань уулын бэлээс авах үед дүнзэн хашлагатай булш ил гарч, ийм булш байгааг олж мэдсэн ажээ. Чандмань уул далайн түвшнээс дээш 1100 өндөр, улаан боржин чулуунаас тогтсон бөгөөд эртнээс нааш тахилгатай байсан нь олон зүйлээр илэрч байдаг.Мөн онд энэ тухай Г.Жамъян, Т.Бямбадорж нар Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнд мэдээлсэн ажээ. Уг мэдээллийн дагуу доктор Д.Дорж газар дээр нь ирж тандалт үзлэг хийн томоохон дурсгал мөн болохыг нь тогтоож, дараахан Д.Наваан, В.В.Волков нарын удирдсан "Монгол-Зөвлөлтийн хамтарсан хээрийн шинжилгээний хүрэл төмрийн түрүү үе судлах анги" судлан шинжсэн байна.1972-1974, 1981-1982 онуудад нийт 56 булш малтан шинжилсэн ажээ. Энэхүү дурсгалыг судлан шинжээд эндээс олдсон дурсгалуудыг адил төстэй дурсгалуудтай харьцуулан судлаад бие даасан соёл мөн болохыг тогтоон "Чандманий соёл" хэмээн нэрийджээ. "Чандманий соёл" нь МЭӨ VII-III зуунд холбогдоно. "Чандманий соёл"-ыг тусгайлан олон жил судалсан хүн бол археологич Л.Цэвээндорж юм. Уулын эргэн тойронд түүхийн олон үед хамаарах 300 орчим булш, хөшөө дурсгалтай бөгөөд 70 гаруй булшийг малтан шинжээд байна. Чандмань уулын булшийг гадаад хэлбэр, булшны зохион байгуулалт, үхэгсэдийг хэрхэн оршуулсан зан үйл зэргийг нь шалгуур болгон дөрөв ангилсан байна.1. Том дөрвөлжин чулуун далантай булш: Пирамид хэлбэрийн том чулуун далантай булш Чандмань уулнаа арав гаруй байгаа бөгөөд энэ төрлийн булшнаас төлөөлөл болгон хамгийн хойт захын нэгэн булшийг малтан шинжилсэн байна. Энэ булш 10x10 хэмжээтэй төв дундаа 1 м, захаараа 0,5 м өндөр пирамид хэлбэрийн чулуун -далантай бөгөөд далангийн суурь, хормойн дөрвөн талыг дунджаар 1,1x0,7x0,5 хэмжээтэй чулуугаар чигжиж овоолон бутээсэн байна. Булшны төв хэсэг дэх бунхнаас хүн амьтны эмх замбараагүйгээр байрласан яс их хэмжээгээр гарсан бөгөөд тонуулчид бусниулсан нь мэдэгдэнэ.2. Чулуун далантай авсгуй булш: Энэ төрлийн булш нь чулуун далангийн дор 1,3-1,8 м гүнд нүх ухаж дотор нь эр, эм хоёр хүнийг нэгийг нь хөлийг нь атийлган баруун ба зүүн хажуугаар нь хэвтүүлж толгойгоор нь баруун хойд зүгт хандуулсан, нөгөөг нь хоёр хөлийг нь жийлгэж хоёр гарыг нь биеийг нь дагуулан гэдрэг харуулж хэвтүүлээд толгойгоор нь мөн хойд зүгт хандуулсан байдалтайгаар зохион байгуулсан байх ажээ.3. Жижиг чулуун австай булш: Энэ төрлийн булшнаас Чандмань уулнаа 20 гаруйг малтан шинжилжээ. Эдгээр булш нь газрын хөрснөөс авсыг таглаж тавьсан чулуу нь ил гарсан байдлаар мэдэгдэх бөгөөд 0,8-1 м-ийн гүнээс чулуун авс гардаг. Чулуун авсанд гол төлөв 1-2 хүнийг хоёр хөлийг нь ихэд атийлган баруун буюу зүүн хажуугаар нь хэвтүүлж, толгойгоор нь баруун хойд зүт хандуулан тавьдаг байжээ. Зарим булшнаас хүний бүтэн яс гараагүй боловч антропологийн судалгаанаас үзэхэд хэд хэдэн өөр хүний яс байсан нь их сонирхолтой юм. Энэ төрлийн булшнаас хүрлээр хийсэн бэл, арал, хутга, чинжаал, байлдааны зээтүү, гурван хянгатай шөрөгт зэв, гоёл чимэглэл, гоёл чимэглэл, саадагны гох, ясаар хийсэн шөрөг, хавтгай ясан ялтас, сумны ясан зэв, төмөр хутга, шөрөг, хадаас, явуу, алаг бөөртэй шилэн эрхи, шавар ваар сав зэрэг эд өлгийн зүйлс олдсон байна.4. Дунзэн бунхантай шороон булш: Дүнзэн бунхантай булшыг гүн ухаж дотор нь 2,5-3 м орчим урттай бүдүүн шургаагаар дүнзэн бунхан барьж түүнийгээ мод, чулуугаар маш нямбай шаллаж оршуулга үйлдээд бүдүүн урт сургаагаар таглаж хийсэн байна. Бунхан дотор 10 хүртэл хүн оршуулсан байх ба эрэгтэй, эмэгтэй хүн хүүхдийг ч хамт оршуулсан байдаг. Энд оршуулж буй хүнийхээ толгойг баруун буюу баруун хойд зүгт хандуулан хоёр хөлийг ихэд атийлган чулуун дэр дэрлүүлж тавьдаг өвөрмөц зан үйл ажиглагддаг. Дүнзэн бунхантай булш нь газрын хөрсөн дээр ил гаргаж барьсан далангүй, гаднаас нь хараад булш байна гэж ялгаж таних шинж тэмдэггүй учир тоногдсон нь цөөн, анх хийсэн янзаараа бүрэн бүтэн, дагалдуулж тавьсан эд өлгийн зүйлс нь бүрэн байдаг учир эрдэм шинжилгээний хувьд онц сонирхолтой.Зарим нэгэн онц сонирхолтой булшны талаар дэлгэрэнгүй өгүүлбэл, 46-р булш: Энэ булшинд таван хүнийг хэвтүүлээд толгойг нь баруун хойд зүгт хандуулан байсан бөгөөд булшнаас хүрэл зэв, ясан шөвөг, хүний хүзүүний орчимд сувсан зүүлт, хүрэл ээмэг, ваар савны зүйлс их олддог.Чандманий 11-р булшний хэмжээ нь 3,3 м х 3,1 м хэмжээтэй гадна мэдэгдэх шинжгүй, дотроо бунхантай энэ булшинд долоон хүн оршуулсан. Хүмүүсийн толгой бүгд зүүн зүг харуулан тавьсан.31-р булш: Энд 1,2м гүнээс дүнзэн бунхантай оршуулганд найман хүнийг толгойг нь баруун хойт зүг хандуулан тавьсан бөгөөд дөрөв дөрвөөр нь хоёр эгнээ болгон оршуулсан. Эхний дөрвөн хүнийг баруун хажуугаар нь хэвтуүлээд хөлийг нь атийлгасан. Дараагийн дөрвөн хүнийг зүүн талаар нь хэвтүүлэн атийлгасан байсан. Энэ булшнаас хүрэл толь, алтан бөгж, чинжаал хутга, шавар сав зэрэг мөн хонины эвэр далны яс дагалдуулан тавьсан ажээ.33-р булш: Газрын хөрснөөс ялгагдах аргагуй 1 м-ийн гүнд дүнзэн бунхантай оршуулганд долоон хүн хоёр хүүхэд оршуулсаны таван хүний толгойг баруун хойд зүг харуулааад баруун хажуугаар нь хэвтүүлж хөлийг нь атийлгасан ба чинжаал хутга, хүрэл тогоо, сумны ясан зэв дөрвөн ширхэг, модоор хийсэн сав суулга болон ихэвчлэн эд зүйлс дагалдуулан тавьсан.23-р булш: Газрын хөрсөн дээр ямар нэгэн шинж байхгүй 0,8м гүнд 2,4х2,4м хэмжээтэй модон бунхантай чулуун шалтай булш байсан. Энд долоон хүнийг оршуулсан ба толгойг нь баруун хойд зүг харуулсан. Хүн бүрийн толгой доор чулуу дэрлүулэн тавьсан. Шавар эд өлгийн зүйл дагалдуулсан. Хоёр, тавдугаар хүний хөлийг жийлгээд хоёр гарыг нь биеийг дагуулж, толгойг нь зүүн зүг харуулсан. Дөрөв, зургаа, долдугаар хүмүүсийн хоёр хөлийг атийлгаад зүүн хажуугаар нь гурав дахь хүний хөлийг атийлган баруун хажуугаар хэвтүүлэн баруун хойд зүг харуулсан хүрэл чичлүүр хутга, төмөр зээтүү, хүрэл толь, хүрэл унжлага, шавар ваар сав дагалдуулсан.43-р булш: Энд газар хөрсөнд мэдэгдэх шинжгүй. 0,9 м гүнээс бунхан гарсан. Бунханы баруун хойт хэсэгт 2 хүнийг толгойг нь баруун хойт зүг харуулан баруун хажуугаар нь атийлгаж тавьсан. Энэ хүний толгойг нь хүний биеэс хол тавьсан байсан. Энэ толгойны баруун талд дугуй хэлбэртэй цөм цохьсон ба энэ хүний бүсний орчмоос хүрэл толь, байлдааны хүрэл зээтүү, зэв зэрэг тус тус олдсон байна.Чандмань уулнаа малтан шинжилсэн эдгээр булш нь гадаад байдал, доторхи зохион байгуулалтаараа Монгол, Тува, Сибирь, Дундад ази, Алтайн мөн үеийн булш бунхантай ижил төстэй талууд нэлээд байгаа боловч, өөрийн гэсэн өвөрмөц онцлогийг булш бунхан хийж бүтээх, үхэгсэдээ оршуулахад үйлдэж байсан зарим ёс заншил, зан үйл болон аж ахуй, хөдөлмөрийн туршлага нь тэдний дараагаар Монгол нутагт оршин тогтнож байсан овог аймгийханд уламжлагдан хадгалагдсан төдийгүй хөрш зэргэлдээ мөн үеийхэнд харилцан нөлөөлсөн бие даасан томоохон соёл байсан нь маргаангүй юм.Чандманий соёлоос илрэн гарсан эд өлгийн зүйлсийг хэв шинжээр нь харьцуулан зэр зэвсэг, хөдөлмөрийн багаж, элдэв тоног хэрэгсэл, толь, гоёл чимэглэл, сав суулга, хэмээн ангилан үздэг юм. Эдгээрээс зэр зэвсгийн төрөл зүйл нь ур хийцийн хувьд мөн үеийн ижил төстэй дурсгалуудаас ялгаран харагддаг юм.

Энэхүу дурсгалаас хүрэл ба төмрөөр хийсэн чинжаал хутга арав гаруй олдсон байна. Хүрэл чинжаал нь хэлбэр төрхөөрөө 1.Эрвээхэй далавчит маягийн ааг бүхий зууван хэлбэрийн тольттой, 2.Товойлгон үйлдсэн шулуун аагтай, зуувин хэлбэрийн тольттой, 3. Гүдгэрдүү аагтай, ишээ дагасан зэрэгцээ хоёр ховилтой, зуувин хэлбэрийн толытой, 4. Мөлгөрдүү давхар Чандмань уулны булшнаас гарсан хурэл хутга аагтай, ишнийхээ дотор талаар гүн ховилтой, ховилынхоо хоёр талд хоёр тусгай сэнжтэй мөөг хэлбэрийн тольттой, 5. Ир нь угаараа өргөсч ааг болсон цагирган сэнжтэй, 6. Эрвээхэйн далавчны маягийн аагтай ишээ дагасан ховил бүхий цагирган тольттой, 7. Нэг талдаа иртэй эрвээхэйн далавчны маягийн аагтай домгийн хоёр шувууны толгойг өөд өөдөөс нь харуулан товойлгон цутгаж урласан тольттой. Харин төмөр чинжаал нь, 1. Шулуун аагтай цагирган тольттой, 2. Ир нь угаараа өргөсч ааг болсон ишээ дагасан урт нэвт нүхтэй зуувин дугуй хэлбэрийн тольтой гэсэн нийт есөн төрөл байна.Харин байлдааны хүрэл ба төмөр зээтүү арав орчим олдсон бөгөөд эдгээр нь гол төлөв чичлүүр хутганы хамтаар нэг дороос олдож байжээ. Эндээс олдсон байлдааны хүрэл зээтүүнүүд гол төлөв 15-20 см урт, дугуй онгитой их бие нь бөөрөнхий хэлбэртэй бөгөөд хоёр торгон үзүүрийг шовхолж ирлэсэн байх бөгөөд зарим зээтүүний хоёр үзүүр нь тэнцүү биш байх боловч үндсэндээ адил байх юм. Чандманчууд байлдааны зээтүүгээ 60 см орчим урт модоор ишлэж ишнийх нь үзүүрт хамгаалалт хүрэл үзүүр хийж байв. Байлдааны зээтүү гол төлөв үхэгсэдийн бүсэлхий орчмоос олдох ба ан агнуурын болон байлдааны зэвсэг болгон хэрэглэж байсан нь мэдэгдэнэ.Чандманьчуудын ан агнуур ба байлдаанд хэрэглэдэг хурдан зэвсэг нь нум сум байв. Чаньдманьчуудын нум одоогоор бүтнээрээ олдож амжаагүй байгаа бөгөөд нумны өмхөрсөн жижиг хэсгүүд дээр тулгуурлан бүхэлд нь сэргээх боломжгүй юм. Гэсэн хэдий ч хэв байдлыг нь ажихад хүрэл төмрийн түрүү үед монгол нутгаар өргөн тархасан иМ" хэлбэрийн зүймэл нум хэрэглэдэг байсан нь мэдэгдэнэ.Чандманьчуудын нум нь бүсэлхий орчимоос нь илрэн олдох ба энэ нь тэд нумаа бүснээсээ зүүж явдаг байсныг илтгэн харуулна. Эндээс харвуулын хүрэл ба ясан зэв олон тоогоор олдсон бөгөөд эдгээр нь нэлээд хэдэн янз байна. Харвуулын зэвүүд нь бүгд гурван хянгатай бөгөөд дотроо шөрөгт болон онгит гэж ялгагдана. Зарим хүрэл зэвийн мөс суулгадаг хөндийн хэсэгт нь мөс хугарвал авч байх зориулалттай жижиг нүх гаргасан байна. Эндээс илрэн гарсан нэгэн сонирхолтой олдвор бол боөрөнхий толгойтой модон сум юм.Энэхүү дурсгалаас хүрэл ба төмрөөр хийсэн саадагны гох нэлээд олдсон бөгөөд эдгээрийг хийсэн арга барил, хэлбэр төрхөөр нь, хавтгай хүрлийг үзүүрийг нь махийлган дээд талд нь дугуй буюу дөрвөлжин нүхэлж хийсэн хүрэл гох, нимгэн хавтгай хүрлийн нэг үзүүрийг нь махийлган нөгөө үзүүрийг нь эсрэг талруу нь хуйлж сэнж болгосон, цагирган сэнжтэй хүрэл буюу төмөр саадагны гох, барсын төрлийн амаа ангайсан амьтны толгойн цутгавартай, хажуудаа сэнжтэй хүрэл гох гэх зэргээр ангилан авч үзсэн байна. Судлаачид эндээс илрэн гарсан саадагны гохыг харьцуулан судлан үзээд буган хөшөөний бүснээс зүүж дүрсэлсэнтэй адил саадагтай байжээ хэмээн үзсэн нь бий. Чандмань уулын булшнаас хүрэл ба төмрөөр хийсэн хутга арав гаруй олдсон байна. Хүрэл хутга нь бүгдээрээ тэгш мөртэй харин ишний тольт нь өөр өөр юм. Хутгыг ширэн буюу ширэлсэн модон хуйнд хийж бүснээсээ зүүж явдаг байсан бололтой юм.Мөн энэ дурсгалаас шөвгөрхүү эдлэл нэлээд олдсон бөгөөд эдгээрийг ерөнхийд нь мөөгөн толгойтой бөөрөнхий биетэй дөрвөн талтай хүрэл шөвөг, хотон шувууны толгойн дүрстэй хүрэл шөвөг, ишиндээ нэвт нүхтэй бөөрөнхий ясан шөвөг хэмээн ангилдаг байна.ээр өгүүлсэн олдворуудаас гадна олом, хазаар, бүс тэлээний хүрэл арал, ваар савны зүйл зэрэг олдворууд ч нэлээд илрэн гарсан байна.Чандманий соёл нь энэ бүс нутгийн хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн нийгэм оюун санаа, сэтгэлгээний төвшин зэргийг илрүүлэн судлахад чухал ач холбогдол бүхий дурсгал юм. Энэ дурсгалыг илрүүлэн судалсны үр дүнд МЭӨ VII зуунаас Монгол нутаг дахь эртний хүмүүс төмөр зэвсэг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн хэрэглэх болж улмаар тэдний нийгэм оюун санаа сэтгэлгээний түвшинд нь чухал ахиц гарсан болохыг илтгэн харуулдаг чухал дурсгал ажээ. Тиймээс ч Чандманий соёлыг монгол нутаг дахь цорын ганц бөгөөд бие даасан томоохон дурсгал мөн гэдэгтэй санал нийлдэг байна.Чандманий соёлоос гадна Улаангомын сав нутаг нь эртний овог аймгуудын нутаглан сууж байсныг илэрхийлэн харуулах үүх түүхийн гайхамшигт дурсгалууд ч цөөнгүй бий. Улаангом хотын ойр эртний Түрэг (552-745), Уйгур (745-840)-ын хаант улсын үед холбогдох Долоодойн хэмээх тодотгол бүхий руни, уйгур бичээс бүхий хөшөөнүүд бий. Эдгээр хөшөөг Түрэг, Уйгур бичээс бүхий Долоодойн хөшөө хэмээн нэрлэж иржээ.Увс аймгийн орон нутгийг судлах музейд хадгалагдаж буй Долоодойн хэмээн нэрийдэгдэх Түрэг, Уйгур бичээс бүхий дурсгал анх Түргэн сумын нутаг Хар ус хэмээх газар буй Долоодойн хэмээн нэрлэгдэх цогцолбор дурсгалын орчим байжээ.Долоодойн хөшөө байх хиригсүүрийн өндөр нь хоёр метр, голч нь хорин метр орчим ажээ. Булшны дөрвөн талд тус бүр метр гаруй өндөр улаан боржин чулуугаар хийсэн хөшөө бийгээс хоёр хөшөө нь бичээстэй юм. Уг дурсгалыг анх эрдэмтэн Ц.Доржсүрэн илрүүлэн улмаар аймгийн орон нутгийг судлах музейд зөөвөрлөн авчирсан байна.

Долоодойн руни бичигтэй чулуу Долоодойн уйгар бичигтэй чулуу Түрэг бичээс бүхий хөшөө нь руни бичгээр бичигдсэн дөрвөн мөр бүхий бичээстэй дурсгал юм. Энэхүү бичээсийн талаар Ц.Доржсүрэн, Б.Ринчин нар өөрсдийн бүтээлдээ дурьдаж байсан бөгөөд өнөө болтол тайлан уншиж хараахан амжаагүй байна. Харин Уйгур бичээс бүхий хөшөө нь 57 үгнээс бүрдсэн нийт 8 мөр бичээстэй юм. Ц.Доржсүрэн уг бичээсийг гэрэл зургаар хуулбарлан Оросын эрдэмтдэд илгээсэн бөгөөд анх А.Щербак тайлан уншсан ажээ. Уг бичээсийн агуулга ныБаатар нэр минь Богаз-Тегин. Би арван долоон настай байхдаа цэргийн хамт Бур-Улугуд очижБи мянган адууг олзолсон. Арван есөн нас арай хүрээгүй байхдааБи Оги-Сунуту-Тытагуд аян дайн хийсэн ба Чонуд цэрэг илгээж билээ.Ярмагзед үлдэнгүүд би тэдний замыг тосож хааж билээ. Өндөр жилТүвдээс хойш оршдог газар нутаг дахь Тюргис-Болочу-Огузыг би эзлэв.Хорин нэгтэйдээ би Омузуд цэргээ аваачаадДалайтай залгасан газар дахь Биди хүртэл доош бууж....... (Наймдугаар мөрний бичээс балраад гаргагдахгүй болжээ). Хэмээнхөшөөнөө бичсэн байна.Тэгэхээр уг хөшөөнөө Богаз-Тегин хэмээх залуу баатар хэд хэдэн газар цэрэг илгээж аян дайн хийсэн тухай өгүүлсэн байгаа нь тодорхой байна. Эрдэмтэд бичлэгийн хэлбэр дүрс, бичлэгийн шинж байдлыг нь судлан үзээд согд-уйгурын буюу согд бичиг уйгур бичигт шилжиж байсан үеийн бичигтэй их төстэй байна гэж үзжээ. Хөшөөний бичгийн найруулга, он жилийг нэрлэсэн байдал, хэл зүйн онцлог зэргийг нь шалгуур болгон уг дурсгалыг VIII зууны үед холбогдуулан үздэг байна.

Энэхүү дурсгалууд нь Монгол нутагт оршин тогтнож байсан Түрэг, Уйгурын хаант улсын үед холбогдох цөөн хэдэн дурсгалын нэгэн юм.

ГАЛДАН БОШГОТ ХААН


Ойрадууд 1207 онд Ойрадын зонхилогч Хутагу бэхийн шийдвэрээр Чингис хаанд дагаар орж Их Монгол улсын бүрэлдэхүүнд багтах болжээ. Чингис хаан Ойрадыг нэгтгэж авсан явдалдаа ихээхэн ач холбогдол өгсөн байдаг. Тэрээр Ойрадын хүн ардаас бүрдсэн цэргийг зүүн гарын түмэнд багтаан захируулсан. Мөн өөрийн удмын охидоо Ойрадын ноёдод өгч ураг барилдсанаар барахгүй, голлох ноёд сурвалжтнуудад өндөр итгэл хүлээлгэн шадар нөхөд болгон авсан нь бий. Чингис хаан Хутагу бэхийн хүү Иналчид Цэцэйхэн охиныг, Иналчийн ах Төрэлчид Зүчийн охин Олуйханыг өгч, Хутагу бэхийн охин Хаймишийг Өгэдэйн ахмад хүү Гүюгт хатан болгон авсан цагаас эхлэн Алтан урагтай Цоросууд ураг барилдах болсон тэр цагаас эхлэн ойрадын голлох овог болох Цорос овог Монголчуудын дунд ихээхэн нэр хүндийг хүлээн "Цагаан яс" хэмээн өргөмжлөгдлөө. Эзэн богд Чингис хааны үндэслэн байгуулсан Их Монгол улс, Монголоор овоглосон эзэнт гүрэн мандал бадралын түүхэн замаар замнасаар XV зууны эхэн үе Монгол эх нутагтаа төвлөсөн билээ. Энэ үеэс улс орон ноёд язгууртны дотоодын хямралд автан, улс төрийн бутралд автагдан хуваагдан сарнихад хүрчээ.


Энэ нөхцөл байдлын гол шалтгаануудын нэг нь 200 гаруй жил бүх Монгол даяар дархлагдан бэхжсэн Алтан ургийн угсаа залгамжлалын ноёрхолд хүчтэй өрсөлдөгч гарч ирсэн явдал байлаа. Энэ нь Цоросын угсаа залгамжлал юм. Ойрадууд Чингисийн үеэс Юань улс мөхөн Монголын их хаадыг хятад газраас монгол нутагт ирж суурьштал цэрэг улс төрийн хүчирхэг байдлаа хадгалсаар байсан юм. XIV зууны сүүлчээр Ойрадын Үгч Хашихын үед Цорос овог ихэд хүчирхэг болж, бусад салбар салаа аймгуудыг зохион байгуулалтад оруулж эхэлжээ. Ойрад хэмээх нь тусгайлсан нэгэн овог аймгийг нэрлэхээсээ илүү олон овог аймгийг нэгтгэсэн улс төрийн холбоот улсын нэр юм. Чингис хааны үед Ойрадууд дөрвөн мянган болж зохион байгуулагдаж байсан бол өнгөрсөн түүхийн хугацаанд улс төрийн "Дөрөв"-ийн холбоог хэдэнтээ үүсгэн байсан тухай сурвалж бичиг, судалгааны зохиолд тэмдэглэгджээ. Ойрадууд Цорос угсааны хаадаар толгойлуулан 1400-аад оноос Зүүн монголоос туурга тусгаарлан Дөрвөн ойрадын холбоо байгуулж байх тэр цагт цорос язгууртай Батула чинсан (1400-аад онд амьдарч байсан), түүний хүү Тогоон тайш (7-1438), ач хүү Эсэн тайш хаан (1407-1454) нар захирч байв. Анх байгуулагдсан Дөрвөн ойрадын холбоо Тогоон тайшийн үед бий болж эртний ойрад аймгууд голлон, Барга, Буриад, Түмэд, Баатад аймгууд оролцож байлаа. Энэ холбоо 1500-аад он гэхэд задарч бутарсан боловч дахин байгуулагдахдаа газар нутаг, оролцогч аймаг угсаатан багассан ажээ. Хоёр дахь Дөрвөн Ойрадын холбоо (1502-1637)-ны бүрэлдэхүүнд Цорос, Хошууд, Торгууд, Дөрвөд нар оролцов.Дундад дөрвөн Ойрадын үед Цоросын тэргүүлэх байр суурь нэлээд багассан үе байлаа. Эсэн хааны үр ач нар үе улиран захирахдаа зарим нь өөрийн аймаг харьяатаа өөр тийш авч нүүх, хоорондоо дайтах, бүр зарим нь Дөрвөд хэмээх аймаг байгуулж байжээ. Тус дөрвөн Ойрадын дотор Хошууд аймгийн нөлөө хүчтэй болж чуулганы даргаар Хошууд аймгаас сонгогдож байлаа. Энэ удаагийн Дөрвөн ойрадын үед Түмэдийн Алтан хан, Ордосын Хутагтай сэцэн хун тайжийн 4-5 удаагийн дайн, Халхын Автай сайн хан, Засагт хан, Алтан хан нарын удаа дараагийн цэрэгтэй дайтах, мөргөлдөх зэргээр тэдний хүчин чадал нөөц боломж нь хомсдож нэгдэн нийлж хүчирхэгжиж чадсангүй. ХҮИ зууны эхэн гэхэд харин байдал өөрөөр эргэж тэдний нэгдэл хүчирхэг болж, Халхын баруун гарын Увш хун тайжийн довтолгооныг сөрөн зогсож улмаар ялалт байгуулж байлаа.1610-аад оны үед Ойрадын зонхилох ноёд санал нэгтэйгээр шарын шашныг дэлгэрүүлэн хөгжүүлснээр Дөрвөн Ойрад бурхны шашинд орлоо. Цаг үргэлжийн дайн самууны байдал Дундад дөрвөн ойрадын холбоог хүчирхэг улс болж чадсангүйгээр үл барам түүхэнд тодорхой бичиг, соёлын сурвалж ховор үлдээжээ. Нүүдэлчин аймгуудын ихэнх ноёд аж ахуй, эдийн засгийн нөөц боломждоо тулгуурлан толгой дааж эрх мэдлээ ихэсгэж, нөлөөгөө өргөтгөхийг байнга хүсэмжилж байдаг. Холбооны шинж бүхий" засаглал нь цэрэг, улс тэрийн орчинд оролцогч аймаг улсуудын орон зайг байнга бий болгон, тэднийг идэвхтэй улс төрийн бодлого явуулахад болон язгуур үзэл санааг хэрэгжихэд нь саад болдоггүй байсан нь дээрх тодорхой ашиг сонирхлыг зохицуулах, хэрэгжүүлэхэд зохих нөхцөл боломжийг бий болгодог байна. Холбооны улс нь холбоонд оролцогч улсуудын хамтын хүчээр гадаад байдлаа бэхжүүлж, дотооддоо газар нутаг, засаг захиргаа,. эрх зүйн тодорхой зохицуулалт хувиарлалтыг бий болгосон учир "Дөрөв"-ийн холбооны мөн чанар удтал алдагдсангүй, харин үзэгдлийн шинж чанартай өөрчлөлтүүд хийгдэж байжээ. Түүхэнд Дөрвөн Ойрадын Холбоо улс гурван удаа зохион байгуулагдаж зарим үед холбооны зарим гишүүн салж гарсан ч оронд нь нөхөн сонгох байдлаар дөрвийн холбооны шинж төрхийг алдахгүй хадгалж байлаа. 1607-1628 оны хооронд Торгууд, Дөрвөдийн нэг хэсэг Ижил мөрний зүг нүүж, дараагаар 1637 онд Хошууд аймаг тэргүүлэн хэсэг ойрадууд Хөхнуурт очиж суурьшснаар "Дөрөв" -ийн холбоо задарчээ. Харин улс төрийн шинэ нөхцөлд Дөрвөн ойрадын холбоо дахин байгуулагдав. Сүүлийн дөрвөн Ойрадын холбоо (1637-1758)-нд Цорос. Хошууд, Хойд, Дөрвөд нар оролцов. Сүүлийн дөрвөн Ойрадын холбооны нэгдэл нягтрал хүчирхэг болж, Азийн улс төрийн өндөрлөгт эзлэх байр суурь нь өсөн нэмэгдсэнээр холбооны шинж төрх өмнөхөөсөө илт өөрчлөгджээ.Сүүлийн дөрвөн Ойрадын холбоонд Торгуудын байр суурийг Хойд аймаг эзэлсэн юм. Эсэн хааны хойч үеийн Цоросын Эрдэнэбаатар хун тайж, болон Байбагасбаатарын хүү Очирт цэцэн тайж нарын хүчин зүтгэлээр Ойрадын холбоо тэр үеийн Азийн том орон Манж Чин улстай эн зэрэгцэхүйц хүчирхэг улс болжээ.Галданбошгот (1644-1697) хааны үед Зүүнгарын хаант улс хэмээн алдаршиж байсан энэ улс 1755 онд Манж Чин улсад эзлэгдэж мөхсөн түүхтэй. Зүүнгарын хаант улс аж ахуй, эдийн засгийн хөгжлөөрөө тухайн үедээ ихээхэн ололт амжилт олсон юм. Гэвч ноёд язгууртны эрх мэдлийн төлөө тэмцэл, хоорондын хагарал бутралаас шалтгаалж бусдын эрхшээлд орсон боловч харийн түрэмгийлэгчдийг эсэргүүцэн орон даяар бослого гаргаж хядагдан цөөрч, салж сарнисан гашуун түүх бий. 1755-1758 оны бослогын дараагаар Ойрадууд нэгдсэн нэгэн улс байгуулж чадсангүй дэлхийн олон оронд тархаж амьдарсаар байна.

Wednesday, January 21, 2009

Хорлоогийн Баянмөнх



Монгол улсын дархан аварга Хорлоогийн Баянмөнх 1962 онд аймгийн начин, 1963 онд Монгол улсын начин болон заан, 1966 онд Монгол улсын арслан, 1968 онд Монгол улсын аварга, 1971 онд Монгол улсын дархан аварга цол хүртжээ. Тэрээр Монгол улсын 20-р зууны манлай бөхөөр шалгарсан бөгөөд улсын их баяр наадамд арван удаа түрүүлж, дөрвөн удаа үзүүрлэж 28 удаа шөвгөрсөн алдарт бөх юм.



Монгол улсын дархан аварга Хорлоогийн Баянмөнх 1962 онд аймгийн начин, 1963 онд Монгол улсын начин болон заан, 1966 онд Монгол улсын арслан, 1968 онд Монгол улсын аварга, 1971 онд Монгол улсын дархан аварга цол хүртжээ. Тэрээр Монгол улсын 20-р зууны манлай бөхөөр шалгарсан бөгөөд улсын их баяр наадамд арван удаа түрүүлж, дөрвөн удаа үзүүрлэж 28 удаа шөвгөрсөн алдарт бөх юм. Мөн цагаан сарын барилдаанд 8 удаа түрүүлсэн байна. Дархан аварга Баянмөнх бөхийн чөлөөт болон самбо барилдааны дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт бөх билээ.Монгол улсын дархан аварга Хорлоогийн Баянмөнх өнөд баясгалант, бат итгэлт, далай дайчин, улам нэмэх, хурц гарамгай, далай даян, баяр наадмын манлай, түмнээс төгөлдөр, улам бадрах, улс даяар гайхамшигт, манлайн баясгалант, бүхнээ дуурсгалт, даяар дуурсагдах, харилтгүй хүчит, тод сонин үзэсгэлэнт, бат нягт, манлайн дээд, тун ч гарамгай, олныг баясуулагч, бууршгүй хүчит, үлэмж хэтэрхий, бүхнээс сонсголонт гэх зэрэг 23 чимэг хүртсэн байна. Их аваргын барилдааны амжилтыг товчоолбол:1963 оны Ардын хувьсгалын 42 жилийн баяр наадамд Төв аймгийн Мөнхжаргалаар гурав, Дарханы цэргийн ангийн Чалхаагаар дөрөв, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харъяат, улсын арслан Гялдангийн Цоодолоор тав давж улсын начин цол хүртжээ. Зургаагийн даваанд Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат улсын заан Өлзийсайханы Эрдэнэ-Очирт өвдөг шороодсон байна.1963 оны 7-р сард болсон Монголын бүх ард түмний 2-р спартакиадад төв хөдөөнөөс шалгарч ирсэн 29 бөхийн тойргийн барилдаанд барилдаж 27 давж улсын заан цол хүртсэн байна.

1964 ны Ардын хувьсгалын 43 жилийн ойн баяр наадамд цэргийн залуу бөх Алагсайгаар гурав, улсын харцага Дахын Одсүрэнгээр дөрөв, Төв аймгийн Батсүмбэр сумын харъяат Пүрэвийн Дагвасүрэнгээр тав, Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат улсын арслан Өлзийсайханы Эрдэнэ-Очиртой тунаж барилдан даваад "Улам нэмэх" чимэг авчээ. Долоогийн даваанд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харъяат улсын аварга Чойжилын Бээжинд өвдөг шороодсон байна.1965 оны Ардын хувьсгалын 44 жилийн ойн баяр наадамд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харъяат улсын начин Шаравын Ванчингаар дөрөв, Увс аймгийн Тэс сумын харъяат улсын начин Төмөрийн Артагаар тав, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул улсын арслан Өлзийсайханы Эрдэнэ-Очиртой тунаж барилдаад зургаа, Өмнөговь аймгийн Манлай сумын харъяат улсын арсланГомбо-Аюушийн Дэмүүлтэй тунаж барилдаад долоо, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харъяат, улсын аварга Чойжилийн Бээжинтэй тунаж барилдаад найм давж "Хурц шаламгай" чимэг авчээ. Есийн даваанд Төв аймгийн Эрдэнэсант сумын харъяат, дархан аварга Жигжидийн Мөнхбатад өвдөг шороодож байсан байна.1966 оны Ардын хувьсгалын 45 жилийн ойн баяр наадамд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн Дашзэвгээр дөрөв, Төв аймгийн Бат-Очирын Пүрэвдоржоор тав, Өвөрхангай аймгийн Шанх сумын харъяат улсын заан Цэрэндонойн Санжаатай тунаж барилдаад зургаа, улсын арслан Эрдэнэ-Очиртой тунаж барилдаад долоо давж улсын арслан цол авчээ. Наймын даваанд дархан аварга Жигжидийн Мөнхбатад өвдөг шороодсон байна.1967 оны Ардын хувьсгалын 46 жилийн ойн баяр наадамд Өмнөговь аймгийн Цэрэнгийн Санжаагаар дөрөв, Булган аймгийн Бүрэгхангай сумын харъяат улсын начин Дандарын Гомбосүрэнгээр тав, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харъяат, улсын арслан Цэрэннадмидийн Бадамсэрээжидээр зургаа, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харъяат улсын харцага Чойдорын Өвгөнхүүгээр долоо, Булган аймгийн Сайхан сумын харъяат, улсын даян аварга Сэрээтэрийн Цэрэнгээр найм давжээ. Есийн даваанд улсын дархан аварга Жигжидийн Мөнхбатад өвдөг шороодсон байна.1968 оны ардын хувьсгалын 47 жилийн ойн баяр наадамд Сэлэнгэ аймгийн Шаамарын Дүгэрсүрэнгийн Батсүхээр дөрөв, Баянхонгор аймгийн Өлзийт сумын харъяат, улсын начин Чулууны Баасанхүүгээр тав, улсын арслан Гомбо-Аюушийн Дэмүүлээр зургаа, Төв аймгийн Баянбараат сумын харъяат улсын арслан Лувсанчимэдийн Сосорбарамтай тунаж барилдаад долоо, дархан аварга Жигжидийн Мөнхбаттай тунаж барилдаад найм, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харъяат , дархан аварга Дарийн Дамдингаар ес давж улсын наадамдаа анх удаа түрүүлэн Монгол улсын аварга цолыг хүртжээ.1969 оны Ардын хувьсгалын 48 жилийн ойн баяр наадамд Увс аймгийн харъяат Балжирын Батбуянгаар дөрөв, Өмнөговийн Цэрэнгийн Санжаагаар тав, Архангай аймгийн Өлзийт сумын харъяат улсын арслан Жалбуугийн Чойжилсүрэнгээр зургаа, улсын арслан Лувсанчимэдийн Сосорбарамаар долоо давж, наймын даваанд дархан аварга Жигжидийн Мөнхбаттай тунаж барилдаад хаялцалгүй удсан учир хасагдаад дөрөвт үлдсэнд тооцогдож ард түмнийг чилээж улсын их баяр наадамд үзэл сурталгүй барилдсан хэмээн чимэг олгоогүй байна. 1971 оны Ардын хувьсгалын 50 жилийн ойн их баяр наадамд Хөвсгөл аймгийн Эрхэмбаяраар дөрөв, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харъяат улсын начин Лувсандоржийн Дашдаваагаар тав, Увс аймгийн Тэс сумын харъяат шинээр улсын начин болоод байсан Цэрэнгомбын Лхамаагаар зургаа, Булган аймгийн Могод сумын харъяат шинээр улсын зааны болзол хангасан Дамдинсүрэнгийн Лхагвасүрэнгээр долоо, улсын арслан Пүрэвийн Дагвасүрэнтэй тунаж барилдаад найм, даян аварга Сэрээтэрийн Цэрэнгээр ес даван түрүүлж дархан аварга цол хүртжээ.1972 оны Ардын хувьсгалын 51 жилийн ойн их баяр наадамд Завхан аймгийн бөх Надмидийн Гончигоор дөрөв, Өмнөговь аймгийн Булган сумын харъяат Ишийн Ламаажаваар тав, Архангай аймгийн Хашаат сумын харъяат улсын арслан Уламбаярын Мижиддоржоор зургаа, Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат, улсын харцага, Дахын Одсүрэнгээр долоо, Увс аймгийн Зүүнговь сумын харъяат улсын арслан Жамбалын Хайдаваар найм, улсын дархан аварга Жигжидийн Мөнхбатаар ес даван улсын баяр наадамд хоёрдахь удаагаа түрүүлж "Далай даян" чимэг авчээ.1973 оны Ардын хувьсгалын 52 жилийн ойн баяр наадамд залуу бөх Сүхбаатараар тав , Увс аймгийн Давст сумын харъяат улсын арслан Мядагийн Мөнгөнөөр зургаа, даян аварга Сэрээтэрийн Цэрэнгээр долоо, дархан аварга Жигжидийн Мөнхбатаар найм, улсын арслан Пүрэвийн Дагвасүрэнгээр ес даван улсын их баяр наадамд гуравдахь удаагаа түрүүлээд "Баяр наадмын манлай " чимэг авсан байна.1974 оны Ардын хувьсгалын 53 жилийн ойн баяр наадамд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын харъяат, улсын начин Гомбын Цэрэнчимэдээр тав, Архангай аймгийн Өгийнуур сумын харъяат улсын начин Дамбын Шижээгээр зургаа, улсын арслан Өлзийсайханы Эрдэнэ-Очироор долоо, улсын арслан Пүрэвийн Дагвасүрэнтэй тунаж барилдаад найм давж "Түмнээс төгөлдөр чимэг" авчээ. Есийн даваанд улсын дархан аварга Жигжидийн Мөнхбатад өвдөг шороодсон байна.1975 оны ардын хувьсгалын 54 жилийн ойн баяр наадмаар Булган аймгийн Бүрэгхангай сумын харъяат улсын начин дүүгүүр хэмээх Дандарын Гомбосүрэнгээр тав, Булган аймгийн Могод сумын харъяат улсын начин Долгорын Загдаагаар зургаа, Ховд аймгийн Буянт сумын харъяат улсын заан Дасрангийн Мягмараар долоо, Төв аймгийн Угтаалцайдам сумын харъяат улсын аварга Дагвацэрэнгийн Хадбаатартай тунаж барилдаад найм, дархан аварга Жигжидийн Мөнхбатаар ес даван улсын баяр наадамд тав дахь удаагаа түрүүлээд "Түмнээс төгөлдөр" чимэг авсан байна.1976 оны Ардын хувьсгалын баяр наадамд олимпийн наадмын бэлтгэлтэй байгаад барилдалгүй өнжсөн байна.1977 оны Ардын хувьсгалын 56 жилийн ойн баяр наадамд Булган аймгийн арслан Нансалаар тав, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харъяат улсын начин Жадамбын Одсүрэнгээр зургаа, улсын харцага Чойдорын Өвгөнхүүгээр долоо, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харъяат улсын дархан аварга Цэрэнтогтохтой тунаж барилдан найм, улсын арслан Пүрэвийн Дагвасүрэнгээр ес даван улсын баяр наадамд зургаа дахь удаагаа түрүүлээд "Үлэмж бадрах" чимэг авсан байна.1978 оны Ардын хувьсгалын 57 жилийн ойн баяр наадмаар Баянхонгор аймгийн Баацагаан сумын харъяат улсын начин Агвааны Норовоор тав, улсын заан Дамдинсүрэнгийн Лхагвасүрэнгээр зургаа, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат, улсын заан Доноровын Долгорсүрэнгээр долоо давж "Улс даяар гайхамшигт" чимэг авчээ. Наймын даваанд улсын дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтоход өвдөг шороодсон байна.1979 оны Ардын хувьсгалын 58 жилийн ойн баяр наадмаар Завхан аймгийн Баянхайрхан сумын харъяат улсын начин Товуугийн Намсангаар тав, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харъяат улсын начин Баасанхүүгийн Онхоор зургаа, Архангай аймгийн Хотонт сумын харъяат улсын заан Чимидийн Гочоосүрэнгээр долоо, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харъяат улсын дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохоор найм, улсын аварга Дагвацэрэнгийн Хадбаатараар ес даван улсын баяр наадамд долоо дахь удаагаа түрүүлж "Манлайн баясгалант" чимэг авчээ.1980 оны ардын хувьсгалын 59 жилийн ойн баяр наадамд Өвөрхангай аймгийн Бүрд сумын
харъяат улсын начин Товуудоржийн Дэмбэрэлсамбуугаар зургаа, Говь-Алтай аймгийн Чандмань
сумын харъяат улсын заан Рэгжийбуугийн Даваанямаар долоо давж "Бүхнээ дуурсгалт" чимэг авчээ.
Наймын даваанд улсын дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтоход өвдөг шороодсон байна.1981 оны ардын хувьсгалын 60 жилийн тэгш их ойн баяр наадамд улсын арслан Лувсанчимдэдийн Сосорбарамаар тав, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харъяат улсын начин Довдонгийн Дашжамцаар зургаа, Говь-Алтай аймгийн Дарви сумын харъяат улсын заан Чогдовын Амартүвшингээр долоо, Увс аймгийн Давст сумын харъяат улсын арслан Мядагийн Мөнгөнөөр найм, дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохоор ес даван улсын баяр наадамд наймдахь удаагаа түрүүлээд "Баяр наадмын манлай" чимэг авчээ.1982 оны ардын хувьсгалын 61 жилийн ойн баяр наадамд Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат улсын заан Сарангэрэлийн Хүрэлбаатараар тав, Увс аймгийн Ховд сумын харъяат улсын начин Гэлэгийн Даваасамбуугаар зургаа, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харъяат улсын харцага Далайцэрэнгийн Лхагва-Очироор долоо, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат улсын заан Доноровын Долгорсүрэнгээр найм, улсын арслан Мядагийн Мөнгөнөөр ес даван түрүүлжээ.1983 оны ардын хувьсгалын 62 жилийн ойн баяр наадамд Өвөрхангай аймгийн арслан
Пүрэвдоржоор тав, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харъяат улсын начин Дашдуламын
Багахүүгээр зургаа, улсын заан Сарангэрэлийн Хүрэлбаатараар долоо давж "Бат нягт, итгэлт" чимэг
авчээ. Наймын даваанд дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтоход өвдөг шороодсон байна.1984 оны Ардын хувьсгалын 63 жилийн ойн баяр наадамд улсын заан Чогдовын Амартүвшингээр тав, Увс аймгийн Завхан сумын харъяат улсын начин Моломын Мижиддоржоор зургаа давж улсын арслан Мядагийн Мөнгөнийг долоогийн даваанд амлан аваад өвдөг шорооджээ.1985 оны Ардын хувьсгалын 64жилийн ойн баяр наадамд улсын начин Далайцэрэнгийн Лхагва-Очироор тав, Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат улсын улсын начин Суядааны Ганзоригоор зургаа, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат улсын заан Ёндонгийн Ишгэнээр долоо давж "Манлайн баясгалант" чимэг аваад наймын даваанд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харъяат улсын арслан Бандийн Ганбаатарт өвдөг шорооджээ.1986 оны Ардын хувьсгалын 66 жилийн ойн баяр наадамд улсын начин Гэлэгийн Давасамбуугаар тав, Увс аймгийн Тэс сумын харъяат улсын начин Лхайсүрэнгийн Цэвээнээр зургаа, Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат улсын харцага Болдын Жавхлантөгсөөр долоо, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харъяат улсын заан Зэвэгийн Дүвчингээр найм, улсын дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохоор ес даван улсын баяр наадамд аравдахь удаагаа түрүүлээд "Тун ч гарамгай" чимэг авчээ.1987 оны Ардын хувьсгалын 67 жилийн ойн баяр наадамд Архангай аймгийн Хотонт сумын харъяат улсын начин Цэвээнжавын Ванчигцэрэнгээр тав, Архангай аймгийн Цэцэрлэг сумын харъяат, улсын начин Пунцагийн Эрдэнэбаяраар зургаа, улсын заан Гочоосүрэнгээр долоо давж "Олныг баясуулагч" чимэг авчээ. Наймын даваанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат дархан аварга Баднаанямбуугийн Бат-Эрдэнийг амлан аваад өвдөг шороодсон байна.1988 оны ардын хувьсгалын 68 жилийн ойн баяр наадмаар Архангай аймгийн Хашаат сумын харъяат улсын начин Бат-Очирын Хүрэлбаатараар тав, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харъяат улсын начин Должингийн Адъяатөмөрөөр зургаа, Булган аймийн Дашинчилэн сумын харъяат улсын заан Дэндэвийн Амгаагаар долоо давж "бууршгүй хүчит" чимэг авчээ. Наймын даваанд Увс аймгийн Наранбулаг сумын харъяат улсын аварга Одвогийн Балжиннямд өвдөг шороодсон байна. 1990 оны Хэрлэнгийн хөдөө аралд болсон Монголын түүх уранзохиолын их туульсын роман Монголын нууц товчоо зохиогдсоны 750 жилийн ойд зориулсан даншиг наадамд Хөвсгөл аймгийн арслан Дамдинсүрэнгээр тав, Төв аймгийн Баянзүрх сумын харъяат улсын начин Гарамжавын Ганхүүгээр зургаа, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харъяат улсын харцага Чогжинмүнсэлийн Даваадоржоор долоо, Увс аймгийн Наранбулаг сумын харъяат улсын заан Санжжавын Сүхбаатараар найм даван есийн даваанд гоц мөргөж арвын даваанд улсын дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэд өвдөг шороодсон байна.1991 оны Ардын хувьсгалын 70 жилийн ойн баяр наадамд залуу бөх Пүрэвээр тав, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харъяат улсын начин Бадарчийн Батбаяраар зургаа, Ховд аймгийн Буянт сумын харъяат улсын заан Дасрангийн Мягмараар долоо давж наймын даваанд улсын аварга Одвогийн Балжиннямд өвдөг шороодсон байна.1992 оны Ардын хувьсгалын 71 жилийн ойн баяр наадамд улсын заан Дасрангийн Мягмараар тав, Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат улсын начин Сэр-Одын Эрдэнэбатаар зургаа давж "Бүхнээс сонсголонт" чимэг аваад долоогийн даваанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат улсын заан Дүгэржавын Хишигдоржид өвдөг шороодсон байна.Их аварга Хорлоогийн Баянмөнх Увс аймгийн Хяргас суманд төржээ.Тэртээ 1944 он буюу 16-р жарны морин жилийн өвлийн сард хүрээ хийдтэй цагт Дэжээлэнгийн хүрээ гэж эрдэмтэй лам нар олонтой байсан хийдийн туурин дээрхи сумын хүн эмнэлэгт хөдөөх нэгэн эмэгтэй 37-ныхоо жил дээр нэгэн хөвүүн төрүүлжээ. Хүүгийн хүйсний ээж бага эмч Түнжин хөвгүүнийг хоёрдугаар сарын хоёрон буюу их жанжин Дамдины Сүхбаатарын төрсөн өдөр мэндлэв хэмээн бэлэгшээж Сүхбаатар хэмээх нэр хайрласан гэдэг. Харин их аваргыг зургаан нас хүрэхэд нь түүний авга ах хувилгаан Жимбэ гэгч эрдэмтэй лам Сүхбаатар хэмээх нэр ачид маань тохирохгүй юм байна гэж айлджээ. Тиймээс хүүгийн аав "шударга Дайдаа" авгайлгатай Довчин гуай хүүдээ Баянмөнх хэмээх нэр хайрласан гэдэг.Ийнхүү морьтой монголын ард түмний дундаас морин жил мэндэлсэн нэгэн их аварга Баянмөнх нэрээр дэлхийн дайдад алдарших учрал ерөөл бүрджээ.Үе үеийн олон аваргууд өмнөх болоод өөрийн үеийн хүчитнүүдийг давамгайлан байж энэхүү алдрыг хүртсэн байдаг Өмнөх үеийнхэндээ тоогдож, өөрийн үеийнхэндээ хүндлэгдэн, залгамж үеийнхэндээ шүтэн бишрэгдсэн их аварга Хорлоогийн Баянмөнх улсын их баяр наадамд 10 түрүүлж, 4 удаа үзүүрлэж, 27 удаа шөвгөрчээ. Тэрээр 1963 онд 19 -хөн насандаа улсын их баяр наадамд 5 давж улсын начин цол хүртэж байсан бол 1964 онд 5, 1966 онд 7, 1967 онд 8 давж арслан цол, 1968 онд 9 давж түрүүлэн аварга цол хүртжээ. Ийнхүү их аварга маань улсынхаа их баяр наадамд 6 жил хүч үзэж байж аварга гэдэг их цолыг хүртсэн байдаг. Бас 30 гаруй жил улсын наадамд 80 гаруй улсын цолтой бөхтэй барилдахдаа начин цолтнуудыг бүгдийг нь, заануудынхаа 95 орчим хувийг, арслангуудын 84 хувийг өвдөг шороодуулсан гэсэн тооцоо гарчээ. Харин аваргуудтай барилдсан товчоо нь дараах байдалтай юм. Тэрээр гар зөрүүлэн барилдаж явсан аваргуудын ахмад нь болох Дарийн Дамдин аваргатай есийн даваанд нэг удаа таарч орхин түрүүлж байжээ. Даян аварга Цэрэнтэй 1 тунаж, нэг амлаж, есийн даваанд нэг таарахдаа гурвууланд нь давж байжээ. Өөрийн гол өрсөлдөгч болох дархан аварга Жигжидийн Мөнхбаттай есөн удаа таарч дөрвөн удаа өвдөг шороодуулж, мөн дөрвөн удаа шороодон нэг удаа хасагдаж байжээ. Дархан аварга Цэрэнтогтохтой 7 таарч 4-т нь давж, гуравт нь өвдөг шороодож байжээ. Аварга Хадбаатартай 2 удаа таарч хоёуланд нь давж байсан бол өөрийн барилдаж байх үеийн отгон аварга Балжиннямтай түүнийг түрүүлдэг жил нь буюу 1988 онд наймын даваанд амлан аваад өвдөг шороодож байжээ. Харин өөртэй нь амжилт булаалдаж ирсэн дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг нэг удаа амлан тунаанаас нь гаргаж байсан бол 1990 онд болсон МНТ-ны 750 жилийн ойн даншиг наадамд арвын даваанд хүч үзэн өвдөг шороодож байжээ. Энэ хоёр их аварга 22 жилийн зайтай Монгол газрын хөрснөө эхээс мэндэлсэн түүхтэй. ЧӨЛӨӨТ БАРИЛДААНЫ ТӨРӨЛДБөхийн чөлөөт барилдаанаар 1968-1977 он хүртэл арван жил тасралтгүй дэлхийн ба олимпийн их наадамд оролцож завсаргүй 1—6—р байр эзлэхдээ 1975 онд дэлхийн аварга, 1972 онд болсон Мюнхений олимпоос мөнгөн медаль, 1971 онд Болгарын Софигоос, 1974 онд Туркийн Стамбул хотоос ДАШТ-ний мөнгөн медаль авчирсан байна. Дэлхийн шилдэг багуудын тэмцээнд оролцож 1975 онд Толидогоос хүрэл медаль хүрсэн байна.Мөн бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 1973, 1974 онд алтан медаль авч Ази тивийн хошой аварга болж байжээ. Тэрээр Улаанбаатар хотноо зохиогддог байсан ах дүү социалист орнуудын бөхчүүд оролцдог Интернациональ тэмцээнд гурван удаа түрүүлсэн байна.Дархан аварга Баянмөнх Бүх ард түмний спартакиадын таван удаагийн аварга бөх юм. Мөн бөхийн чөлөөт барилдааны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд 1965 онд 87 кг-ийн жинд барилдан түрүүлснээс хойш 1966, 1969, 1972, 1974, 1977, 1978, 1980, 1981 онуудад буюу улсын аварга шалгаруулах тэмцээнд 9 удаа оролцож есөн удаа түрүүлсэн байна.ИХ АВАРГА БӨХИЙН САМБО БАРИЛДААНЫ ТӨРӨЛД1974 онд Улаанбаатар хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 100 кг -ийн жинд алтан медаль, 1975 онд Минск хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн байна. Манай оронд болдог самбо барилдааны олон улсын тэмцээнээс 1976, 1977, 1978 онд түрүүлж алтан медаль авч байжээ. Мөн 1978 онд улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авч байсан байна.ЖҮ-ДО БАРИЛДААНЫ ТӨРӨЛДТэрээр бөхийн жү-до барилдаанаар ганцхан удаа буюу 1974 онд Улаанбаатар хотын жү-до бөхийн аварга шалгаруулах тэмцээнд +95 кг-ийн оролцож мөнгөн медаль хүртэж байжээ. Түүнийг самбо барилдааны анхны спортын мастер, улсын начин Галдандагва ханатайгаар буюу шүүгчийн олонхийн саналаар ялж байжээ.БӨХИЙН СОНГОМОЛ БАРИЛДААНЫ ТӨРӨЛДБаянмөнх аварга 1973 онд Улаанбаатар хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, 1974 онд Ираны Тегеран хотод болсон Азийн зуны спортын тоглолтоос мөнгөн медаль хүртсэн байна.БӨХИЙН СУМО БАРИЛДААНЫ ТӨРӨЛДИх аварга Баянмөнх сонирхогчдын сумо барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон монголын багийг олон жил дасгалжуулжээ.Түүний дасгалжуулсан бөх болох өөрийн хүү Гантогтох нь дэлхийн анхны аварга, шавь А.Сүхбат дэлхийн хошой аварга, Б.Бат-Эрдэнэ нэг удаа дэлхийн аварга цолыг хүртэж байжээ. Дэлхийн сумо бөхийн холбооноос их аварга Баянмөнхөд сумо бөхийн олон улсын шүүгч цол олгосон билээ.

Ерөнхийлөгчийн шинэхэн зөвлөх Ч.Сосормаа: Гол нь иргэдээ сонсдог байх хэрэгтэй юм байна

http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=1287 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх...